Н.Алгаа Уул-Уурхай 2014.11.25 | Телевиз: МҮОНТВ

Н.Алгаа: Хятадын нүүрс олборлогчид бидний өрсөлдөгчид болж байна

2011-2012 оны хооронд манай улс ын нүүрсний экспорт  21 сая тонн-хүрсэн. 2013 онд үүнийг нэмэгдүүлэх зорилгоор зорилт тавьж 28 сая тонн нүүрсийг гадны зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн ч ердөө 18 сая тонн нүүрсийг экспортонд гаргажээ. 

Харин энэ онд салбарынхан 30 сая тонн нүүрсийг гадагшаа гаргахаар тооцсон ч энэ оны эхний 10 сарын байдлаар 15 сая тонн орчим нүүрсийг экспортолсон гэж статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ оны эцэс гэхэд  17 тонн хүрэх боломжтой гэж салбарынхан хэлж байна.

Үүний талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “ хятад улс саяхан  импортоор авч байгаа эрчим хүчний нүүрсэндээ гурван хувийн импортын татвар, коксжоогүй нүүрсэндээ зургаан хувийн татвар тогтоож байна.

Энэ нь Хятад улс  дотоодын нүүрс үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд. Тэгэхээр хятадын дотоодын үйлдвэрлэгч нар нь манай өрсөлдөгч болж байна гэсэн үг” гэж хэллээ