Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал
Манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон олон улсын бусад гэрээгээр баталгаажуулсан эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүрэг хүлээдэг бөгөөд түүний хэрэгжилтийг НҮБ-д 4 жил тутам тайлагнадаг.
2014.12.04

Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал

Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дах илтгэл

Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс-2014 он

Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт

3.1.         Эрүү шүүлтээс ангид байх эрх

“...Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй...”

(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт)

“...Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэрцгий, хүний ёсноос гадуур, эсхүл нэр төрийг нь доромжлон

харьцах, шийтгэхийг хориглоно.” (Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл)

3.1.1.     Эрүү шүүлт ба зүй бус харьцааг хориглох нь

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийг хориглосон хэм хэмжээ, зохицуулалтыг олон улсын, бүс нутгийн болон үндэсний баримт бичгүүдэд тусгасан байдаг. Олон улсын хүний эрхийн тогтолцоонд үндэслэсэн анхны баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд "Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.” хэмээн анх удаа тунхагласан.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын 7 дугаар

1984 он НҮБ-ын хуралдаан, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци батлагдсан түүхэн өдөр

зүйлд уг тунхаглалыг баталгаажуулсны зэрэгцээ тус пактын 10 дугаар зүйлд "Эрх чөлөөгөө хасуулсан бүх хүнтэй хүнлэг харьцаж, угаас заяасан нэр төрийг нь хүндэтгэнэ” гэж заасан байдаг. Тиймээс эдгээр заалтыг хэрэгжүүлэх үүднээс НҮБ 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц-ийг (Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц) баталсан юм.

Мөн 1989 оны Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 37 дугаар зүйл, 2006 оны Хөгжпийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 15 дугаар зүйп зэрэг Монгоп Улсын нэгдэн орсон бусад гэрээнд эрүү шүүпт бопон зүй бус харьцааг хориглосон зааптуудыг тусгасан байдаг. Эмэгтэйчүүдийн эсрэг япгаварпан гадуурхаптын бүх хэлбэрийг устгах хороо 19 дүгээр ерөнхий зөвлөмждөө эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эрүү шүүптийн нэг хэпбэр бопохыг дурджээ. 2002 оны Опон упсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд эрүү шүүптийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хамааруупж, Дайны үед опзпогдогсодтой харьцах тухай 1949 оны Женевийн конвенцийн 3 дугаар зүйпд дайн бопон зэвсэгт мөргөлдөөний үед эрүү шүүлт тулгахыг хатуу хориглосон байдаг.

Опон упсын гэрээ, конвенцоор батапгаажуупсан бүх эрх туйпын шинжтэй биш туп нийтийн ашиг сонирхпын төлөө бусад хүний буюу зарим бүпгийн эрхийг хамгаапах, эсхүп тэнцвэржүүпэх зорипгоор зарим эрхийг хязгаарпах, хасах шаардпага гарч болдог. Харин ямар ч үед үп хязгаарпагдах, цөөн хэдэн эрх п туйпын шинжтэй. Үүний нэг нь эрүү шүүптээс ангид байх эрх юм. Тиймээс энх цагт ч, дайны үед ч, онцгой байдап зарпасан ч, онц аюуптай гэмт хэрэгтэн байсан ч эрүү шүүпт ба зүй бус харьцааг хоригпохыг дэпхий нийтээр хүпээн зөвшөөрч, энэ эрхийг үл хязгаарлагдах эрхийн төрөлд хамааруулдаг.

Эрүү шүүлт ба зүй бус харьцааг ямар ч онцгой нөхцөлд хоригпох ба зөвтгөж болохгүй гэмт хэрэг, зөрчил юм. Эрүү шүүлт нь гэмт хэрэгт, харин зүй бус харьцаа нь зөрчипд хамаарна. Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах нь төрийн салшгүй үүрэг учраас төр хэдийд ч үүргээ умартах буюу эрүү шүүлт ба зүй бус харьцааны хоригийг сулруулах ёсгүй.

Манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон олон улсын бусад гэрээгээр баталгаажуулсан эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүрэг хүлээдэг бөгөөд түүний хэрэгжилтийг НҮБ-д 4 жил тутам тайлагнадаг.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор оролцогч улс нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль зүйн, шүүхийн, захиргааны болон бусад үр дүнтэй арга хэмжээ авах үүрэгтэй. Хууль зүйн арга хэмжээ нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох буюу олон улсын гэрээнд нийцүүлэх үйл явц бөгөөд шүүхийн арга хэмжээ гэж эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн хүнд заавал ял шийтгэл оногдуулахыг хэлнэ.

Харин захиргааны арга хэмжээнд зүй бус харьцааг зөрчилд тооцох, тус зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэх механизмыг бий болгох зэрэг хамаарах бөгөөд харин бусад арга хэмжээний хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Жишээ нь: оролцогч улс нь хууль сахиулагчийн харилцаа, хандлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол сургалт, сурталчилгаа, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй. Харамсалтай нь манай улс эдгээр үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаагаас хуулийн байгууллагуудын түвшинд, тэр дундаа хэрэг шалгах явцад эрүү шүүлтийн нөхцөл байдал дээрдэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүү шүүлтийг хориглож, Эрүүгийн хуульд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хуульчилсан боловч Монгол Улсад эрүү шүүлтийн хэлбэр оршин тогтносоор байна.

Олон улсын эрх зүйн хувьд олон улсын заншлын хэм хэмжээгээр эрүү шүүлт ба зүй бус харьцаанд хориг тавьж, бүх улсад энэ эрхийг хангах, хамгаалах үүргийг бий болгосон нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь ямар чухал болохыг харуулж байна. Тиймээс аливаа улс холбогдох олон улсын гэрээнд гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран эрүү шүүлтийг хориглох ёстой болдог. Үүнийг олон улсын эрх зүйгээр буюу татгалзах эрхгүй хэм хэмжээ гэдэг. Энэ хэм хэмжээ нь өөр бусад аливаа гэрээний заалтыг үл харгалзан хүчин төгөлдөр үйлчилдэг тул олон улсын эрх зүйд онцгой хэм хэмжээ болно.

3.2.         Эрүү шүүлтийн тодорхойлолт

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт,

мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ.” гэж заасан байдаг.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн энэхүү тодорхойлолт нь тодорхой зорилгоор шууд ба шууд бусаар оролцсон төрийн албан хаагчийн санаатай үйлдлээр учирсан сэтгэл санаа, бие махбодын хохирол нь эрүү шүүлтийг эрх зүйн бусад зөрчлөөс ялгах гол шинж юм.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц нь эрх чөлөө хязгаарлах аливаа газар обьект төдийгүй нас, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлөөс хамааран бусдын эрхшээлд байгаа хүмүүсийн халамж, асрамжийн газар гэх мэт төрийн байгууллага, зарим тохиолдолд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй иргэний

нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагад ч адилхан хамаарч үйлчлэх зорилготой. Хэрэв Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц нь зөвхөн хорих газарт эсхүл төрийн мэдлийн газарт хамаарах байсан бол зөрчил гаргагч этгээд хохирогчийг хувийн байр сууц буюу бусад газарт аваачин эрүүдэн шүүж болзошгүй. Практикт хууль сахиулагч нар хэргийн сэжигтнийг цагдан хорихоос өмнө буюу саатуулах үедээ, автомашинд, түр саатуулах байранд, ажлын өрөөнд, түүнчлэн саатуулах байрнаас тусгай зөвшөөрлөөр авч гаран эрүү шүүлт тулгах явдал цөөнгүй байна. Тиймээс тус конвенцоор үүсч болох эрсдлийг илүү өргөн хүрээнд үнэлж эрүү шүүлтийн тодорхойлолтыг тайлбарласан байна.

Нөхцлийн эрүү шүүлт гэж аливаа хүнийг зориудаар хүнд нөхцөлд байлгах замаар бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, тарчлаах үйлдлийг хэлдэг. Тиймээс цагдан хорих байр, хорих ангийн нөхцлийг олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай байдаг. Монгол Улсад эрүү шүүлтийн энэ хэлбэрийг хэрэглэх явдал сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Жишээ нь Авлигатай тэмцэх газраас сэжигтэн, яллагдагчийг илүү хүнд нөхцөлтэй, оршин суугаа газраас нь алслагдмал орон нутагт байрлах цагдан хорих байруудыг дамжуулан хорьж байна.

Гэвч тухайн субьектийн энэхүү үйлдэл нь эрүү шүүлтийн тодорхойлолтод багтахгүй, харин зүй бус харьцаанд хамаардаг. Эрүү шүүлтэд өртөөгүй ч төрийн буруугаас шууд ба шууд бусаар хохирч байгаа хүнийг илүү өргөн хүрээнд хамгаалахын тулд "зүй бус харьцаа” гэдгийг олон улсын байгууллагаас нарийвчлан тодорхойлоогүй юм. Харин улс орнууд дотоодын хууль тогтоомжоор зүй бус харьцааг хуульчилж хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох үүрэг хүлээдэг.

Тиймээс зөвхөн хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны үед төдийгүй бусад нөхцөлд ч зүй бус харьцааны зөрчил болон нөхцлийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Жишээ нь: цэргийн анги нэгтгэл, төрөлжсөн асрамжийн газар, сэтгэцийн эрүүл мэндийн газар, албадан эмчилгээний төв, хүүхдийн хаяг тогтоох газар, хувийн хэвшлийн халамжийн байгууллага зэрэг газруудад зүй бус харьцаа, нөхцлийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Зүй бус харьцаа нь эрх чөлөөгөө хязгаарлуулсан, хуулиар болон тодорхой нөхцлийн улмаас бусдын эрхшээлд байгаа хүмүүстэй хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцсан бүх үйлдлийг эрүү шүүлтийн нэг хэлбэр хэмээн авч үзэх бөгөөд зөрчлийн хэмжээнд шийтгэх ба урьдчилан сэргийлэх үүднээс хандлага, харилцааг өөрчлөх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах учиртай юм.

Олон улсын практикт эрх чөлөөгөө хязгаарлуулсан, хуулиар болон тодорхой нөхцлийн улмаас бусдын эрхшээлд байгаа хүмүүсийн амьдарч буй байр, орчны эрүүл ахуй, байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалт, ариун цэвэр, аюулгүй байдал хангалтгүй, биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийх боломжийг хязгаарласан байдал, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дэг журмыг сахиулахдаа шаардлагагүй үед хүч хэрэглэх эсвэл хэтрүүлэн хэрэглэх зэргийг зүй бус харьцаанд хамааруулдаг.

"Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”, "Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмууд”, "Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц”, "Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүүхдүүдийг хамгаалах журам”, "Аливаа хүнийг эрүү шүүлт, зүй бус харьцаанаас хамгаалахад эрүүл мэндийн ажилтнууд, эмч нарын гүйцэтгэх үүргийн ёс зүйн зарчмууд” зэрэг НҮБ-аас батлан гаргасан баримт бичгүүдээс эрүү шүүлт ба зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх төрийн үүргийг салбар тус бүрээр нь нарийвчлан тодорхойлсон байдаг.

3.3.         Эрүү шүүлт ба зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх нь

“Оролцогч улсууд харьяа нутаг дэвсгэртээ эрүүдэн шүүх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй хууль тогтоох, захиргааны, шүүхийн болон бусад арга хэмжээ авна.”

(Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн

1 дэх хэсэг)

“Оролцогч улсууд харьяа нутаг дэвсгэртээ

1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүү шүүлтэд тооцогдохгүй төрийн албан тушаалтан буюу албаны үүрэг гүйцэтгэж буй бусад этгээд, тэдгээрийн өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр үйлдэгдэх хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэх бусад үйлдлээс сэргийлэх үүрэг хүлээнэ...”

(Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 16 дугаар зүйлд зааснаар гишүүн улс бүр эрүү шүүлт ба зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Аливаа улс орон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, хяналтын механизмыг үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэхүйц эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх ёстой.

Төр эрүү шүүлт ба зүй бус харьцааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шууд ба шууд бус арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Шууд бус арга хэмжээнд хууль сахиулагч, төрийн албан хаагчдад зориулсан сургалт, бүх нийтийн боловсрол, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, байнгын мониторинг, хяналт шалгалт зэрэг багтана. Харин урьдчилан сэргийлэх шууд арга хэмжээнд эрүү шүүлтэд өртсөн тохиолдол бүрийг мөрдөн шалгах, баримтжуулах, гэм буруутай этгээдэд ял оногдуулах, мөн хохирогчийн эрхийг сэргээх, учирсан хохирлыг бодитой, шударгаар нөхөн төлүүлэх, гэрчийг хамгаалах зэрэг хамаардаг.

Эрүү шүүлт ба зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх төрийн үүргийг заавал хуульчлах ёстой. Гишүүн улс бүр ээлжит тайлангаа хүргүүлэхдээ энэхүү үүрэг, хариуцлагаа биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлснээ тайлбарлахыг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо шаарддаг.

3.3.         Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал

Монгол Улсын хууль тогтоомжоор эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг Эрүүгийн хуульд зүйлчилсэн боловч тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд заасан тодорхойлолтод нийцүүлээгүй учраас эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнууд ял завших, хөнгөн ялтай өөрТохиолдол:

ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангийн төлөөлөгч, ахмад М нь тус ангийн баривчлах ял эдлүүлэх байранд ял эдэлж байсан /хөдөлмөр

эрхлүүлэх ёсгүй/ ялтан Б-г албадан хөдөлмөрлүүлж, улмаар тайлбар тавилаа хэмээн тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглан хүнлэг бус хэрцгий харьцаж, зодож шийтгэсэн. Прокурор болон шүүх байгууллагаас М-ийн үйлдлийг хувийн сэдэлтээр, бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хариуцлагад татах хугацаа /6 сар/ өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Захиргааны хариуцлагын тухай хуулиар зүй бус харьцааг зөрчилд тооцдоггүй бөгөөд энэ төрлийн зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэх боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд Комисс нийт 3229 гомдол хүлээн авснаас 70 орчим хувь буюу 2260 орчим нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой гомдол байна. Үүний 13 хувь нь эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүү шүүлт тулгасан талаарх гомдол байдаг. Түүнчлэн баривчлах, цагдан хорих үйл ажиллагаа болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн ёс зүй, зан харилцаатай холбоотой гомдол 18 хувийг эзэлж байна.

Тухайлбал, 2013 онд хүлээн авсан нийт 669 гомдлын 289 буюу 43.2 хувийг цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, хорих ял эдэлж буй ялтнуудаас гаргасан байна. Тэдгээрийн 166 гомдолд хилс хэрэгт холбогдсон, эрүү шүүлтэд өртсөн талаар дурдсан ба шалгалтаар 29 гомдол буюу 17.5 хувь нь гомдол гаргагч эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлсэн боловч манай хууль тогтоомж Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцтой нийцээгүйн улмаас тухайн тохиолдол бүрт хийсэн шалгалтын үйл ажиллагаа үр дүнгүй болсоор байгааг энд дурдах хэрэгтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьект нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байхаар хуульчилсан байдаг. Гэтэл бодит байдалд гэмт хэрэгтнийг илрүүлэх, эрэн сурвалжлах, нууц далд аргаар мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий гүйцэтгэх ажилтан (тагнуулын ажилтан, эрүүгийн төлөөлөгч, хэсгийн төлөөлөгч, хорих ангийн төлөөлөгч), шүүх хуралдаанд улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч прокурор, баривчлах, цагдан хорих байр, хорих ангийн ажилтнууд эрүү шүүлт тулгах нь түгээмэл байна. Өнөөдөр дээрх субьектүүд бие махбодын эрүү шүүлт тулгаж бусдад гэмтэл учруулсан бол өөр хөнгөн зүйлээр яллагдаж, харин гэмтлийн зэрэг тогтоогдоогүй буюу бусдын сэтгэл санааг шаналган зовоосон эрүү шүүлтийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн татгалзан хааж байгаа нь нууц биш бөгөөд энэ нь конвенцийн утга агуулга, заалтуудтай зөрчилдөж байгаагийн нэг тод илрэл юм.

Тохиолдол:

Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад С-ийг 2007-2013 онд эрүү шүүлт тулгасан гэх нийт 12 удаагийн үйлдэлд шалгажээ. Түүнд 3 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч хууль тогтоомж боловсронгуй бус байгаагаас хэргийг прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.

Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчил дутагдлыг арилгахад хуулийн байгууллагуудын үйл ажиллагаандаа мөрдөж буй үндэсний хууль тогтоомж, дотоод дүрэм, журмыг олон улсын хэм хэмжээ, стандартад нийцүүлэх, олон улсын гэрээний заалтуудыг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэх, тэдгээрийг зөрчихгүй байх, гарсан зөрчлийг цаг тухайд нь илрүүлж, таслан зогсоох, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг үнэлэх үндсэн үзүүлэлт мөн.

Эрүү шүүлтийг бие махбодын, сэтгэл санааны, эмнэлгийн гэж гурав ангилдаг. Гэтэл өнөөдөр манай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид нь эрүү шүүлтийг зөвхөн бие махбодын эрүү шүүлтээр төсөөлж, сэтгэл санааны эрүү шүүлтийг төдийлөн анхаарахгүй байгааг энэ төрлийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болно. Өөрөөр хэлбэл, эрүү шүүлтийн улмаас гэмтэл учирсан эсэхэд онцгой ач холбогдол өгч сэтгэл санааны шаналал зовлонг тодорхойлох, хохирлыг нөхөн төлөх, нотлох баримтыг бэхжүүлэх, цуглуулах, шалгах, үнэлэх талаар тодорхой ахиц гарахгүй байна.

Тиймээс Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны чадавхыг улам бүр нэмэгдүүлэх шаардлагатайг олон улсын байгууллагаас удаа дараа зөвлөсөн байна. Тухайлбал:

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 2010 оны 11 дүгээр сарын 01-нээс 19-ний өдрийн 49 дүгээр хуралдаанаас

Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн 9 дэх заалтад "Ял завших явдлыг зогсоож, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал гаргасан төрийн албан хаагчийг буруушааж, ийм үйлдэл хийсэн хэнийг ч бай мөрдөн шалгаж, шаардлагатай бол яллах, шүүх, үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд, хөнгөнд нь тохирсон ял ногдуулж байхыг оролцогч улсаас хүсч байна. Оролцогч улс нь эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах асуудал гаргагчдыг ял завшихаас сэргийлэх үүднээс үр дүнтэй хараат бус мөрдөн шалгах механизм байгуулах хэрэгтэй байна.”, НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 2797 дахь хэлэлцүүлгээс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн 13 дахь заалтад “Упсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах апбанд цагдаагийн ажиптны үйпдсэн бүх гэмт үйпдпийг мөрдөн шапгах бүрэн эрх, хараат бус байдап, хангапттай хөрөнгө хүч опгоход оропцогч упс анхаарна уу.” гэжээ.

Гэтэп манай упс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгуупппагын тухай хуупийн 10, 45 дугаар зүйпийг хүчингүй бопгосноор Упсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах апбыг татан буупгаж, Упсын Их Хурпын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоопоор Упсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах апбаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үп хөдлөх бопон бусад эд хөрөнгө, техник хэрэгспийг Авпигатай тэмцэх газарт шипжүүпсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуупийн 27 дугаар зүйпд заасан харьяаппаар эрүү шүүпт тупгах гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Цагдаагийн газар, хэптсийн мөрдөн байцаагч шапгахаар бопоод байна.

Тохиолдол:

2014 оны 2 дугаар сард Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож буй иргэн Ц, Б, О нар нь Архангай аймгийн Хотонт сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч М-д зодуулсан талаар Комисст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгахад хэсгийн төлөөлөгч, дэслэгч М нь хулгайн хэрэгт холбогдсон Ц, Б нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор гарын хурууны өндөг рүү цахилгаан бороохойгоор цохиулж, шилэн хүзүү, толгой руу нь резинэн бороохойгоор цохьсон, мөн хэргийн холбогдогч О-г ажлынхаа өрөөнд гарын булчин, цээж, мөр, толгойн хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулж, паарнаас гавлан түр саатуулах өрөөнд 6 хоног хоолгүй хорьсон. О-ийн гэрээс ирүүлсэн хоолыг өрөөнийхөө буланд тавьчихаад “...өлсөж байна уу? Чи хоолоо идэх үү, үнэнээ хэлэх үү...” хэмээн тарчилган зовоож эрүү шүүлт тулгасан байж болзошгүй баримт цугларсан тул хуулийн дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлэх болсон юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон өөрчлөлтөөр Архангай аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгахаар болсон. Иймд Комисс харьяалал тогтоолгон шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт уг гомдлыг шилжүүлжээ.

Татан буугдсан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөх байцаах албаны статистикаас харвал, гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээллийн 90 гаруй хувь нь цагдаагийн албан хаагчтай холбоотой байна. Тус албаны чиг үүргийг 2002 оноос өмнө цагдаагийн байгууллага хэрэгжүүлж, мөр зэрэгцэн ажиллаж буй найз нөхөд, хамт олон, нэг оны төгсөгчид бие биеэ шалгахад хүрдэг байсан. Үүнтэй холбоотойгоор хоёр төрлийн сөрөг үр дагавар гарч байв. Нэг талаас эрх нь зөрчигдсөн иргэн болон нийгмийн хардлага, үл итгэх байдал нь мөрдөн байцаах ажилд саад учруулдаг, нөгөө талаас ашиг сонирхлын зөрчлийн улмаас шударга ёс, хуульт ёс алдагдахад хүрдэг. Магадгүй, адил албан тушаалд, нэг байгууллагад харьялагдан ажилладаг цагдаагийн ажилтнууд нэг нь нөгөөгөө шалгахаар хуульд өөрчлөлт оруулсан нь энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, үнэн зөвийг тогтоох, хариуцлага оногдуулах зэрэг үйл ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулж болохыг үгүйсгэх аргагүй.

Эрүү шүүлтийн шалтгаан болох цагдан хорихыг урьтал болгож буй мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хандлага, арга барилыг өөрчлөх шаардлагатай байна.

Мөрдөн байцаах чиг үүрэг хэрэгжүүлж буй байгууллагууд гэмт хэрэгт холбогдсон хүнийг цагдан хорихыг урьтал болгож байгаа хандлага амь бөхтэй оршсоор байна.

Хэдийгээр хууль тогтоогчийн зүгээс хүний эрхийг хязгаарлах нөхцлүүдийг хуульчилсан ч практикт зөвхөн үндэсний хууль тогтоомжийг түлхүү хэрэглэж, олон улсын гэрээг хэрэглэхээс аль болох зайлсхийж байгааг иргэдээс ирүүлж буй гомдлоос харж болохоор байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас үзвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг "сэжигтнээр цагдан хорих”, "яллагдагчаар цагдан хорих” гэж хоёр ангилдаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчид цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой байхад цагдан хорихыг урьтал болгох хандлага түгээмэл байна.

Мөрдөн байцаах чиг үүрэг бүхий байгууллагууд хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хангалттай шалгаагүй, нотлох баримт бүрдээгүй байхад хүнд, онц хүнд гэмт хэргийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар зөвхөн зүйл ангийг нь үндэслэн цагдан хорьж байна. Ийнхүү сэжигтэн, яллагдагчид сэтгэл санааны дарамт, бие махбодын шаналал учруулан мэдүүлэг авах нь хилс хэрэгт холбогдох эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих үндэслэлийг тодорхой зааж өгсөн атлаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг суллах үндэслэл, журмыг хуульчлаагүй учраас удаан хугацаагаар буюу 30 сар хүртэл үргэлжлүүлэн хорих шалтгаан болж байна.

Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүгдэгчийг хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар цагдан хорих боломжтойгоор хуульчилсан нь хорьж мөрдөх хугацааг тасалдуулж байгаа юм.

Хэргийн шийдвэрлэлт удааширснаас хоригдогч урт хугацаагаар буюу 30 сараас дээш хугацаагаар хоригдох явдал гарсаар байна. Хэргийг шүүхээс хэдэн ч удаа буцааж, шүүх дээр байсан хугацааг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаанд оруулахгүйгээр хорьж мөрдөх хугацааг хэтрүүлэх нь цөөнгүй байна. Мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь эрүүгийн хэргийг өөр хоорондоо бөмбөг мэт шилжүүлж, хэргийн холбогдогч, хохирогчдыг шаналган зовоож, удаан хугацаагаар залхаан цээрлүүлдэг.

Тохиолдол:

Гомдол гаргагч Б нь 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэгт шалгагдаж, улмаар нийт 39 сар 28 хоног цагдан хоригдоод байна. Комисс энэ зөрчлийг арилгуулахаар прокурорын байгууллагаас удаа дараа шаардсан ч хэрэгсэхгүй явсаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан хорьж мөрдөх хугацааны дээд хязгаараас 10 сар хэтрүүлэн хорьж байна.

Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хэн нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг хуульд тодорхой заагаагүй учир удаан хугацаагаар хоригдож байгаа хүн, түүний ар гэрийнхэнд маш төвөгтэй байдал үүсгэдэг. Угтаа шүүхээс тогтоосон цагдан хорих хугацаа дуусаагүй байхад уг шийдвэрийг прокурор хүчингүй болгох, өөрчлөх санал тавих эрхтэй байдаг.

Гэмт хэргийн ангилал, сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлаас шалтгаалан цагдан хорих шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлтэй байвал зөвхөн тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор энэ тухай саналаа шүүхэдтанилцуулж шийдвэрлүүлнэ. Прокурор энэхүү саналыг гаргахдаа мөрдөн байцаагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзана. Энэ талаар прокурор санал гаргаагүй тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийг прокурорт шилжүүлнэ хэмээн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалд заажээ. Уг тушаалд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад прокурорын эрх хэмжээг, тэр дундаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд тухайн хүний халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийг хэрхэн хангаж ажиллах талаар тодорхойлжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох харилцааг зохицуулаагүй учраас хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудлыг ийнхүү тушаалаар зохицуулж байгаа нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг хуулийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгааг харж болохоор байна.

Цагдан хорих байр сэлгүүлэн хорьж байна.

Хэд хэдэн цагдан хорих байр дамжуулан, гэр бүлээс нь алслан хорих нь хүнлэг бус харьцаанд суурилсан эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй хэн ч гэр бүлийнхэнтэйгээ уулзах, эргэлт авах, өмгөөлөгчтэйгээ тухай бүр ганцаарчлан уулзах, цаг алдалгүй хууль зүйн туслалцаа авах зэрэг олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан эрхтэй бөгөөд энэ эрхээ байцаан шийтгэх ажиллагааны явцад баталгаатай эдлэх ёстой. Гэтэл сүүлийн үед хэрэгт холбогдсон хүний оршин суугаа газар болон мөрдөн шалгаж байгаа газраас өөр газарт алслан хорих, хэд хэдэн цагдан хорих байр дамжуулан хорих хандлагатай болж, энэ асуудлаар цөөнгүй гомдол Комисст ирэх боллоо.

Комисс 2013 онд цагдан хорих байр дамжуулан хорьсон тухай 6 гомдлыг хүлээн аваад байна. Тохиолдол:

“...Авлигатай тэмцэх газар иргэн А-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа гурван аймгийн 3 цагдан хорих байр дамжуулан хорьсноор шаардлагатай эмчилгээ нь зогсч, улмаар 14 кг-аар турж, энэ хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь (Зүүнхараа) Цагдан хорих байранд хоригдох үед миний нүдэнд тав тогтож улайсан...”

Тохиолдол:

Авлигатай тэмцэх газар “иргэн Э-ийн баруун нүдний торлог бүрхүүл доод хэсгээрээ цоорсон, дээд хэсгээрээ ханзарсан тул яаралтай лазер мэс засал хийлгэх шаардлагатай” гэсэн эмч нарын дүгнэлтийг үл харгалзан, эмнэлгийн тусламж авах эрхийг нь зөрчиж, Э-г Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдан хорих байранд шилжүүлж хорьсон.

Энэ хугацаанд Э-ийн баруун нүдний хараа муудаж, орчноо харж чадахгүй болсон, зүрхний хэм алдагдаж, ходоодны шархлаа сэдэрч, бөөрний үйл ажиллагаа саармагжин, шулуун гэдсээр цус алдсан. Тиймээс Сэлэнгэ аймгийн эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотод Цагдан хорих 461 дүгээр ангид буцааж авчирсан байна...”

Комисс 2013 оны 9 дүгээр сард Т өв аймагт хүний эрхийн өдөрлөг зохион байгуулах үеэр цагдан хорих байранд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тус цагдан хорих байранд оршин суугаа газраасаа хол газар хоригдсон, шилжин ирсэн, явсан талаарх судалгааг гаргахад дараах дүр зураг харагдаж байна.

Тус цагдан хорих байранд 2012 онд Улаанбаатар хотоос гурван сэжигтнийг шинээр авчирч, 7 сэжигтнийг цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн хорьсон байна. Тэдний 3-ыг Авлигатай тэмцэх газраас, 6-г Улсын мөрдөн байцаах газраас, нэгийг нь Тагнуулын ерөнхий газраас тус тус цагдан хорьсон байв. Тус хорих байрнаас 15 сэжигтнийг бусад аймгийн цагдан хорих байр руу шилжүүлэн хорьсон байна. Тэдгээрээс 12-ыг цагдан хорих 0461 дүгээр ангид, 2-ыг Багануур дүүргийн цагдан хорих байранд, нэгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдан хорих байранд тус тус шилжүүлжээ.

2013 онд Улаанбаатар хотоос 13 сэжигтнийг шинээр цагдан хорьсон, харин 3 сэжигтнийг цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн хорьсон байна. Энэ 16 сэжигтний зургааг нь Авлигатай тэмцэх газраас, гурвыг нь Улсын мөрдөн байцаах газраас, гурвыг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс, гурвыг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс, нэгийг нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс тус тус цагдан хорьсон байв. Тус цагдан хорих байрнаас 8 сэжигтнийг бусад цагдан хорих байр руу шилжүүлэн хорьсон байна. Тэдгээрээс 6 хүнийг цагдан хорих 461 дүгээр анги руу, нэг хүнийг Дархан-Уул аймгийн цагдан хорих байр руу, нэг хүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдан хорих байр руу тус тус шилжүүлжээ. Энэ бол зөвхөн нэг л цагдан хорих байрны жишээ. Дээрх судалгаанаас шилжүүлэн хорих явдал нэмэгдэж байгаа нь харагдаж байна.

Баривчлагдсан болон цагдан хоригдсон хүний эргэлт, уулзалтыг хязгаарлах замаар эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий хандаж байна. Сэжигтнээр баривчлагдсан болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдсон хүнийг түүний эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрөл садантай нь уулзуулахгүйгээр өөрийг нь болон ар гэрийнхнийг нь шаналган зовоодог тохиолдол цөөнгүй байна.

Түүнчлэн баривчлагдсан болон цагдан хоригдсон хүний эргэлт, уулзалтыг хязгаарлах аргаар эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий хандах явдал гарсаар байна. Сэжигтнээр баривчлагдсан болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдсон хүнийг эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг, эх, төрөл садантай нь уулзуулахгүйгээр, өөрийг нь болон ар гэрийнхнийг нь шаналган зовоох явдал байсаар байна. Ийнхүү эргэлт авах, ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхийг нь хууль бусаар хязгаарлахдаа "Хэрэв хэргээ хүлээвэл эргэлтийн зөвшөөрөл өгнө” хэмээндарамтлах нь цөөнгүй байна. Эндээс харахад шилжүүлэн хорих явдал хэн нэгэн мөрдөн байцаагчийн эрх хэмжээний асуудал болсон бөгөөд энэ нь зөвшөөрөл өгдөг, түүнд хяналт тавьдаг прокуроруудын үйл ажиллагаанаас харагдаж байна. Эрүү шүүлтийн талаарх болон Монгол Улсын олон улсын гэрээний заалтуудыг хууль, шүүхийн практикт нэг мөр ойлгон хэрэгжүүлдэггүй, түүний талаар сургалт, сурталчилгаа явуулдаггүй нь үүнд нөлөөлж байна.

3.3.         Эрүү шүүлтэд өртсөн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны талаар

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Хууль бусаар баривчлагдаж, эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй.”, гэж Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах эрх, түүний дотор эрүүл мэндээ бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрнө. Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогч нас барвал асран халамжлагч нөхөн төлбөр авах эрхтэй.” гэж тус тус заасан нь эрүү шүүлтийн улмаас учирсан хохирол, эрүүл мэнд, сэтгэл санааны нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулсан байна.

НҮБ-аас батлан гаргасан "Гэмт хэргийн болон эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирсон хүмүүсийн эрх зүйн хамгаалалтыг хангах үндсэн зарчмууд”-ын 3.3.-т төрийн албан тушаалтан болон төрийг төлөөлж албан үүрэг гүйцэтгэж буй этгээд үндэснийхээ хууль тогтоомжийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан болон хэтрүүлэн ашигласан бол хохирогч төрөөс нөхөн төлбөр авах эрхтэй байна. Тухайн хохирлыг хариуцах Засгийн газар нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн асуудлыг хариуцах байгууллага хохирлыг барагдуулна хэмээн заажээ.

Тиймээс олон улсын эрх зүйн зохицуулалтаар эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг шударгаар, хангалттай нөхөн төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж байна. Өөрөөр хэлбэл, эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” гэж хохирол нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулсан. Гэтэл Монгол Улс эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар тусгайлсан эрх зүйн зохицуулалтгүй байна.

Хэдийгээр тусгайлсан эрх зүйн зохицуулалт байхгүй ч, эрүү шүүлт тулгах нь гэмт хэрэг тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг утгаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаагаар тогтоох, шийдвэрлэх боломж бий. Түүнчлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах эрх зүйн зохицуулалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт хуульчилсан байдаг. Тиймээс эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг дээрх хоёр арга замаар нөхөн төлүүлж болох эрх зүйн зохицуулалт байна гэж үзэх үндэстэй ч, эрх зүйн зохицуулалт учир дутагдалтай байгаагаас эрүү шүүлтийн хохирогч хохирлоо бүрэн дүүрэн, бодитой, шударгаар нөхөн төлүүлж чадахгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "хохирогч гэж нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хэлнэ” гэж заасан. Нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, бие эрхтний хохирол нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болдоггүй ба эдийн бус хохиролд хамаарна. Энэ хохирлын хэмжээг хэрхэн яаж тооцож, барагдуулах талаарх эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэд өөрт учирсан хохирлоо бодитой, бүрэн дүүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, хохирсон хэвээр үлдэж байна.

Шүүхийн практикт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ зөвхөн нотлох баримтад тулгуурлаж байгаа тул эмчилгээний зардал, оршуулгын зардал, тээврийн зардлын баримт, түүнчлэн аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн хэлтсийн үнэлгээний комиссын үнэлгээ зэргийг харгалзан хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү зардалд эд хөрөнгийн хохирол хамаарах бөгөөд эдийн бус хохирол тооцогдохгүй орхигддог.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9-т заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй. Гэтэл хохирогч энэхүү эрхээ эдэлж чадахгүй байгаа нь эрх зүйн зохицуулалт хангалтгүйг харуулж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг хянан шийдвэрлэхдээ шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгпэдэг.

Иргэний хуупийн 228 дугаар зүйпийн 228.1 дэх хэсэгт "Гэм хорыг арипгах үүрэг бүхий этгээд нөгөө тапын зөрчигдсөн эрхийг гэм хор учруупахаас өмнөх байдапд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх бопомжгүй, эсхүп харьцангуй их зардап гарахаар боп гэм хорыг мөнгөөр нөхөн төлж бопно.” гэж заасан ба эдийн бус гэм хорыг арипгуупахаар хохирогчийн шаардах эрхийг хуупьчипсан. Эдийн бус хохироп нь материаппаг бус бүх хохирпыг багтааж байдаг. Иргэний хуупийн тайпбарт "Бие эрхтний бопон сэтгэцийн хохироп, амьдрапын баяр баясгапан байхгүй бопох, хийпгэх ёстой хүнд мэс заспын упмаас үүссэн нервийн ачаапап гэх мэт хамаарна” гэжээ.

Гэхдээ Иргэний хуупийн 230 дугаар зүйпийн 230.2 дахь хэсэгт "Гагцхүү хуупьд тусгайпан заасан тохиопдопд эдийн бусэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн нь хохирол барагдуулах үйл ажиллагааг хязгаарлаж байна. Үүнийг Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.2.4-т тайлбарлахдаа "Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй.” гэжээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт "Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэсэн ба үүнд дурдсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах зохицуулалт хийгдсэн байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.3. дахь хэсэгт "Сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана.” гэж заасны дагуу мөнгөөр нэхэмжлэх боломжтой, бусад тохиолдолд сэтгэл санааны хохирлыг арилгуулах, нэхэмжлэх эрхгүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд түүнийг оршуулахтай холбоотой зардал болон гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тогтоож байна. Тус зүйлд "Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасан ч Улсын дээд шүүхийн дээрх тайлбарт дурдсанаар эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй байна. Түүнчлэн хохирогчид учирсан гэм хорын төлбөрийг гэр бүлийн гишүүдэд олгохгүй байгаа нь Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг шууд зөрчиж байгаа ноцтой зөрчил юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлогдоогүй хэсгийг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шүүхийн тогтоолд дурддаг ч, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад санаа сэтгэл, бие эрхтний хохирлыг мөнгөөр үнэлэх аргачлал, эрх зүйн зохицуулалтгүйн улмаас хохирлоо нэхэмжлэх эрхгүй, нэхэмжилсэн хохирлоо бүрэн барагдуулж чадахгүйд хүрдэг.

Тиймээс эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын болон гадаад улс орны эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгахтай холбоотой харилцааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлгээр зохицуулсан тул эрүү шүүлтээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт "Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавараа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.” гэж заажээ.

Улсын дээд шүүхийн тайлбар-аар энэ зүйлийн 388.1 дэх хэсэгт заасан "Хууль зөрчсөн ажиллагаа” гэдэгт мөн зүйлийн 389.2-т заасан тохиолдлуудаас гадна байцаан шийтгэх ажиллагааны явцад эрүүдэн шүүгдэж, хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон явдлыг хамааруулж үзнэ. "Эрүүдэн шүүгдсэн” гэдэгт Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1-д заасан "хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэл”-ийг ойлгоно хэмээн тодорхойлжээ.

Тиймээс тус заалтыг үндэслэн эрүү шүүлтийн хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлгийг удирдлага болгон эрүү шүүлтийн зарим хохирогчийн хохирлыг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган, төрөөс нөхөн төлж байна. Гэхдээ уг зохицуулалтаар эрүү шүүлтэд өртсөн бүх хохирогчийн хохирлыг барагдуулах үүднээс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг заавал хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай.

Гэвч хууль тогтоомжоор гэм хор, хохирол гэсэн ойлголтыг ялгаж зааглаагүй, харилцан адилгүй авч үзсэн, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг хэрхэн, яаж тооцохыг зохицуулаагүй учраас хохирогч эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлоо бодитой барагдуулж авч чадахгүй байна. Гэм хор, хохирол гэсэн ойлголт нь хоорондоо ялгаатай бөгөөд гэм хор нь аливаа этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн сөрөг үр дагавар байдаг тул хохирлоос илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Өөрөөр хэлбэл, учирсан хохирлоос үүдэн гарах бүхий л сөрөг үр дагаврыг гэм хор гэх ойлголтод хамааруулж ойлгоно. Жишээ нь: хохирогч нас барсан бол гэр бүлийнхэнд үүссэн шаналал зовлон, амьжиргааны доройтол зэрэг нь гэм хор болно.

Эдийн бус хохирлыг тогтоохдоо хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлохоор хуульчилсан боловч эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, журамгүй нь хууль хэрэглэх явцад ихээхэн хүндрэл, бэрхшээл үүсгэж байна. Тиймээс иргэндучирсан сэтгэл санааны хохирлыг дан ганц шүүгч, шүүх бүрэлдэхүүний дотоод итгэлээр эрх зүйн үндэслэл муутай тогтоож байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө, тэр дундаа НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, үндэсний хууль тогтоомжоо олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нэн яаралтай нийцүүлэх шаардлагатай болжээ.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль батлагдсанаас хойш хилс хэрэгт холбогдсон, эрүү шүүлтэд өртсөний улмаас учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар Комисс хохирогчийг төлөөлөн 1.021.322.000 төгрөг нэхэмжилснээс шүүх 209.475.149 төгрөгийг буюу 21 орчим хувийг нь л хангаж шийдвэрлэсэн байна.

Комиссын төлөөлөн нэхэмжлэлийн дагуу эдийн бус гэм хорыг арилгасан байдал