Хүүхдийн эрхийг хамгаалах  чиглэлээр хамтран ажиллана
2010.04.29

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийн байдалд үнэлгээ хийх болон шинэчлэх, сайжруулах шаардлагатай хууль, шийдвэрийн төсөлд санал бэлтгэн боломжтойг нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ.

Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, боловсруулах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж саналаа нэгтгэн эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхээр боллоо. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүүхдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллага, сүлжээнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзсаны дараа ийм шийд гаргасан байна.

Төрийн бус байгууллагуудын төлөөллийн мэдээлэл, танилцуулга, хөндсөн асуудлыг үндэслэн хүүхдийн нөхцөл байдлыг сайжруулах, үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөрөнгө, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарна гэж Шадар сайд М.Энхболд хэлэв. Уулзалтад Хүүхэд хамгаалал үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, Экпат-Монгол сүлжээ, Хүүхдийн оролцоог дэмжих байгууллагуудын сүлжээний зохицуулагчид, “Цох” сонин, Хүүхдийн эрхийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны тэргүүнүүд оролцов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.