2010.01.04
Хүчирхийлэлд өртсөн иргэдэд зориулсан нэг цэгийн төв байгуулагдав
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр байгуулагдсан тус төвийн нээлтэд Эрүүл мэндийн яам, НҮБ, нийслэлийн холбогдох албаны хүмүүс болон Сүхбаатар дүүргийн удирдлагууд оролцсон юм.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь 18-49 насны эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Тиймээс хүчирхийлэлд өртөж буй энэ хүмүүсийг хамгаалах, эрүүл мэндэд нь анхаарал тавих зорилгоор нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулсан аж. Эрүүл мэнд, Хууль зүй, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын дагуу байгуулагдсан энэ төв хүчирхийлэлд өртсөн хүмүүст эмнэлэг болон сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх аж. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх энэ төвд НҮБ-ын Хүүхэд хамгаалах сангаас 20 мянган долларын аппарат, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлжээ. Монгол улсын хэмжээнд анхны томоохон шинэлэг ажил болсон тус төвийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд удирдан явуулах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.