2010.04.26

Д.Оюунхорол: Хүүхдийн эрх ашгийг дээдлэх нь чухал

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой уулзаж ярилцлаа

-УИХ дахь "Хүүхдийн хөгжил хамгаалал оролцоог дэмжих бүлэг"-ийг та санаачлан байгуулсан. "Гэр бүлийн тухай" хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтын талаарх тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаа-наар гишүүд зөвшөөрсөнгүй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Аливаа асуудлыг насны бай-далтай холбож ялгамжтай тогтоох явдал дэлхий нийтээр хүлээн зөвшаөрөх жишиг байна. "Ахмад настны тухай" хуулиар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 50 ба түүнээс дээш настай эмэгтэйг ах-мад настанд тооцож байгаа. Гэр бүлийн тухай хуульд хүүхэд үрчлэх эрхийг 60 насаар хязгаарласан нь ахмад настны эрүүл мэндийн байдал, үрчилж авах эцэг, эх зохих шаардлагыг хангаж байгаа эсэх, дундаж нас, насжилтын стратегийн асуудлыг анхаарч шийдвэрлэсэн асуудал. Мөн ахмад настны амьдралын баталгааг ч тооцон үзсэн. Хүүхэд, асрах, хүмүүжүүлэх хариуцлагатай ажлыг 60-аас дээш настай хүн гүйцэтгэхэд бэрхшээл, хүндрэлтэй. Хүүхэд асрах чадвар мөхөсдсөн настай хүнд хүүхэд үрчлүүлэх нь хүүхдийн эрх ашгийг хохироож болзошгүй юм. Хүүхэд үрчлэх иргэний насыг авч үзэхдээ монгол хүний дундаж наслалтыг суурь үзүүлэлт болгон авч үзэх шаардлагатай.

-Үрчлэгдсэн хүүхдийн араас тавих хяналт бага байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг. Хүүхдийн эрхийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүүхэд хамгаалал бол нийгмийн хөгжлийн тулгуур. Ер нь хүүхэд үрчлэх асуудлыг шийдэхдээ ч хүүхдийн эрх ашгийг дээдлэх явдал чухал юм. Үрчлэлтэй холбоотой шийдвэр гаргахдаа хүүхдийн язгуур эрх ашгийг нэн тэргүүнд харгалзах, аюулгүй үрчлэл-тийн системд хамрагдах эрхтэйбайхаар олон улсын гэрээ конвенцид заасан байдаг. Аливаа шийдвэр гаргахад уг шийдвэрийн нөлөө нь хүүхдийн дээд ашиг сонирхолд хэр нийцэж байгааг үнэлэн үзэх нь чухал. Өнөөдөр үрчлэгдсэн хүүхдийн хувь заяаны араас тавих анхаарал, хяналт бага байна. Хүн амын асуудал хариуцсан төв байгууллага дээр хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн нэгдсэн бүртгэл, хүүхэд үрчлэх хүсэлтэй иргэн, гэр бүлд сургалт, судалгааны ажил гадаад, дотоодын үрчлэлтийн асуудал байхгүй байна. Үрчлэлтэй холбоотой хууль тогтоомжийг хянан үзэх хэрэгтэй байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх асуудал өнөөдөр тулгамдсан асуудал болоод байгаа. Хүүхдийн эрхийн асуудлаар хийсэн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хүүхдийн эсрэг гэр бүл дэх дарамт, хүчирхийлэл, хүүхдийн халамж тэтгэлэг болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн үүрэг хариуцлага зэрэг олон асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна.

-Хүүхдийн эрхийн тухай Конвенцид үрчлэлтэй холбоотой ямар заалт байдаг юм бэ?

-Шийдвэр гаргахдаа хүүхдийн язгуур эрх ашгийг нэн тэргүүнд харгалзахыг заасан байдаг. Үрчлэлтийн нэгдсэн шаардлага бол "хүүхэд бүр язгуур эрх ашгийг нь харгалзсан аюулгүй үрчлэлтийн системд хамрагдах эрхтэй" байна. Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой хүүхдийн дээд ашиг сонирхол гэж байна. Энэ зарчим нь хүүхдийн амьдралын бүхий л асуудалд хамаатай. Аливаа шийдвэр гаргахад нөлөө нь хүүхдийн дээд ашиг сонирхолд хэр нийцэж байгааг үнэлэн үзэх нь чухал байдаг. "Хүүхдийн талаар аливаа үйл ажиллагаа явуулах, хүүхдийн асуудлаар шийдвэр гаргахдаа улсын буюу хувийн байгууллага, шүүх, засаг захиргааны болон хууль тогтоох байгууллага, гэр бүлийн аль нь ч авч явуулж байгаа эсэхийг үл харгалзан хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарлаа хандуулахыг заасан байдаг.

-Хүүхэд үрчлэн авах сонирхол ахмадуудын амьдралын хандлага, хэрэгцээ болж байна гэж Нийгмийн бодлогын байнгын хороон дээр мэдээлж бай-сан. Энэ ер нь юу гэсэн үг вэ?

-Үүнийг үгүйсгэх аргагүй. Магадгүй гэр бүл салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд ихэссэнээс ахмадууд өөрийн ач, зээгээ үрчлэн авах, өөрөөрөө овоглох, нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт гарах жилдээ хүрэх, тэтгэвэр тогтоолгох, одонгийн мөнгөнд хамрагдах сонирхол, гэр орны ажилд туслуулах, хүнд хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт амьдралын хэд хэдэн шалтгаан байж болох талтай.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.