Сономпил.М Баярсайхан.Г Бат-Эрдэнэ.Б Бямбацогт.С Баасанхүү.О Содбаатар.Я 2015.06.02 | Телевиз: TV5

Ерөнхий сайдыг огцруулахаар 15 гишүүн гарын үсэг зуржээ

Оюутолгойн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар нийт зургаан тэрбум долларын зээлийг бүрдүүлэх ажил үлдээд байгаа юм.

Тэгвэл УИХ-ын зарим гишүүд оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө Монгол улсад ашиггүй  болсон гэж үзэж МУ-ын ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг цуглуулж  эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 15 гишүүн гарын үсэг зураад байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга  Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан гол учир нь Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр зургаан тэрбум америк долларыг зээлэх болсон нь  Монголын талд ашиггүй мөн Монголын татварын албанд төлөх ёстой 130 сая америк долларыг 30 сая болгож бууруулсан Монголын ард түмэнд ашиггүй гэж үзжээ. Тиймээс УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Дэлгэрүүлэн бичлэгээс үзнэ үү ?