2010.02.09

Цагаатгах ажлыг дуусгах зорилттой байна

2011 онд буюу Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн жил билээ.

Хэлмэгдүүлэлтийн хар хуудсыг нэг мөр арилгаж, хэлмэгдэгсдийг бүрэн цагаатгаж дуусгах зорилттой байгаа талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлж байна.

Тиймээс их ачаалалттай ажиллаж  энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байх  болно гэдгээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнөөдөр мэдэгдлээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээж дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгсдэд нийгмийн халамжийн туслалцаа үзүүлэхэд идэвхи зүтгэл, санаачлага гарган ажилласан зарим хүмүүсийг шагнах үеэр тэрээр ингэж мэдэгдсэн юм.

Комиссын Хүндэт жуух бичгээр Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын дарга Д.Буджав, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Мөнхбаяр, Комиссын мэргэжилтэн Л.Хатанбаатар нарыг, Улсын Комиссын хүндэт үнэмлэхээр Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Т.Билэгт, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын ахлах ажилтан Д.Авирмэд,Үндэсний төв архивын захирал М.Эрдэнэбат нарын зэрэг хүмүүсийг тус тус  шагнажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.