Батхүү.Ц 2015.09.14 | Сонин: Ардчилал

Шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд орон нутгийн төсвийн хөрөнгөөр "Изо хаус" компани 150 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.

Есдүгээр сарын 11-нд болсон нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ болон холбогдох албаны хүмүүс, хорооны иргэдиин төлөөлөл оролцов.

Тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2015-2016 оны хичээлийн 285 хүүхэд авахаар төлөвлөсөн хүүхдээ харж ажилгүй байсан олон эцэг эхчүүдэд боломж олголоо. Тохь тухтай цэцэрлэгт хүүхдүүдээ өгөн хүмүүжүүлж байгаа болохоор сэтгэл амар ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх      боломжтой боллоо хэмээн хорооны иргэд ярьж байв. Дашрамд дурдахад, дүүргийг хөгжүүлэх бодлогын дагуу 2013-2016 оы хооронд Баянзүрх дүүрэгт Төрийн өмчийн зургаа, хувийн хэвшлийн 23 цэцэрлэг баригдах юм байна