ИТХ-ын дарга Ц.Батхүү
2015.07.01

Аливаа нэг юм даацаасаа хэтэрвэл аюулын дохио болдог

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүүтэй ярилцлаа.

Өнөөдрийн зарласан хэвлэлийн бага хурлынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу ?

Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороонуудаа бид “Архигүй амар тайван хороо” гэж зарлаж байгаа. Учир нь тухайн хороонд 20 гаруй жил  хүмүүс амар тайван амьдарч чадсангүй. Иргэдээс маш их хүсэлт гомдол ирсэн. Тиймээс тухайн хорооны иргэд нийтийн хурал хуралдаад дүүргийн ИТХ-д уламжилсан. Аливаа нэг юм даацаасаа хэтэрвэл аюулын дохио болдог.

Гуравдугаар хорооны хувьд 1618 өрхтэй, 5000 гаруй хүн амтай гэтэл 23 архиар үйлчилдэг цэг байна. Харин долдугаар хороо  1784 өрхтэй 6500 орчим хүн амтай 37 архины цэгтэй. Сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэргийн гаралтыг судлахад 2013 он гэхэд 1400 гэмт хэрэг гарсан үзүүлэлт бий.

Баянцээл орчимд ойролцоогоор хичнээн аж ахуйн нэгжүүд согтууруулах ундаагаар үйлчилж байна вэ ?

Яг Баянцээлийн ойролцоо 37 байгаа. Харин тунелийн хэсэгт 23 бий.

Цагаа хэтрүүлэн ажилладаг газрууд байна уу ?

Байгаа. Гэхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэргийн зөвлөл маань тодорхой хэмжээгээр ажиллаж байна. Тодорхой хэсгүүдэд камер байрлуулсан.

                                      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү