2016.02.12 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгийн газар

АСЕМ-ын уулзалтад зориулж 13 гудамж шинээр тохижуулна

АСЕМ-ын уулзалтад зориулж 13 гудамж шинээр тохижуулна

АСЕМ-ын хурлын тохижилтын ажлын шуурхай штабаас хотын 13 гудамжийг шинэлэг хэлбэрээр тохижуулахаар төлөвлөж, зураг төслийг гаргажээ.

Нийслэлийн хэмжээнд 2016 онд 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөж, эдгээр ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэгдсэн байдлаар зохион байгуулах юм байна. Мөн 22 хяналтын хэсэг байгуулж, тохижилт, ногоон байгууламж, инженерийн ажлын гүйцэтгэгч байгууллагуудад хяналт тавьж, ажиллахаар болжээ.