Бурмаа.Р 2016.05.31 | Телевиз: TV5

Хаврын тариалалт үргэлжилж байна

Хаврын тариалалт үргэлжилж байна.

Газар тариалангийн бүс нутаг энэ жил 10 мянган га газарт тариалалт хийхээр төлөвлөсөн. Энэ жилийн хувьд Тариалангийн тухай хууль батлагдаж, бордоо болон үр тарианы дэмжлэг тариаланчдад очжээ.

Мөн Дархан-Уул аймагт малын удмын сангийн цогцолбор төв баригдаж байна. ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан салбарын мэргэжилтнүүд цогцолборын үйл явц, бүтээн байгуулалттай танилцжээ.

ХХАА-н сайд Р.Бурмаа “Усны асуудал шийдэгдээгүй үлдсэн байна. Хөрөнгө мөнгөний асуудалд нь төсвийн тодотгол хийх шаардлагатай. Мөн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй” гэлээ.