Одгэрэл.Б 2016.07.20 | ХМА: Мэргэжлийн холбоо

Нонсан бизнес форум, аялалд амжилттай оролцоод ирлээ

Нонсан бизнес форум, аялалд амжилттай оролцоод ирлээ

БНСУ-ын НОНСАН хотноо энэ сарын 07-11 өдрүүдэд НОНСАН бизнес форум. аялал зохион байгуулагдлаа.

Монгол, Солонгосын бизнесменүүдийг уулзуулах, тэдгээрийн хооронд ажил хэргийн бодит яриа хийгдэж, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах түвшний бизнес форум, бизнес үзэсгэлэн худалдаанд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл бусад албаныхантай амжилттай оролцоод ирлээ.

Арга хэмжээний үеэр Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг Солонгосын Нонсан хотын зах зээлд таниулж, Солонгос хэрэглэгчдэд ойртож Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчиллаа.