Батзандан.Ж 2016.08.09 | Сонин: Өдрийн сонин

АН шүншиггүй бурхан шиг, сүнсгүй хүн шиг болсон, одоо өөрчлөх ёстой

АН шүншиггүй бурхан шиг, сүнсгүй хүн шиг болсон, одоо өөрчлөх ёстой
УИX - ын гишүүн Ж.Батзандан

УИX - ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-УИХ-ын анхдугаар чуулган өндөрлоөд байна. Анхдугаар чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох, байнгын хороодоо байгуулах гэх мэт асуудлыг хэлэлцдэг. Гэтэл энэ чуулганаар Төрийн албаны зөвлөлийн хүмүүсийгхалж, томилох зэрэг асуудлыг оруулж шийдвэрлэлээ гэж серөг хүчний гишүүд эсэргүүцэж үг хэлж байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ-ын тухай хуульд анхдугаар чуулганаар  хэлэлцэх асуудлыг маш тодорхой заасан байдаг. Нэгдүгээрт, УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр бий болгох, хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыгхэлэлцэх, гуравдугаарт бусад асуудал гэж байдаг.

Эрх баригч нам бусад асуудлын хүрээнд Монголбанк, Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудыг чөлөөлөх, томилох асуудлыг яаралтай хэлэлцсэн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ нь төрийн албаны тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж халаа алдагдахад хүргэх вий гэсэн эмзэглэл олон хүнд байна.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулах хүлээлт байсан. Гэвч ялгаагүй “давхар дээл”-тэй гишүүдтэй боллоо гэсэн шүүмжлэл байна. Мөн өмнө нь МАН дэд сайдын албан тушаалыг эсэргүүцэж байхгүй болгосон мөртлөө өөрсдөө оруулаад ирлээ гэж байгаа?

Эрхбаригчид амласныхаа яг эсрэгийг хийж эхэлсэн байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Гэвч мэргэжлийн бус олон сайдуудыг томиллоо. УИХ- ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашдаг байдлыг хална гэж амласан. Харамсалтай нь давхар дээлтэй сайд нарын тоо найм, ес боллоо. Дэд сайдгүй байна гэж амласан.

Бүх яамд дэд сайдтай боллоо. Олон зүйл дээр эрх баригчид яг хэлснийхээ эсрэгээр хийж байна. Татварыг нэмэхгүй гэж амласан. Удахгүй нэмэх тухай ярих байх. Өр зээл нэмж тавихгүй гэсэн. Гэтэл өр зээл нэмж тавих тухай яриа ордонд явж байна. Энэ маягаар улс орныг хямралаас гаргах боломжгүй л дээ. Эрх баригөад худал амлалт өгснийхөө төлөө ард иргэдээсээ уучпал гуйх хэрэгтэй. ‘Бид буруу бодсон байна. Бид худлаа амласан байна’гэдгээ хүлзэх хэрэгтэй.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дуулиан одоо ч арилаагүй байна. МАН үнэмлэхүй олонх болж 65 суудал авлаа. Ардчилсан намын ялагдлын шалтгааныг хүмүүс янз бүрээр л ярьж, тайлж байна л даа. Таны хувьд юу гэж үзэж байгаа вэ?

Энэ удаагийн сонгууль жижиг мажоритар системээр явсан. Жижиг мажоритар системийн үед сонгогчдын санал нэг тийшээ хэт савдаг. Тухайлбал, 1996 онд АН 50 суудал, 2000 онд МАН 70 гаруй суудал авч байлаа. Энэ удаагийн сонгуульд МАН 65 суудал авсан. Энэ бол сонгогчдын үнэлгээ гэхээсээ илүү системийн алдаа юм. Энэ нь хүний төлөө биш, намын төлөө санал өгдөг систем юм. Хэрэв энэ системээр цаашид сонгууль явах юм бол сонгогчдын санал хаашаа ч савж мэднэ. Яг одоо нийт саналын 40 орчим хувь нь гудамжинд ямар ч төлөөлөлгүй үлдлээ. 50 гаруйхан хувийн санал авсан МАН парламентад 65 суудалтай л боллоо. Энэ бол МАН-ын гавьяа гэхээсээ илүү системийн гажиг юм даа.

-Ардчилсан намын хувьд эрх барьж байхдаа маш их бүтээн байгуулалтын ажил хийсэн. Харин иргэд сонголтоо хийхэд тэр нь төдии л нөлөөтэи оиш байсан юм биш үү?

Ардчилсан намын засаглаж байсан он жилүүдэд олон бүтээн байгуулалт хийгдсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ Засгийн газар бодлогын асар олон алдаа завхрал гаргасныг бас мартаж болохгүй. Алдаагаа бусдаас хайх хэрэггүй. Тодорхой хэлбэл сонгогчдоос хайх бүр ч хэрэггүй. Ардын нам зарим тойрогт луйвардсан, царцаа нүүлгэсэн байж магадгүй. Гэхдээ энэ нь сонгуулийн дүнд нийтэд нь нөлөөлөх боломжгүй л дээ.

Иймд Ардчилсан нам ялагдлын шалтгаанаа өөрөөсөө хайх хэрэгтэй. АН таван фракцтай. Эрх мэдэл авахаараа фракц хоорондын зодоон өрнөдөг түүхтэй.1996 онд ч ийм байсан. 2012-2016 онд ч ийм байлаа. Ер нь АН-ынхан бид ихэнхдээ өрсөлдөгчтэйгөө бус өөрийнхөнтэйгөө өрсөлддөг. Дотооддоо зодолддог. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нэг бүлэглэл нь нөгөөгөө дийлэхийн тулд АН хамагхүчээ дотооддоо шавхаж дуусгадаг.

Энэ бол бидний араншин, бас бидний өвчин. Энэ өвчнөө эмчлэхгүйгээр АН цаашид эрх барих боломжгүй. Төр босоо байдаг бол АН хэвтээ тогтолцоотой. Хэвтээ тогтолцоотой нам, босоо тогтолцоотой төрийг удирдах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гучин тусдаа нам, таван өөр фракцыг дураар нь тавибал юунд хүргэдгийгхангапттай харлаа. Одоо өөрчлөх хэрэгтэй. Хагас босоо тогтолцоо руу АН шилжих ёстой.

Мөн нөгөө талаас АН-ын үед явуулсан эдийн засгийн бодлого зарим талаараа буруу байсан. Ялангуяа Фортуна гэдэг хүн 2012 оноос хойш хямралтай тэмцэх бус, хямралыг дэмжих бодлого явуулж эхэлсэн. Дөрвөн жилийн өмнө миний бие энэ талаар тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяпг захидал бичиж байлаа.

Эдийн засгийн бодлогоо өөрчлөхгүй бол таныг тун удахгүй иргэд, Монголын Улсын Ерөнхий сайд бус, хямралын загалмайлсан эцэг гэж дуудах болно гэж сануулж байлаа. Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газар ирж буй хямралаас урьдчилан сэргийлэх ямар ч дорвитой бодлого явуулаагүй. Дэнзэнтэйгээ зууралдсаар байгаад л дууссан, Н.Алтанхуягийн үед Монгол Улс бондтой, Төрийн банкиндаа 500 сая доллартай, төсөв нэмэхтэй гарч байлаа. Туйлдаж сөхрөхгүйгээр, дотоодын эдийн засгаа эрчимжүүлэх замаар хямралын эсрэгтэмцэх бүрэн боломжтой байсан.

Дөрвөн жилийн өмнө дэлхийн эдийн засаг унаж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ доод цэггээ очих ньдөсөвт цоорхой үүсэх нь маш тодорхой харагдаж байсан. Гэвч манай тухайн үеийн эрх баригчид, Засгийн газрын их мэдэгчид өсөлтийн үеийн эдийн засагтайгаа л зууралдаж, тоон үзүүлэлтийн хойноос л хөөцөлдсөн. Хямралаас урьдчилан сэргийлэх ямар ч бодлого гаргаагүй. Мөнгө санхүү, төсөв хөрөнгө оруулалтын бодлогоо ч эхнээс нь зангидаж чадаагүй. Татвар төлөгчдийн мөнгийг олон салаа замаар олон хэрэггүй зүйлд зарцуулсан.

-АН-ын хувьд энэ сарын 25-нд Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлыг хийж намын даргаа сонгох асуудлыг ярина. Зарим нь их хурлаараа намын даргыг сонгох ёстой гээд хоёр янзын зүйл яриад байна л даа?

Одоо АН үндсээрээ өөрчлөгдөххэрэгтэй. Найман жил их хурлаа хийгээгүй. Сүүлийн тав, зурга&н жил намын шат шатны байгууллагадаа салхи оруулаагүй АН ялзралынхаа дээд цэгт хүрсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны 200 хүн, тодруулж хэлэх юм бол хэдэн бизнес бүлэглэлийн төлөөлөл АН-ыг сүүлийн найман жил удирдлаа.

З.Энхболд дарга энэ намыг өөрчлөх болов уу гэж бид их хүлээсэн. Санаа нь байсан ч сачий нь хүрээгүй. Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадаагүй, намын дүрэм журмаа ч өөрчилж чадсангүй. Энэ бол АН-ын ялагдлын нэг том шалтгаан. Үүнээс болж АН нийгмийг шинэчлэгч, урагшаа чирэгч улс төрийн хүчин байж чадахаа больсон.

Өөрсдийгөө шинэчилж, өөрчилж чадахгүй байгаа намд иргэд итгэхгүй байх нь аргагүй. Энэ удаагийн ялагдал бол АН-ын хувьд маш том ухаарал өгсөн ялагдал. АН өөрчлөгдөж чадвал урагшаа явна. Хуучнаараа үлдвэл сүйрэлд хүрнэ. Энэ бол маш ойлгомжтой харагдаж байгаа. АН-ын шинэчлэлийн төлөө миний бие хувь нэмрээ оруулна, нөхөдтэйгөө хамт зүтгэнэ. АН нам шиг, нам болвол Монгол төр, төр шиг төр болно гэдэгт би итгэдэг.

-Үүний тулд юу хийх шаардлагатай вэ?

Юун түрүүнд АН хуучирсан, хоцрогдсон дүрэм журмаа хүчингүй болгох хэрэгтэй. Орчин үеийн сонгодог улс төрийн намын дүрэм, журамыгболовсруулах, батлах шаардлагатай. Нам дотор чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, шинэчлэлийн салхи оруулж ирэх хэрэгтэй. Хуучин торхонд шинэ дарс исгэдэггүй гэж үг бий. Ер нь намын хамгийн чухал зүйл бол үзэл санаа, үнэт зүйл юм. Мөн дотоод хариуцлагын систем. Харамсалтай нь Ардчилсан нам үзэл санаа, үнэт зүйлээ гээгээд найман жил болж байна. АН-ыг үзэл санааны лидерүүд бус технократууд найман жил удирдлаа. Сүнсгүй хүн шиг, шүншиггүй бурхан шиг найман жил явлаа даа.

-Дараагийн намын дарга хэн байх бол. Олон хүний нэр л яригдаад байх юм байна шүү дээ?

АН-ын дарга хэн ч болсон бай хоёр жил тутам намын дээд байгууллагынхаа өмнө ажлаа тайлагнадаг, өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэх асуудлаар санал хураалгадаг байх ёстой. Найман жил хуралддаггүй, гишүүдээсээ зугтдаг намын дарга байж болохгүй. Тодорхой хэлбэл АН-ыг амьд организм болгож хувиргах ёстой. Түүнээс биш хэн нэгэн сайн хүн АН-ын дарга болчихоор АН сайн нам болно гэдэгт би итгэдэггүй. АН сайн дүрэмтэй болбол, АН сайн нам болно. Энэ олон франкцуудын зөрчилдөөнийг тас цохисон шинэдүрмийгбид гаргаж ирэх ёстой. Үндэсний хэмжээний лйдер тодруулдаг шинэ журамтай болох ёстой. Сүүлийн жилүүдэд АН-ыг үндэсний лидерүүд бус, фракцийн дарга нар л удирдсан.

АН фракцийн даргыг намынхаа лидер болгодог буруу системээсээ салах хэрэгтэй. АН-ын дарга үндэсний лидер байх ёстой. Үндэсний лидерийг тодруулж чаддаг болсон цагт АН үндэсний хөгжлийг тодорхойлох хүчин болно. Намын лидер гэдэг бол үзэл санааны удирдагч юм. Түүнээс бус өдөр тутмын ажил хийдэг жижиг дарга биш. Манай өмнөх дарга нар 20 хүнтэй сайхан харьцдаг, 200 хүний дэмжлэг авдаг л хүмүүс байсан. Хоёр, гурван сая хүний өмнө очихоороо жулддаг, жижгэрдэг байлаа. Яагаад гэвэл тэдэнд тодорхой үзэл санаа, үнэт зүйл байгаагүй.

Манай намын дарга асан Н.Алтанхуяг “гишүүдээ үзэл санаа бүү ярь, баруун зүүний нам гэж бүү маргалд” гэж загнадаг байлаа. Энэ бол АН-ын ялагдлын эхлэл байсан гэж би боддог. Одоо бид үзэл санааны дасгалаа өдөр болгон хийж, үзэл санааны лидерийг туг болгон залах ёстой.

-Фракцийн хуваагдалтай удаан явсан енөөгийн ийм нөхцөлд таны ярьж буй шинэчлэлийг хийхэд ярвигтай л юм байна?

Бүрэн боломжтой. Тийм хүнд ажил биш. Англи, Америк, Герман зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын лидер тодруулдаг системийг бид шууд нутагшуулах хэрэгтэй. Английн улс төрийн намууд лидерээ тодруулдаг өвөрмөц системтэй. Намын гишүүд дээр нэмэх нь дэмжигч гишүүд, үйлдвэрчний эвлэлийнхэн, ажил олгогчдын төлөөлөл оролцож байж намын лидер нь тодордог. Өөрөөр хэлбэл намын лидер гэдэг нь фракцийн биш үндэсний лидер байдаг.

Энэ системийг бид Англи, Америк, Европоос авах хэрэгтэй. Одоо АН-ыг фракцуудаас, фракцийн лидерүүдээс нь салгах цаг болсон. Салгах ганц арга нь орчин үеийн дүрэм журмыг АН батлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Одоогийн Үндэсний зөвлөлдөх хороо татан буугдах ёстой. Өдгөө ажиллаж байгаа хяналтын хороо, дүрмийн хороо, АН-ын бүх шатны байгууллагууд шинээр зохион байгуулагдах хэрэгтэй. АН шинэ зохион байгуулалтад орж, шинэ дүрмээ яаралтай батлаж байж шинэчлэгдэнэ. Ийм эрс шинэчлэл хийх эр зориг АН-ын гишүүдэд байгаа гэдэгт итгэж байна. Түүнээс бус өнөөдрийг аргацаасан, хэлбэрдсэн шинэчлэл хэрэггүй.

-Татан буугдаад шинээр байгуулагдлаа гэхэд нөгөө л хүмүүс эргэж орох магадлал маш их байгаа шүү дээ. Фракц, фракцаараа хайрцаглачихсан байгаа?

Ний нуугүй хэлэхэд АН-ын хуучин лидерүүд залуу үедээ байрсууриатавьжөгөх .хэрэгтэй. XXI зууны Монголыг бид 90 оны сэтгэлгээгээр, ганзагын наймаачны ченжийн аргаар удирдах боломжгүй. Авлигад идэгдсэн, оффшорт данстай хулгайч нөхдүүд АН-аас холдо хэрэггэй. Шуудхан хэлэхээд АН-ын бүх гишүүд фракцаасаа татгалзаж нэг АН-ын төлөө нэгдмэл хүчээр зүтгэх цаг нь болсон. Фракцын эсрэг фракц байгуулах.хуучин фракцад толгой хоргодох замаар хол явахгүй гэдгээ одоо ойлгох хэрэгтэй. Хүн тойрч бус, бодлого тойрч нэгдэх цаг болсон.

Ийм эр зориг АН-ын залуу үед, бүх гишүүдэд байгаа гэдэгт итгэж байна. Би намынхаа гишүүдтэй өдөр болгон уулзаж байгаа. Залуучууд, 20, 30,40-төнгүүд намаа аврахын төлөө нэгдэж байна. Энэ нэгдлийг УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд бүх талаар нь дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлье. АН шинэчлэгдвэл Монгол шинэчлэгдэнэ ээ.