ЗГ-ын бүрэлдэхүүнийг бүрэн мэдүүлэх ёстой гэв
2016.07.22

ЗГ-ын бүрэлдэхүүнийг бүрэн мэдүүлэх ёстой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад “Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуулийн хугацаанд нийцүүлэн бүрэн өргөн мэдүүлж, ажиллах хуулийн шаардлагыг хангаж ажиллахыг хүсье.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн гүйцэд өргөн мэдүүлээгүй байхад байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулахгүй байхыг хүсье” гэжээ.

Ашиг сонирхлын зөрчил үүсэж байна гэсэн үндэслэлээр нэр бүхий дөрвөн сайдад нэр дэвшигчтэй холбоотой тайлбарыг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн тул Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  11 хүний нэрийг сайдад дэвшүүлсэн юм.

ШИНЭ ЗАСГИЙН САЙДУУД

  • Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ
  • Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ
  • Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ
  • Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР
  • Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ
  • Барилга, хот байгуулалтын сайд -  Г.ӨНӨРБОЛОР /"Сөүл групп"-ийн захирал//түдгэлзүүлсэн/
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ
  • Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР /"Содмонгол" группийн захирал//түдгэлзүүлсэн/
  • Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ /түдгэлзүүлсэн/
  • Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан//түдгэлзүүлсэн/