АН мөрийн хөтөлбөртөө ҮЗХ-ндоо танилцуулна
Өнөөдрийн хурлаар СЕХ-ны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хойшлогдсон байна.
АН сонгуулийн бэлтгэл ажил болгож 15 ажлын дэд хэсэг байгуулсан байна. Эдгээр ажлын хэсгээс гаргасан саналыг боловсруулж “Монгол Хүн 2020” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Мөрийн хөтөлбөрийн боловсруулсан хувилбарыг дөрөвдүгээр сарын 16-нд болох ҮЗХ-ны хурал дээр танилцуулах аж.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асултанд хариулсан юм.
-АН өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурал хийсэн. Энэ хурал дээр ямар асуудал ярьсан бэ?
-Дөрөвдүгээр сарын 9-нд АН-ын бүлгийн хурал Их тэнгэрийн ам цогцолборт болсон. Энэ хуралдаанаар дотоод асуудлаа ярьсан. Тухайлбал, сонгуулийн мөрийн хөтөлбөр, эв нэгдлийн асуудал, ҮХ-ийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцээд нэг ойлголтод хүрсэн.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хонг Конгод айлчилсан талаар ярилцсан уу? Айлчлалаар 500 сая ам.долларыг Засгийн газрын дансанд хийсэн гэх мэдээлэл байна.
-Ерөнхий сайд айлчлалынхаа талаар мэдээлэл өгөөгүй, гадуур ажилтай байгаа.