МАН-ын үед авсан зээл 11 тэрбум байдаг бол АН-ынх хоёр тэрбумаар бага
2016.03.30

МАН-ын үед авсан зээл 11 тэрбум байдаг бол АН-ынх хоёр тэрбумаар бага

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж УИХ- ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенц болон холбогдох бусад асуудлыг хэлэлцээд нэмж хуулийн төсөл өргөн мэдүүлэх шаардлагатай хэмээн үзсэн талаараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар мэдээлсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байх үед Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдалтай холбоотой тогтоол гарч, энэ конвенцид нэгдэн орбх нь зайлшгүй хэрэгтэй гэсэн. Гэтэл өнөөдөр МАН болоод бусад хүмүүс улс төр хийгээд байгаа учраас яг энэ асуудалтай зэрэгцүүлээд Засгийн газраас шинэ хуулийн төсөл оруулж ир гэдэг чиглэлийг Засгийн газарт өглөө. Аливаа түлш болон цацраг идэвхт хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг оруулж ирэн зэрэгцүүлээд баталъя гэсэн. Засгийн газар одоо төслөө өргөн барина. Үүний дараа ээлжит бус чуулганы хуралдаалъя гэдэг ийм шийдэлд хүрлээ.

Ингэх юм бол хуулийн дагуу зөв зүйтэй болно. Хэрэв энэ асуудлыг хэлэлцэхэд Ардын намын гишүүд орж ирэхгүй бол цацраг идэвхит  бодисыг Монголд булшлахыг дэмжиж байна гэсэн байр суурь харагдана гэж бид үзэж байгаа” гэсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Монгол Улс цөмийн зэвсэгтэй хоёр орны дунд байгаа. Конвенцид нэгдсэнээр Монгол Улс энэ чиглэлийн бүх мэдээллийг авдаг болно. Боловсон хүчнээ бэлтгэдэг болно, аюулгүй байдлаа хангах боломж нэмэгдэнэ. Сонгууль дөхөөд бүх зүйлийг улбтөржсөн өнцгөөс хараад байх шиг байна.

УИХ-аас тогтоол гараад Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр конвенцид нэгдэн орох хуулийн төслөө өргөн барьсан. Зөвхөн соёрхон батлах асуудлууд байгаа. Зарим бүлэг ээлжит бус чуулганыг ашиглаад цөмийн хаягдал түлшийг импортлох гэж байна гэсэн ташаа мэдээлэл хийж байна, • зөв ойлгуулах шаардлагатай. Бүлгээс Ерөнхийлөгчийн зарлиг байгааг хуульчилж, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор цөмийн хаягдал болон түлшийг оруулж ирэхгүй байхыг баталгаажуулъя гэдэг дүгнэлт гаргалаа" гэв. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Засгийн газар УИХ-д өргөн барьсан байгаа төслөө татан аваад дахин боловсруулаад өргөн барина гэсэн үг үү?

Б.Гарамгайбаатар:

-Конвенц өргөн баригдсан хэвээрээ байна. Одоо бол соёрхон батлах асуудал явна. 2011 оны есдүгээр сард гарсан Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийг албажуулах зорилгоор дагаж мөрдөх хуулийг боловсруулж гаргая гэдэг шийдвэрийг гаргасан. Засгийн газар хуулийн төслөө оруулж ирээд конвенцтой хамтад нь хэлэлцэн албан ёсоор хуультай болъё л гэж байна. Энэ хуулийн гол онцлог нь цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахгүй байх юм.

Гуравдугаар сарын 31-нд Олон улсын цөмийн энергийн агентлагийн хурал болно. Түүнээс урьтаж холбогдох конвенцуудыг  батлах шаардлагатай байсан, одоо харин амжихгүй боллоо. Монгол Улсын талд ашиггүй байдал үүсч байгаа юу?

Б.Гарамгайбаатар: -Цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал. Бүлэг бол Засгийн газрыг өнөөдөр (өчигдөр) хуулийн төслийг яаралтай хэлэлцэх дэгийн дагуу өргөн бариад 30, 31-ний өмнө конвенцуудтайгаа давхар батлаад гаргая гэдгээр бүлэг шийдвэрээ гаргасан. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө амжина гэж тооцоолж байна.

С.Одонтуяа: -Засгийн газар иргэдийн шахалтаар хуулиа татан авлаа гээд ташаа мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй. Зарим хүмүүс буруу ойлголттой байна л даа. Шар нунтаг нь түлш болоод хувирсан тохиолдолд энэ конвенцд хамааралтай юм.

-Ардын нам олонх байсан үед цөмийн конвенцтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гарч байсан юм уу?

Б.Г арамгайбаатар:

-Үүнийг шууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Монгол Ардын нам эрх барьж байх үед 2000 онд энэ конвенцид манайх нэгдэн орсон байдаг. Түүнээс хойш хоёроос гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ бүх ажиллагаа Ардын намыг засаг барьж байх үед шийдэгдсэн. Ерөнхийлөгчийн зарлиг бас 2011 онд гарсан. Сонгуулийн уур амьсгал орчихсон үед Ардын нам энэ асуудлыг зориуд үймүүлэх зорилгоор өөрсдийнхөө гаргасан шийдвэрээс эргэж буцлаа гэж бид үзэж байна. Харин одоо бид албан ёсоор хууль гаргаатахъя, конвенцид нэгдэж ороод Монгол Улс гишүүнийхээ үүргийг биелүүлээд явах боломжийг бүрдүүлье гэж шийдвэрлэлээ. Тийм учраас ээлжит бус чуулган ямар нэгэн байдлаар саатах үндэслэлгүй гэж бодож байна Хэрэв ардын нам үнэхээр шийдвэрийнхээ төлөө зогсч байгаа бол чуулганд ирцээ бүрдүүлж орох үүрэгтэй.

Засгийн газар өнөөдөртөө / өчигдөр/ багтаан төслийг өргөн мэдүүлж амжих юм уу. Төсөл нь бэлэн боловсруулагдчихсан байсан юм уу?

-Сая Засгийн газар тэгх чиглэл авлаа. Тийм учраас өнөөдөр өргөн барина гэсэн үг.

-Монгол Улсын нэг иргэнд 15 сая төгрөгийн өр ногдож байна. Улсын нийт өр 21 тэрбум ам.долларт хүрчихэж гэсэн мэдээлэл явж байгаа. Уг асуудалд Сангийн сайдын болон танайхны зүгээс тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Энэ талаар асууж тодруулсан уу?

Б,Гарамгайбаатар: -Энэ бол бас л сонгууль ойртсонтой холбогдуулаад Монгол Ардын намаас хийж байгаа улс төрийн пиар. "Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон" гээд өр, зээл хоёрыг ялгахгүйгээр тайлбарлаж байгаа. Өр, зээлээ ялгаж сурах хэрэгтэй. Энэ тухай өчигдөр эдийн засгийн ухааны доктор, МУИС-ийн багш Л.Оюун тодорхой мэдээлэл өгсөн байна билээ. Ардын намынхан эрх биш улс төрийн том хүчин учир өр, зээлийнхээ ялгааг мэдэх байх л даа.

Аль Засгийн газар зээл авч байсан, аль нь хэдий хэмжээний өр тавьсан талаар тодорхой статистик тоо баримтууд бидэнд байна.

2012-2016 оны үед байгуулагдсан Засгийн газруудын авсан зээл есөн тэрбум 924 сая ам.доллар. Энэ бол өр биш, 2017, 2018, 2022, 2023 онд төлөгдөнө. Өмнөх Засгийн газрын үед буюу МАН эрх барьж байхдаа 11 тэрбум 307 сая ам.долларын өр, зээлтэй болгож үлдээсэн. 250 сая ам.долларыг Оюу толгойгоос, 350 сая ам.долларыг Таван толгойн төслөөс, 770 сая ам.долларыг Оюу толгойгоос эзэмших 34 хувийг барьцаалан зээлээр авсан байдаг.

Эдгээр өрийг улсын төсөвт огт бүртгээгүй байсан нь сая илэрсэн. Үүнийгээ юунд зарцуулсан нь тодорхойгүй. Ерөнхийдөө иргэдэд тараагаад дууссан. Харин Ардчилсан намын авсан зээлүүд юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхлээр хэн нь өр тавьсан байна, хэн нь зээл аваад үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлэн явуулсан байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Үүнийгээ МАН-ынхан арай өөрөөр тайлбарладаг. Эдгээр өр, зээлийн асуудал шинэчлэн батлагдсан Өрийн удирдлагын тухай тусгагдсан байгаа. Ардын намын үед тавьсан өрнөөс 400 орчим сая ам.долларыг Ардчилсан намын Засгийн газар төлж барагдуулсан.

С.Одонтуяа: -Бүх зээлийг Засгийн газар авсан мэтээр буруу ойлгуулж болохгүй. Хувийн компаниудын авсан зээл ч мөн багтсан. Үүний нэлээд хувь нь МАН-ын бүлгийнгишүүдийй хувьцаа

эзэмшдэг компаниудад хамаардаг. Үүнийг бүгд мэдэж байгаа. Тийм учраас үнэхээр өрөнд санаа зовж байгаа бол тэр компаниудын авсан өрийг нэн яаралтай төлж барагдуулах хэрэгтэй. Тэгвэл энэ тоо эрс багасна. Засгийн газрын авсан зээл харьцангуй төлөх боломжтой.

Б.Г арамгайбаатар: -Эцэст нь хэлэхэд Ардчилсан нам энэ дөрвөн жилийн хугацаанд үрэлгэн эдийн засгийг хуримтлалын эдийн засагт шилжүүлэх арга хэмжээг авсан. Энэ утгаараа Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байна. Нэг ёсондоо Ардчилсан намын үед эдийн засаг сайжирдаг, хуримтлал үүсдэг, МАН-ын үед энэ хуримтлалыг гарын таван хурууны завсраар савируулж, үрэгдүүлж, алга болгодог гэхэд хилсдэхгүй.

-Малчны зээлийн хүү буурсан. Иргэдийн дунд ганцТөрийн банкны малчны зээлийн хүү буурчихсан гэх ойлголт байна. Бусад банкны зээлийн хүү буурсан юм болов уу?

Б.Г арамгайбаатар:

Малчны зээлийн асуудал тодорхой. Үйлдвэржилтийн зээлийн хүү 30 хувиас 18 хувь болж буурсан. Одоогийн байдлаар Төрийн банкнаас зээл авсан малчдад энэ шийдвэр үйлчилж байгаа. Хаан банкнаас зээл авсан малчдын асуудлыг тус банк шийдэж чадахгүй бол Төрийн банк руу шилжүүлээд энэ ажлыг үргэлжлүүлэх боломж нь нээлттэй байгаа.

-Түрээсийн орон сууцны бүртгэл эхэлсэн, нэлээд ачаалал үүсээд байна гэсэн яриа байна. Ажлын явц ямар байна вэ?

Б.Г арамгайбаатар: -Энэ талаар тодорхой мэдээлэл аваагүй байна. Гэхдээ түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр нь гарсан. Энэ асуудал дээр зөвхөн ТОСК-д хамаарах байруудыг түрээслүүлэх асуудал яригдаж байгаа. Цаашид ТОСК гэхгүйгээр хувийн хэвшлийнхний бариад бэлэн болчихсон орон сууцуудыг түрээслүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Нэг ёсондоо зөвхөн ТОСК-ийн барьсан байр биш бусад хувийн хэвшлийн компаниудын зээл авч барьсан байруудыг түрээсийн хэлбэр рүү шилжүүлье. Тэр зээл авсан аж ахуйн нэгжүүдэд нь моргейжийн зээл шиг хэлбэрээр асуудлыг нь шийдээд явъя гэсэн чиглэл барьж байна.

-НӨАТ-ын буцаан олголттой холбоотой асуудлыг тодруулбал?

Б.Гарамгайбаатар: -Бид Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталснаар ямар үр дүнд хүрснийг та бүхэн мэдэж байгаа. Үндсэндээ 2012 оныг хүртэл төсвийн бүрдүүлэлт 34.2 орчим тэрбум төгрөг байдаг байсан. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр энэ хэмжээтэй дүйцэхүйц хөрөнгө ил боллоо. Энэ далд байсан хөрөнгө нь үндсэндээ МАН-ын засгийн үед бий болсон зүйл. Үүнийг бид ил болгож төсвийн бүрдүүлэлтийг нэмлээ.

НӨАТ-ын тухай хууль мөн утга ижил: МАН-ынхан улстөржүүлж, зориудаар мушгин гуйвуулж, худалдаачид, үйлдвэрлэгчдийг турхирч байна.

С.Одонтуяа: -МҮХАҮТ- ын ерөнхийлөгч Б.Лхагважав “НӨАТ-ын хууль эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой. Монгол Улс хувийн хэвшлийг дэмжих чухал алхам болсон” гэдгийг онцолсон байсан. Хууль хэрэгжүүлэх явцад зарим бэлтгэлгүй байсан компани дээр асуудал үүсч байгаа юм билээ.