2016.04.12

Ганцхан Ардчилсан нам л дотроо маргаантай мэтээр ойлгож болохгүй

Ардчилсан намынхан өнгөрсөн бямба гаригт “Эв нэгдлийн хуралдаан хийлээ.

Энэ талаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Сонгуулийн өмнө хагарч, олон нам болон оролцоод 2000 онд ганцхан суудалтай үлдэж байсан үе бий. Манай намд энэ гашуун туршлагыг амссан гишүүд байгаа. Бид энэ алдаагаа дахин давтахгүй. 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бид нэг намын мөрийн хөтөлбөр дотор, нэг зорилтоор сонгогдсон учраас бусдын, эх орны эрх ашгийг дээдлэх ёстой гэсэн чиг үүрэг өгсөн. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Бүх нам л дотоод зөрчил маргаантай байдаг. Ганцхан АН л маргаантай мэтээр ойлгож болохгүй. Аливаа эрх баригч намд сөрөг хүчнийг бодвол асуудал их байдаг. Сонгууль ойртож буй үед бусдын өгөөш болсон зүйл ярихаа больё, зарчмын байр суурьтай асуудлуудад нэгтгэн ярьж байхаар тохирсон.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Зарим нэг шийдвэр улс орны эрх ашигт нийцэхгүй байна, УИХ-ын хууль тогтоомжтой нийцээгүй, хувь хүмүүс хоорондын асуудал зэрэг зүйлс байж л байдаг. Тиймээс үүнийгээ илэн далангүй ярилцаж шийдвэрлэсэн.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү