МАН-ыг МАХН-тай нэгтгэхийн төлөө ажиллана гэв
2011.03.21

МАН-ыг МАХН-тай нэгтгэхийн төлөө ажиллана гэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ТV-5” телевизийн “Ажлын дараа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “МАН-ыг МАХН-тай нэгтгэхийн төлөө ажиллана” гэж мэдэгдлээ.

Түүний хувьд 2012 оны сонгууль маш хариуцлагатай сонголт хийх сонгууль болж өнгөрөх учраас нам дотроо хагаралтай байснаар амжилт олохгүй гэж үзэж байна. Энэ ч агуулгаар өнгөрсөн нэгдүгээр сард нэр бүхий гишүүдтэй хамтран өргөх бичгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод гардуулж байсан бөгөөд одоогийн намын удирдлагууд хаа хаанаа ойлголцолд хүрч нэгдэхийн төлөө ажиллах нь чухал. Ингэснээр хариуцлагатай улстөрийн хүчин гэдгээ харуулж, улс орныхоо хөгжлийн ирээдүйг залуурдах боломж бүрдэнэ хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн тэрбээр МАН, МАХН-ыг нэгтгэхийн төлөө ажиллах гэнэ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.