Үндэстнээ хядагч ПОЛ ПОТ
2011.03.13

Үндэстнээ хядагч ПОЛ ПОТ

Пол пот, Иенг Сари гэхээр бидний аав ээж нар гадарлана. Харин залуу үеийн хувьд энэ нөхдийн хийсэн зүйлийн талаар бараг сонсоогүй нь олон. За тэгээд үндэстнээ хядагч Пол Потын түүхийг уншсны дараа бид ямар жаргалтай ард түмэн бэ? гэж бодоход хүрдэг шүү.


1975 дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Камбож хэмээх улсад гурван жилийн хар дарсан зүүд эхэлсэн өдөр байлаа. Энэ өдөр тус орны засгийн эрх Пол Потын (Saloth Sar, 1928-1998) удирдсан коммунистуудын хэт харгис “улаан кхмерүүд” засгийн эрхийг гартаа авчээ. Гурван жил гаруй хугацаанд тус улсад нийгмийн асар том туршилт хийгдэж, цэцэглэн хөгжиж байсан орон дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болон хувирсан бөгөөд "явдаг үхлийн газар" хэмээн дэлхий дахин нэрийдэх болсон байна. Дэглэмийн хэлмэгдэгсдийн тоо өнөөг хүртэл тогтоогдоогүй. Янз бүрийн мэдээллээр тэр цагт тус орны хүн амын дөрөвний нэг буюу 1,5-2 сая хүн хөнөөгдсөн гэдэг.

Түүний товч намтар

Пол пот /Салот сар ч гэдэг/ 1928 онд төрсөн. Ах дүү долуулаагийн баг. 6 настайдаа лам болж суусан ч 2 жил болоод хар болсон. Дунд боловсролыг эх орондоо эзэмшсэний дараагаар Франц улсад сурах тэтгэлэг авч 1949 онд Францын цахилгааны сургуульд суралцахаар явсан. Түүний ярьснаар бол эхний жил хичээлдээ шамдан сурч байсан боловч, найзуудынхаа нөлөөгөөр удалгүй оюутнуудын уулзалт цуглаан зэрэгт оролцох болсон гэх. Улмаар Францад очсон эхний жилээсээ хойш сурлага нь муудаж, тэтгэлэг нь цуцлагдаж эх орондоо 1953 онд буцаж иржээ. Эх орондоо эргэж ирээд даруй улс төрийн үйл ажиллагаагаа эхэлж 1967 оноос засгийн эсрэг Улаан кхмерүүдийн хөдөлгөөнд нэгдэж партизаны дайн эхэлжээ.

Цаг үеийн байдал

Тэр үед тус улсын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, Америкийн талыг баригч генерал Лон Нолын тогтоогдсон дэглэм ихэнхийн дэмжлэгийг алдаад байлаа. Үйлдвэрлэл, худалдаа унаж, төсвийн алдагдал өсөн, авлига газар аваад байсан юм. Байлдааны гол ажиллагаа Лаос, Вьетнамын нутаг дэвсгэрт явагдаж байсан ч Хо Ши Мины партизануудаас “цэвэрлэх” Америкийн сүйрлийн бөмбөгдөлтөд Камбож тогтмол өртөж энгийн иргэд хохирлыг ихээр амсаж байлаа. Гэсэн ч “доллар дээр заларсан” Лон Нол нүдээ аниад л сууж байлаа. Камбожийн маоист “улаан кхмерүүдийн” (камбожууд өөрсдийгөө кхмерүүд гэдэг) толгойлсон коммунист хөдөлгөөн алдаршиж эхлэв. Тэд Америкийн талыг баригч “тоглоомын” гэх дэглэмийг унагах санаатай байлаа. Тэднийг Хятад, Хойд Вьетнам идэвхтэй дэмжиж байсан юм. Лон Нол коммунистуудад эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсон учир генерал хамсаатнуудынхаа хамт нутгаа орхин дүрвэжээ.

Харин дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Пномпень хотынхон танк, хуягтаар хотод орж ирсэн чөлөөлөгч “улаан кхмерүүдээ” угтан гудамжнаа гарцгаалаа. Ард түмэн дайн самуунаас ядарч, найдлагаа улаан кхмерүүдэд өгсөн байлаа.

Хүмүүсийг ангилан ялгаж устгав


Камбожчууд удаан баярлаж чадсангүй. Пномпенийг эзэлсэн “улаан кхмерүүд” бараг л тэр даруйдаа хөдөө орон нутагт хүүхэд, хөгшид, өвчтэй, тахир дутуу хүмүүсийг оролцуулаад хотын оршин суугчдыг нүүлгэхээр зарлав. Хотын ихэнх хүмүүсийг 72 цагийн дотор хөдөө аж ахуйн албадан ажилд хөдөө хөөлөө. Хот сууринд цэргийнхэн ба үйлдвэрийн ажилчид шинэ засгийн түшмэлүүд л үлдээгээд бусдыг нь хөдөө хөөж, тэдгээр нь тус бүр нь 10000 хүнтэй хөдөлмөрийн коммун болон зохион байгуулагдаж, цагаан будаа ургуулах ёстой боллоо. Шинэ дэглэм Кампучийг хөдөө аж ахуйн хүчирхэг орон болгохоор шийдсэн аж.Сургууль, эмнэлэг, их сургуулиуд, театр бүгд л хаагдлаа. Жилийн дотор улс орон нь асар том хөдөлмөрийн лагерь болон хувирч, хүмүүс 12 цагаар халуун наранд хөдөлмөрлөж эхлэв.

Хүн ардаа “хуучин” буюу үндсэн, “шинэ” гэж хоёр ангилсан юм. Эхний ангилалд нь тариачид болон “улаан кхмерүүд” партизаны дайн хийж байхдаа хянаж байсан ойн болон зүүн бүсийн нутаг дэвсгэрийн хүмүүс багтсан байв. Тэр нутгийнхан цаг ямагт талынхнаас муу амьдралтай байсан учир уламжлалаар тэнд муу хандаж иржээ. Тэр боловсрол багатай, мэдлэг байхгүй хүмүүс л полпотчуудын армийн болон намын боловсон хүчнийг бүрдүүлжээ. Хоёрдугаар ангилалд нь Лон Нолын дэглэмийн хяналтад байсан нутгийн хүн ард хамрагдлаа. Тэд Америк дайсантай холбоотой байсан гээд “шимэгч ургамал” гэж нэрлэгдээд тус улсын нийгэм, улс төрийн дайснууд болов. Энэ ангилалд Америкийн бөмбөгдөлтөөс зугтан хил орчмын районоос хотод орж ирсэн олон тооны тариачид багтсан байв. Тэд бүгд л ямар ч эрхгүй болсон ба тэднээс олон хүнийг буудан хөнөөж, шоронгуудыг тэднээр дүүргэсэн байв.

Бүх номыг шатааж устгав

Ингээд боловсрол хүнд ямар ч хэрэггүй илүүц зүйлд тооцогдов. Тэгэхлээр боловсролтой анги давхаргынхны хувьд мянга мянгаар нь устгах кампанит ажил эхэллээ. Лам, улс төрчид, хоригдол, Ерөнхийлөгч асан Лон Нолын армийн цэргүүдийг жадаар сүлбэж, зээтүүгээр цохиж алах нь хадлан тарианд гардагийн нэгэн адил ерийн кампанит ажил болов. Хачирхалтай, аймшигтай, үхлийн дэглэмд дургүйцэх нь бүү хэл, тиймэрхүү дvр үзүүлсэн бас сониуч хүмүүсийг хэд хэд бороохойдоод цааш нь харуулчихна. Vхсэн хvний мах идэж байгаад баригдсан өлсгөлөн тариачид шиг “аюултай” гэмт хэрэгтнvvдийг хvзvv хvртэл нь газарт булж чигжээд орхичихдог байж. Тэндээс амьд гарсан нэг ч хvн vгvй. Нvд аньсан хойно нь толгойг нь огтолж, бусдыг жигшээхийн тулд олонд vзэгдэхvйц газар шургаагнаас өлгөчихдөг байв.

Тvvхэнд байгаагvй аймшигт явдал бvтэн дөрвөн жил vргэлжлэв. Гадаад ертөнцөөс тусламж ирэх найдлагагvй болов. Харин тариалангийн талбайгаас азаар зугтааж, зэргэлдээ орнуудад дvрвэн гарч амжсан зарим хvмvvс дээр дурдсан vзэшгvй муухай юмны тухай гадаад ертөнцөд мэдээлжээ. Дипломат, зам тээвэр, шуудангийн бvх холбоог устгасан болохоор Кампучи хvмvvс гадаад ертөнцөөс бvрэн тусгаарлагдсан тамын харанхуйд тэртэй тэргvй мөхөж устах аюул шууд нvvрлэв. Мах идэх гэсэн нэгэн өлсөхөөрөө тааралдсан хүнээ бариад цаазлан элгийг нь шараад идчихдэг байжээ.

Олон орны Элчин, төлөөлөгчдийн газрууд хаагдан ажилтнууд нь тэндээс гарсан байв. Зөвхөн Хойд Солонгос, Хятад, Лаос, Румын Кубын Элчин сайдын яамд л ажилтай байжээ.

“Цэвэр хөдөө аж ахуйн” орон болгох туршилт буюу ангигүй нийгэм


Засгийн газар 1976 өргөн цар хүрээтэй дөрвөн жилийн төлөвлөгөө батлан цагаан будааны тариаланг өмнө байгаагүй их хэмжээнд хүргэнэ гэлээ. Цагаан будааны талбайд ажиллаж байсан хүмүүс өлсгөлөн, өвчнөөр хэдэн зуугаараа хиарч байв. “Улаан кхмерүүд” хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байлаа. Тэд тариалангийн талбайд ажиллаагүй ч мөн хүнд ажил хийж байлаа. Сургуулиуд хаагдсан тул тэднийг улс төрийн хичээлээр л хүмүүжүүлнэ. Эхнэр, нөхөр хоёрыг хамт байлгахгvй гэж өөр өөр коммунд хуваарилдаг шинэ журам гарав. Унтлагын нэг дэвсгэр, жилд нэг удаа олгодог хар ажлын ээлжийн хувцсыг эс тооцвол хувийн өмч гэсэн ойлголт байхгvй болохоор мөнгө ерөөсөө хэрэггvй, эрээн цаас хог новш болгон гудамж, талбайгаар нэг хөглөрчээ.

Мөнгийг үгүй хийв

Ардчилсан Кампучид хувийн амьдрал бараг хоригдсон байв. Хурим нь хүртэл хамтынх болжээ. Сүйт залуус бүсгүйчүүдийг цуглуулаад нам нь хэн нь хэнтэй гэрлэхийг тушааж, хосууд эцсээ хүртэл үнэнч байх тангараг өргөнө. Тэдэнд арай илүү нормын хоол өгч хэд хоног цуг байлгаад тариан талбайдаа явуулдаг байлаа. Хэрэв бүсгүй ноогдсон нөхрөөсөө татгалзвал түүнийг хатуу цээрлүүлнэ. Хатуу шалгалтаар гэрлэсэн хосууд өнөөг хүртэл хамт амьдарч байгаа жишээ бий.

Жишээлбэл, өнөөгийн ерөнхий сайд Хун Сен дарангуйллын үеэр намын тушаалаар ноогдсон эхнэртэйгээ цуг амьдарч байна.

Шорон улс


Ардчилсан Кампучид бусад дарангуйлагч орнуудын адил шорон, байцаах төвүүдийн салаалсан сүлжээ байгуулагдсан байв. Нийтдээ 200 орчим цээрлүүлэх байгууллага байлаа. Гэсэн ч тэнд зай үргэлж дутагдана. “Улаан кхмерүүд” хүн бүрийг шахуу л дайснаа гэх учир шорон дутагдах нь аргагүй биз. Эрх баригч намын дотоодын гол дайсан нь Лон Нолын дэглэмтэй ажиллаж байсан хүмүүс. Дээр нь үндэсний цөөнх ба уугуулууд чам, вьетнам үндэстнүүд орно. Хэнийг ч Тайландын, Вьетнамын, Зөвлөлтийн тагнуултай холбоотой гээд буруутгаж болно. Тэдний тоонд жирийн иргэдээс гадна эрх баригч намын гишүүд ч байна. Намдаа тогтмол цэвэрлэгээ явуулдаг байсан юм. Гурван жил хагасын дотор эх орноос урвасан гэх хэргээр хагас сая хүнийг цаазалсан байлаа.

Нийслэлийн нэг сургууль байсан байранд уг шоронг байрлуулан хүмүүсийг тэнд хорихоос гадна тамлан байцааж, үй олноор нь цаазалж байлаа. “Улаан кхмерүүд” нэг ч хүнийг суллаж байсан түүхгүй. Шоронд ирсэн хүн бүрээс тэдний намтрыг дэлгэрэнгүй бичин авч зургийг нь авдаг. Дараа нь тэдний 1х1,5 метрийн зайтай өрөө гэгчид хорино. Тэнд хичнээн хүн байсан ч хоорондоо ярилцахыг эрс хориглосон байв. Өдөр бүр S-21 шоронд тамлан байцааж, хэрэгтэй гэсэн мэдүүлэг авахын тулд цахилгаанд цохиулж, хумсанд нь зүү шааж, хутга ба дал модны хурц навчаар зүсэн хэрчиж байлаа. Пластик уут толгойд нь углан боогдуулах, тамхины галаар түлэх хөлөөс нь өдөржин дүүжлэх нь “улаан кмерүүдийн” дуртай тамлал. Тийм тамлалын дараа ямар хэргийг хоригдлууд хүлээхэд бэлэн байв.

Өдөр бүр шоронгийн хашаанд бөөнөөр нь цаазална. Галт зэвсгээ хэмнээд тэднийг зээтүүдэн хөнөөдөг байжээ. Эхлээд цаазалсан хүмүүсээ S-21-ийн ойролцоох оршуулгын газар булдаг байлаа. Удалгүй тэнд зайгүй болсон тул цогцсуудыг Пномпениас зөөж Чоунг Эк районд авчран булах болсон гэдэг. Тоул Сленг шоронгийн удирдлага хоригдлуудаас гадна харгалзагч нараа айдсаар барина. Жижүүр хийж байхдаа тэд суух нь битгий хэл, хана түшиж болохгүй хачин журамд захирагдаж байлаа. Хоригдлуудтай ярьсан бол чи өөрөө хоригдол.

Үндэсний аврах фронт

Пол Потын намын явуулсан харгис бодлого ард түмний дургуйцлийг хөдөлгөв. Анхны олон нийтийн эсэргүүцэл 1975 оны есдүгээр сард Сиемреап мужид гарсан боловч харгислалаар дарагдлаа. Пномпенийг хамгаалах үүрэгтэй 170 дугаар дивизийн цэргийн бослого 1977 оны хоёрдугаар сард гарлаа. Дараалаад баруун хойд ба зүүн нутгуудад бослого гарав. Аажмаар Ардчилсан Кампучид чөлөөлөгдсөн районууд үүсэн тийшээ полпотын дэглэмтэй тэмцэх эрмэлзэлтэй харгислалын хохирогчид цувж эхэлжээ. “Коммунист туршилтын” сүйрлийг Засгийн газрынх нь явуулж байсан эдийн засгийн бодлого ч улам ойртуулсан юм. Төлөвлөсөн асар их хэмжээний цагаан будаагаа хүмүүсийн өдөржин шөнөжин ажиллуулаад ч хурааж чадсангүй. Хөдөө бүсүүдийн удирдлага ноогдсон төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйгээ илтгэхээс айн үзүүлэлтээ ихэсгэсэн илтгэлийг төвдөө явуулна. Районууд хоорондоо мэдээлэл солилцох нь хориотой байсан бөгөөд ер нь нууц байдал Ардчилсан Кампучийн бүхий л салбарыг хэрсэн байжээ.

Үүний зэрэгцээ хүчин сульдсан орон хөрш Вьетнамыг өөрийн дэглэмийн дайснаа гэж үзснээс түүнийг Зөвлөлт шигээ “коммунизмын үзэл санаанаас урвасан” гээд дайтаж эхэлсэн юм. Хоёр орны хооронд дипломат харилцаагаа 1977 онд тасалсан байснаас гадна хил орчимд нь зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй болсон байжээ. Вьетнамын армитай эн зэрэгцэх хүчин тэр үед тэнд байсангүй. “Улаан кхмерүүд” ихээхэн хохирол үзэж байснаас гадна Вьетнам Пол Потын дэглэмийг унагаахыг уриалсан сурталчилгааг камбожчуудад хүчтэй хийж байсан билээ.

Вьетнамын оролцоотойгоор 1978 онд Кампучийг аврах үндэсний нэгдсэн фронт байгуулагдав. Вьетнамын арми 1979 оны нэгдүгээр сард Пномпень хотыг эзэлснээр “улаан кхмерүүдийн” дэглэм унажээ.Пол потын төгсгөлПол Пот өөрийн тойрон хүрээлэгсдийн хамтаар Тайланд улс руу дүрвэн гарч амжсан юм.1997 онд засгийн газрын дэмжлэгийг авахын тулд өөрийн удаан хугацааны түнш болох Сон Сэнг цаазаар авсан. Гэвч дараахан нь түүнийг Улаан кхмерийн армийн удирдагч Та Мокын тушаалаар баривчлан, насан туршид нь гэрийн хорионд хийсэн байна. 1998 оны 4 сард Та Мок нь шинэ засгийн газрын цэргийн дайралтаас зугтах үедээ Пол Потыг хамт авч явсан байна. Албан бус эх сурвалжаас үзвэл, Пол Пот нь 1998 оны зүрхний шигдээсээр нас барсан байна. Түүний шарилын хумсны өнгө нь өөрчлөгдсөн байсан зэргээс хор ууж эсвэл хорлогдож нас барсан гэж үздэг.


“Улаан кхмерүүд”-ын лидерийн даруухан булш. Пол Потын сүнс амар амгаланг нь алдуулагчдаас өшөө авна гэж айснаас булшийг нь газартай тэгшлээгүй юм. Харин 2010 онд Камбожийн Засгийн газар дарангуйлагчийн булшийг жуулчдын үзмэр болгохоор шийдсэн байна.Үр дагавар“Улаан кхмерүүд” дарангуйлж байх цагаас нутгийн олон районуудад үй олон минийн талбай гарч ирсэн юм. Нэн ялангуяа, хил орчмын бүсэд тэр нь ихээр үлдсэн нь өнөөг хүртэл хор хөнөөлөө үзүүлсээр байна. Эмч, багш, инженерүүдийн хомсдол хурцаар илэрч түүнийг арилгахад олон улсын тусламж шаардлагатай болсон юм. Хүмүүсийн сэтгэл зүйд хоногшсон айдас, нийгмийн харгис туршилтын үр дагавар 30 жилийн дараа ч эдгэрч аниагүй байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.