Жорж Вашингтон АНУ-ын хамгийн баян Ерөнхийлөгч
2011.02.27

Жорж Вашингтон АНУ-ын хамгийн баян Ерөнхийлөгч

АНУ-ын анхны Ерөнхийлөгчийн хөрөнгө одоогийн ханшаар хагас тэрбум долларыг давжээ. Санхүүгийн дүн шинжилгээний «24/7 Wall St» компани сонирхолтой судалгаа явуулж, Цагааи ордны хамгийн баян тэргүүнийг тодруулсан байна. Тэдний судалгаанаас үзвэл, Цагаан ордны бэлэг тэмдэгийн чанартай тэргүүн гэж хэлж болох Жорж Вашингтон АНУ-ын хамгийн баян Ерөнхийлөгч болжээ. Учир нь туүнийг эрх барьж байх үед Цагаан ордныг бариагүй байсан билээ.


Жорж Вашингтонд харьяалагддаг тус улсын Виржини муж улсын 32 хавтгай дөрвөлжин газар тариалангийн талбай болон бусад хөрөнгө нь одоогийн ханшаар 525 сая доллароор үнэлэгдэх байжээ. Өөрөер хэлбэл, Америкийн өнөөгийн 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн 5 сая гаруйхан долларын хөрөнгийг түүний хөрөнгөтэй харьцуулахад 100 дахин бага байгаа юм. Тэгэхдээ Жорж Вашингтоны хөрөнгөний ихэнх хэсгийг эдлэн газар эсвэл үл хөдлөх хөрөнгө биш түүний тухай бичсэн номуудын түрээс бүрдүүлдэг ажээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын анхны Ерөнхийлөгч өөрийн дараагийн Ерөнхийлөгч нараас хамаагүй илүү цалин авдаг байсан байна. Түүний жилийн цалингийн хэмжээ улсын төсвийн 2 хувийг эзэлдэг байжээ. Харин Обамагийн одоо авч буй цалин улсын төсвийн хэдэн хувийг эзэлдэг болохыг тооцохын тулд нэг тэгийн ард нэлээн хэдэн тэг бичих хэрэгтэй болно.

Хамгийн сонирхолтой нь АНУ-ын хамгийн баян дөрвөн ерөнхийлөгчөөс гурав нь төр улс оршии тогтносон эхний дөчин жилд энэхүү албан тушаалд ажиллаж байжээ. Баян Ерөнхийлөгч нарын жагсаалтын хоёрдугаарт 212 сая долларын хөрөнгөтэй Томас Жефферсон орсон бол 125 сая долларын хөрөнгөтэй Теодор Рузвельт гуравдугаарт, дөрөвдүгээрт 101 сая долларын хөрөнгөтэй Жеймс Мэдисон бичигдсэн байна. Харин Линдон Жонсон 98 сая долларын хөрөнгөөрөө жагсаалтын тавдугаарт оржээ.

Уг жагсаалтын эхний аравт 19 дүгээр зуунд төр барьж байсан хоёр Ерөнхийлөгч орсон нь 8,51 сая долларын хөронгөтэй Жон Тайлер болон 10,27 сая долларын хөрөнгөтэй Жеймс Монро нар ажээ. Харин Америкийн 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон 9,38 сая долларын хөрөнгөтэй бөгөөд үүнийхээ ихэнх хэсгийг Цагаан ордноос явсныхаа дараа ном бичин, лекц уншиж олжээ.

Америкийн 43 дахь Ерөнхий Жорж Буш 20 дугаарт бичигдсэн байна. Тэрбээр 20 сая доллароор үнэлэгддэг хөрөнгөнийхөө ихэнх хэсгийг Цагаан ордонд ирэхээсээ өмнө нь эзэмшиж байсан газрын тосны компани болон бейсболын «Техасын рейнжеруүд» багаа худалдаж олжээ.

Одоогийн Цагаан ордны тэргүүн жагсаалтын дунд хавьд бичигдсэн ч түүний хөрөнтөний хэмжээ өсөх магадлал их байгаа ажээ. Хэрвээ энэ зүйл тохиолдохгүй бол Цагаан ордноос явсных нь дараа түүний хөрөнгө нэмэгдэх нь тодорхой байгаа юм.

Цагаан ордны тэргүүн нарын хөрөнгийн хэмжээ маш их ялгаатай байгаа бөгөөд тэдний заримынх нь хөрөнгө хэзээ ч 1 сая доллароос илүү гарч байгаагүй билээ. Тухайлбал, Уиллс Грант нар "ядуу" Ерөнхийлөгчдийн тоонд багтжээ.




0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.