Ж.Батсуурь: Бурхны даалгасан үүргийг хагас дутуу ч гэсэн биелүүлж яваа
УИХ-ын гишүүн хоёр Батсуурь. Тэднийг МАН, АН-ын гэхээсээ Ж. Я гэж гишүүд болон сэтгүүлчид тодотгодог. Ж.Батсуурь Дорноговийн Улаанбадрах, Я.Батсуурь Сайншанд суманд төржээ. АН-ын Батсуурь МАН-ын амьдайгаасаа гурван насаар дүү юм байна,
Ах Батсуурь нь энэ жил 50 насныхаа ойг тэмдэглэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай яриа өрнүүллээ.
-Биеийн тамир спортын газраас өгсөн тамирчдын зургийг өрөөндөө өлгөсөн байна. Таныг "спортыг дэмждэг" гэсэн байна л даа.
-Би хөдөө өссөн. Тэр үед спортоор хичээллэх боломж бага байлаа. Аравдугаар ангиа төгсөөд Чехэд инженер болохоор суралцаад спортоор хичээллэх цаг бага байсан. Гэхдээ спортыг дэмждэг. хүн эрүүл байхын тулд хөдөлгөөнтэй байж, зөв хооллох учиртай. Дорноговь аймгийн Засаг дарга байхдаа хүүхэд, залууст спортоор хичээллэх орчин бүрдүүлэхэд анхаардаг байлаа. Аймагтаа мөсөн гулгуурын болон усан спорт сургалтын, газрын теннисний төв, спорт заал байгуулсан. Хүүхэд залуус багаасаа спортоор хичээллэж, эрүүл чийрэг өсөх ёстой. Байгууллагынхнаа уриалж спортын тэмцээн уралдаан их хийдэг байлаа. Бас Монголын даамны холбооны тэргүүнээр ажилладаг.
-Та өөрөө даам хэр тоглодог вэ. Гишүүдийн дунд үе үе шатар, даамны тэмцээн болдог шүү дээ. Тэрэнд оролцдог уу?
-Даамыг багаасаа тоглож сурсан. Сонирхлоороо л тоглодог юм. Манай холбоо өнгөрсөн онд даамны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан. Шатрын тухайд бол нүүдэл гайгүй мэднэ, гэхдээ тоглодоггүй. Гишүүдийн дунд болдог тэмцээнд ордоггүй ээ. Зав ч гарахгүй юм. Хүүхэд багачууд даамаар хичээллэж, оюунаа л дасгалжуулаасай гэж боддог. Оюун ухаанаа хөгжүүлэх дасгал шүү дээ. Оюутан байхдаа гар бөмбөг, хөл бөмбөг тоглодог байсан.
-Тэгвэл одоо хөдөлгөөний дутагдлаа яажнөхдөг хэрэг вэ?
-Хааяа найзуудтайгаа заал аваад гар бөмбөг, сагс тоглодог.
-Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ. Гэрийн ажилд оролцох уу?
-Төрд алба хашихаас гадна хүн хувийн амьдралтай учир чөлөөт цагаараа хийх ажил олдоно. Гэр орны ажил хийнэ, ном, сонин уншина. Хааяа хоол хийнэ. Гэрийн ажилд ер нь гайгүй. Өөрийнхөө хийсэн хоолонд дуртай.
-Цагаан сараар хэрхэн баярлах гэж байна, гоёлообэлтгэсэн үү?
-Цагаан сараар хөдөө ээждээ Энэ жил дээл, хүрэм бэлтгэчихсэн, үндэсний хувцсаа
өмсөх дуртай. Төрөл төрөгсөдтэйгөө шинэлнэ.Гарын бэлэг тэдэндээ бэлтгэнэ. Уламжлал учраас бэлэг өгөх хэрэгтэй гэж боддог. Хүмүүст хэрэгтэй зүйлийг нь өгчих юмсан гэж хичээдэг.
-Та өөрөө ямар бэлэг авах дуртай вэ?
-Аав маань адууны эрдэмд сайн, морь уядаг хун байлаа. Орон нутагт ажиллаж байхад иргэд морь бэлэглэдэг юм, сайхан бэлэг шүү дээ.
-Аавынхаа эрдмээс өвлөсөн үү?
-Багадаа уралдааны морь унадаг л байлаа. Манай дүү нар, эгчийн хүүхдүүд морь уяж байгаа. Би хичээлийнхээ заваар, зуны гурван сардаа л морь унадаг байсан. Сургууль соёлын мөр хөөсөн болохоор аавынхаа эрдмээс өвлөж чадаагүй. Хэрэв хөдөө нутагтаа амьдарсан бол сурах байсан биз. Бурхан намайг ард иргэдийн төлөө арай өөр ажил хийж амьдар гэж хорвоо руу илгээсэн болов уу. Хийж бүтээж буй ажилдаа би сэтгэл хангалуун байдаг. Тиймээс бурхан багшийн надад даалгасан үүргийн хагасыг ч болов биелүүлээд, төөрөлдөлгүй яваа гэж боддог.
-Та тийм шүтлэгтэй хүн үү2
-Нийтийн жишиг дагаад бурхны шашин шүтдэг. Шинийн нэгэнд мөр, зүгээ гаргана. Баярын дараа заслаа хийлгэж ном уншуулдаг. Хүүхэд байхад өрх гэрийн эзэн аав маань овоон дээр гарч, зүгээ гаргаж, өрх гэрийнхээ сүлдийг даатгадаг байсан. Айлын том хүү болохоор ааваасаа хойш энэ үүрэг надад ирсэн.
-Нийгэм бухимдалтай байна. Улс төр ч бас багагүй бохир ертөнц. Ийм нөхцөлд Та юунаас сэтгэл ханамж авдаг вэ?
-Би нэлээд зарчимч. Чехословакт суралцаж төгссөн, цаг барьж сурсан. Амласандаа хүрч, хүнийг хүндэлдэг байх хэрэгтэй. Хийж байгаа ажилдаа дуртай, түүнээсээ таашаал авдаг. Ялангуяа аймгийн Засаг дарга байхдаа хийж бүтээх, нэг гудамж ч болов тохижуулах юмсан гэж ажилласан. Төлөвлөсөн ажлаа бүтээчхээд эргээд харахад сайхан байдаг юм. Одоо баталсан хуулиа хараад таашаал авах ч хаашаа юм (инээв). 76 хүний хамтын бүтээл л дээ. Гүйцэтгэх байгууллагад ажиллах, УИХ-ын гишүүн байх хоёр өөр. Гэхдээ ард түмэндээ хэрэгтэй, өгөөжтэй хууль гаргах гээд л ажиллаж байна.
-Ажил бүтээхэд худлаа ярих хэрэг гардагуу. Сайн зүйлийн төлөө худлаа хэлж болно биз дээ?
-Ер нь худлаа ярьдаггүй дээ. Манайхан хууль зөрчихгүй бол амьдрах боломжгүй мэт сэтгэдэг болчхож. Энэ бол гажуудал. Улс төрждөггүй, улс төрийн зорилгоор хүнийг гутаах, худлаа ярих цаг үед амьдарч байгаа болохоор байдал түвэгтэй л юм. Зарим үед бухимдах ч хэрэг гарна.