Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдууд
2011.01.16

Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдууд

"Нээлттэй засаглал" төрийн бус байгууллага, "Wikipedia" цахимхуудас хамтран одоо алба хашижбуй Засгийн газрын дэлхийн хамгийн залуу есөн тэргүүнийг нэрлэжээ. 29-хөн настай Андриа Зафферанигаар засгаа удирдуулсан Сан Мариногоос эхлээд Македон улс хуртэл буухиалсан залуу Ерөнхий сайдуудтай танилцана уу.

1.АНДРИА ЗАФФЕРАНИ

Засгийн эрх барьж эхэлсэн нас - 29
Харъяалал- Сан Марино
Улс төрийн нам - Сан Мариногийн Ард түмний холбоо нам
Сан Мариногийн Засгийн эрхийг өдгөө 29 настай Андриа Зафферани өгч барьж байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ албанд томилогдсон бөгөөд 28 насандаа Засгийн эрх барьсан нь энэ аж. Шинэхэн Ерөнхий сайдынхаа тухай мэдээллийг бодлоготойгоор интернэтэд байлгадаггүй болохоор үүнээс өөрийг бичих боломжгүй байлаа.

2.ИГОРЬ ЛУКШИ

Засгийн эрх барьж эхэлсэн нас – 34
Харьяалал- Монтенегро
Улс төрийн нам - Социал демократ нам

Түүний Ерөнхий сайдын албаны замнал цоо шинэ. Игорь энэ өндөр албыг хашиж буй улсынхаа хамгийн залуу улстөрч бөгөөд дэлхийн хоёр дахь залуу Ерөнхий сайд. 2001 онд Монтенегрогийних сургуулийн төгсөж, Подгорикаг ийн их сургуульд докторантурт суралцаж байхдаа тэр парламентын гишүүн болжээ. Өнгөрсөн онд Социол демократ нам засгийн эрхийг авахад Дукановчийн дэмжлэгтэйгээр тэр энэ суудалд суужээ.

3.НИКОЛАС ГИЛАУРИ

Засгийн эрх барьж эхэлсэн нас - 35
Харъяалал - Гүрж
Улс төрийн нам - Үндэсний нэгдсэн хөдөлгөөн

"Сарнайн хувьсгал"-д оролцож явсан 28-тай залуу улс төрд эргэлт буцалтгүй орж, өдгөө Гуржийн Ерөнхий сайдын алба хаших хүртлээ томорчээ. Тбилисийн их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, бизнесийн менежментээр АНУ-д мэргэжил дээшлүүлсэн, Гүржийн харилцаа холбооны хамгийн том компанийн захирал байсан зэрэг нь түүнийг улс төрд оруулах хангалттай шалтаг болжээ.

4.АНДРИ РАИОЛИНА

Засгийн эрх барьж эхэлсэн нас - 36
Харьяалал- Мадагаскар
Улс төрийн нам -Залуу Малагсичуудын нам

2007 онд Антананаривогийн нийт иргэдийн 63.3 түүний төлөө саналын хуудас дугуйлж, хотын даргын суудалд түүнийг залсан нь хожим төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч асан "Би Мадагаскарт хайртай" намын Марк Раваломананаг татан буулгах явдлын шалтгаан болжээ. Африк тивийн хамгийн залуу удирдагчийн улс төрийн бодлого хамгийн хатуу гэдгээрээ алдартай.

5. РҮҮСВЕЛЬТ СКЕРРИТ

Засгийн эрх барьж эхэлсэн нас - 38
Харьяалал- Доминикан
Улс төрийн нам-Доминиканы хөдөлмөрийн намын гишүүн

Өдгөө Ерөнхий сайд болон Доминиканы хамтын нийгэмлэгийн тэргүүний албаныг давхар хашиж буй тэрбээр Хөдөлмөрийн намын бүтээгдэхүүн. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас Карибийн хамтын ажиллагааны нийгэмлэгийг давхар удирдаж байгаа. Оюутан  байхдаа Доминиканы Эрх чөлөөний намын гишүүн байсан ч удалгүй Хөдөлмөрийн намд урвасан гэгддэг. БНХАУ, Барбадост Элчин сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сараас Ерөнхий сайдын алба хашиж байна.

6. ЖИЛАУМЕ СОРО

Засгийн эрх барьж эхэлсэн нас - 38
Харъяалал- Кот д'Ивуар
Улс төрийн нам-Эх орончдын хөдөлгөөн
Залуугаасаа улс төрийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн тэрбээр дөрөвхөн жилийн дотор Засгийн газрын тэргүүн болтлоо дэвшжээ. 2002 онд болсон "Иворийн иргэний дайн" түүнд даам гарах бололцоо олгосон гэж улс төрийн шинжээчид дүгнэдэг. Одоогоор тэр өөрийн байгуулсан 32 яамдын хамт энх тунх ажиллаж байна.

7.ЖОЗЕФ КАБИЛА

Засгийн эрх барьж эхэлсэн нас - 39
Харьяалал- Конго
Улс төрийн нам-Ардын шинэчлэгч нам

2001 онд Конгогийн "Ардын шинэчлэгч нам"-ын дарга эцгийнхээ үхлээс хойш улс төрд орсон тэрбээр 2006 оны сонгуулиар улсынхаа Ерөнхийлөгч болжээ. Танзани, Угандад боловсрол эзэмшсэн түүнийг эхэндээ улстөрчийн нүдээр хардаг хүн цөөхөн байсан ч эцгийнхээ үухлийг эерэг PR болгож ,чадсаныхаа хүчинд энэ албанд томилогдсон гэж үздэг байна. Тэрбээр Рванда, Уганда, Ангола, Зимбабвед цэргийн алба хашиж байсан нь түүнийг улстөрчийн хувьд нэлээн хатуу байр суурьтай нэгэн болгожээ.

8.ВЛАДИС ДОМБРОВСКИЙ

Засгийн Эрх барьж эхэлсэн нас - 39
Харьяалал- Латви
Улс төрийн нам - Шинэ эрин нам
Сангийн саaд, Европын парламентын гишүүн, "Шинэ эрин" намын том гар байсан зэрэг нь түүнийг Ерөнхий сайдын албанд хүрэх хангалттай шалтгаан болжээ. Латвийн их сургуулийг математик, физикч мэргэжлээр дүүргэж, Германд боловсрол дээшлүүлж ирээд "Шинэ эрин" намын гишүүн болсон байна. Сүүлийн үед түуний тэргүүлж буй Засгийн газарт ард тумэн нь нэлээд шүүмжлэлтэй хавдаж буй бөгөөд цалин, тэтгэврийг нэмэхээр "Латви, шударга ёсны төлөө" хөдөлгөөн хүртэл байгуулагджээ.

9.НИКОЛА ГРУЕВСКИЙ

Засгийн эрх барьж эхэлсэн нас - 40
Харьяалал- Македон
Улс төрийн нам-Македоны Ардчилсан намын гишүүн
2007 оны наймдугаар сарын 27-нд Ерөнхий сайдын албанд томилогдсоноороо тэр өдгөө алба хашиж буй дэлхийн хамгийн залуу засгийн тэргүүн нарын жагсаалтын есдүгээрт багтав. Дэлхийн II дайнд оролцож явсан өвөөгийнхөө уйл хэргийг үргэлжлүүлж буйгаа мэдэгдсэн тэрбээр Македоны харилцаа холбооны томоохон компани тэргүүлж байсныхаа хувьд татварыг 18 хувиар бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь улс төрийн хувьд шийдвэрлэх оноо байжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.