Хамгийн баян төрийн удирдагчид
2011.03.11

Хамгийн баян төрийн удирдагчид

Германы ажил хэргийн «Наn-delsblatt» сонин дэлхийн хамгийн баян төрийн удирдагчдын жагсаалтыг гаргажээ. Энэхүү чансаа нь дэлхий дахинд болж буй хэрэг явдлыг бодитой харуулж байх шиг. Эрх баригчид хэдий чинээ чинээлэг байх аваас төр улс нь төдий чинээ түгшүүртэй байдаг. Дэлхий олон нийт Ойрхи Дорнодын орнуудад болж буй ард түмний хөдөлгөөнийг сарын турш ажиглаж байгаа бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Египет болон Тунисын удирдагчид суудлаасаа огцроход хүрсэн юм.

Барууны тагнуулын албаныхны олж мэдсэнээр, дэлхийн хамгийн баян 10 удирдагчийн жагсаалтад 32 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй Ливийн удирдагч Муамар Каддафи болон Тайландын хаан ороогүй байна. Жагсаалтыг тэргүүлж буй Саудын Арабийн удирдагч орон сууцны тэтгэмж болон янз бүрийн тэтгэвэр тэтгэмжээр ард түмнээ тайвшруулахыг оролдож байгаа билээ. Магадгүй энэ нь ийм нөхцөл байдалд хамгийн тохиромжтой арга байж болох юм. Ингээд дээрх жагсаалтад багтсан төрийн удирдагчдын нэрсийг дурдъя

Нэр  Албан тушаал Хөрөнгө
1 Абдалла ибн Абдель Азиз ас-Сауд Саудын Аравийн хаан 40 гаруй тэрбум доллар
2 Хосни Мубарак Египетийн Ерөнхийлөгч асан 40 тэрбум доллар
3 Хассанал Болкиах Бруней улсын султан 20 тэрбум доллар
4 Халифа бин Заед Аль Нахайян шейх (эмирт Абу-Даби) 15 тэрбум доллар
5 Зин эль-Абидин Бен Али Тунисын Ерөнхийлөгч асан 10 тэрбум доллар
6 Омар Хасан аль-Башир Суданы Ерөнхийлөгч 9 тэрбум доллар
7 Мухаммед бен Рашид аль-Мактум шейх (Дубай) 4,5 тэрбум доллар
8 Мухаммед VI Мароккогийн хаан 2,5 тэрбум доллар
9 Хамад бен Жассем аль Тани шейх (Катар) 2,4 тэрбум доллар
10 Нурсултан Назарбаев Казахстаны Ерөнхийлөгч 1,1 тэрбум доллар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.