Эрдэнэбат.Ж 2016.09.29 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Ипотекийн зээлд хамрагдах байранд талбайн хэмжээг 100 ам.метр кв болгож нэмлээ

Ипотекийн зээлд хамрагдах байранд талбайн хэмжээг 100 ам.метр кв болгож нэмлээ

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт орууллаа.

Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг  өөрчилж дээд хязгаарыг 100 ам.метр кв, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоов.

Түүнчилэн 100 ам.метр кв-аас илүү талбайтай орон сууцыг  ипотекийн зээлд хамруулах боломжтой. Зээлдэгч 100 ам.метр кв-аас илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж ипотекийн зээлд хамрагдах юм.

Жишээлбэл 140 ам.метр кв бүхий орон сууц худалдаж авах бол 100 ам.метр кв талбайн төлбөрөө  ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, илүү гарсан 40 ам.метр кв талбайн төлбөрөө бүрэн төлнө. Тогтоолд оруулсан энэхүү  өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.