2011.01.18

Ц.Даваасүрэн: Намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэвчээртэй байх учиртай

Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд С.Батболдод ил захидал өргөн барьжээ.

Ил захидалд тун саяхан өөрчлөлт, шинэчлэлтийн уриан дор болсон МАХН-ын XXYI их хурлаас сонгогдсон МАН-ын удирдлага үзэл бодлын зөрүүтэй "журмын нөхөд" -өө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн эрх мэдлээр далайлган дарамтлах ажиллагааг маш шуурхай явуулж байгаад бидний нөхөд үнэхээр харамсаж байна. Нэгэн үйл хэргийн төлөө хамтран тэмцэж явсан журмын нөхдөө үг зөрлөө, үзэл бодол сөрлөө гэж буруутган, аймшигтай гэмт хэрэгтэн бидний дунд байсан мэтээр олон нийтэд бүхий л арга хэрэгслээр ойлгуулахыг хичээж байгаа нь манай намын түүхэнд байсан өмнөх архаг дутагдал илаарших биш, харин ч улам сэдэрч байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна гээд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд танд намын эв нэгдэл болон эх орны язгуур эрх ашигтай холбогдсон гурван саналыг тавьж байгаагаа дурджээ. Үүнд,

Нэгдүгээрт, намд сүүлийн үед байгаа хагарлын асуудлаар намын нийт гишүүд дэмжигчдийн дунд санал асуулга явуулж намын гишүүдийг эвдрэлцүүлэх бус ,эвлэрүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулах,намын ээлжит бус онц их хурал яаралтай хуралдуулах асуудлыг судалж үзэх.

Хоёрдугаарт,Оюутолгойн хөрөнгө оруулалт,хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдийг хянан үзэж, УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу дахин шинэчлэн батлуулах.

Гуравдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийг байгалийн баялагтаа Монголын ард түмэн эзэн байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн өөрчлөх асуудлыг манай нам санаачлан ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэжээ. Ерөнхий сайдад ил захидал хүргүүлсэн дөрвөн хүний нэг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй товчхон ярилцлаа.

-Та бүхний намын даргадаа хүргүүлсэн ил захидлыг намын бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн үү?

-Асуудлыг яриагүй болохоор ямар байр суурьтай байгааг илэрхийлэх боломжгүй байна. Бүлгийн хуралдаанаараа дахин хэлэлцэж үзэх нь зүйтэй гэж үзсэн. Ер нь учраа ололцох нь зүйтэй юм.

-Учрааололцоногэдгийгтодруулжхэлэхгүйюу.Тодруулбал та бүхний эхний санал нь Ц.Шинэбаяр гишүүнийг хамгаалсан байр суурьтай байгаа шүү дээ. Гэтэл Ц.Шинэбаяр гишүүн МАН-д элсэхгүй гэдгээ хэлээд байна?

-Манай намын нэг хэсэг байсан л хүмүүс шүү дээ. Тиймээс олон хувилбарыг судалж үз гэж хэлээд байгаа юм. Аливаа маргаантай байсан асуудлааэргээд харахад нь маргалдаж байсан юм бол гэжбодогддог. Түүнтэй ижилгийн ухаан хойно" гэдэг шиг эцэст нь харамсаад хэрэггүй гэж хэлэх гэсэн юм. Тиймээс өнөөдөр байгаа бүх боломжоо үзэж эвийг эрхэмлэ гэсэн санаа юм.

-Тэгэхээр та бүхэн нөгөө хоёр асуудлаас илүүтэй намын эв нэгдлийг эрхэмлэх үүднээс Ц.Шинэбаяр гишүүний асуудалд их анхаарч байна гэж ойлгож болох уу. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Дөнгөж сая хурлын төгсгөлд маргаан болоод байх шиг байсан?

-Тиймээ намын эв нэгдлийн асуудал нь их чухал зүйл юм. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол тэвчээртэй л байх учиртай. Гэтэл асуудлыг өөр тийш нь хүлээж авч байна. Тэр хүн хэлдэг үгээ л хэлж байна.

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга яг юу гэж хэлсэн гэж?

-Бүдүүлэг үг хэллэг л хэлж байна. Ална шүү мална шүү л гэхгүй юу даа. Намын дарга хүн ингэж харилцаж болох уу. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэж бий атал ингэж харилцаж болохгүй ээ.

-Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх бол?

-Намын дарга ирэх долоо хоногоос асуудлыг ярьж эхлэх болов уу гэж бодож байна.

-Энэ асуудлыг тавилаа гээд та дөрвөн гишүүнд ямар нэгэн хариуцлага тооцох болов уу?

-Биднийг хэрхэх нь асуудлын гол биш. Хамгийн гол нь монголын өнгөрсөн зууны бүх түүхийг авч явсан том намыг хагалж, бутаргаж болохгүй, эв нэгдэлтэй цул хүчээрээ л бай гэсэн асуудлыг тавиад байгаа юм. Түүнээс биш зөрчилтэй болоод ирэхээрээ Ц.Шинэбаяр гэж аймаар амьтан байсан мэтээр ярих хэрэггүй юм. Гэхдээ ард түмэн энэ асуудлыг юу гэж бодож байгааг мэдэхгүй шүү дээ. Энэ бол дарга нарын л бодол юм.

-Таны хувьд өнөөгийннамынхаа удирдлагыг юу гэж бодож байна вэ?

-Намын удирдлага нь намын хувь заяаг бүрэн эрхийнхээ хүрээнд авч явна. Монголын түүх, тусгаар тогтнолыг авч явсан энэ улс төрийн том хүчин хариуцлага хүлээх учиртай.

-Тэгэхээр та бүхний үзэж байгаагаар намын хүч суларч байна гэж үзэж болох уу?

-Сулрахын эхлэл тавигдаж байна. Нэг, хоёр ч бай арван мянган гишүүнээ алдахгүй байхын төлөө ажиллахыг захидалдаа бичсэн.

Ц.Шинэбаяр гишүүн намаа гарч байгаад цэвэрлэе гэж байна. Харин миний хувьд намаа цэвэрлэе л гэж бодож байгаа хэрэг юм.

-Улсын дээд шүүхэд МАХН гэсэн товчлол бүхий олон нам байдаг юм билээ. Та юу гэж бодож байна вэ?

-Ийм илт зүйлийг надаас acyyгaaд яах юм бэ. Нэртэй устайгаа тодорхой л байдаг юм билээ.

-Та намын батлахаа авсан уу?

-Сая бүлгийн хуралдаан дээр авлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.