Ардын намын бат илэрхийлэхийг шинэчлэх аян эхэллээ
Ардын нам XXVI их хурлаараа ардчилал, зах зээлийн өнгөрсөн 20 жилийн алдаа, оноог хэлэлцэж, ирэх 20 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон шинэчлэлд уриалсан. Мөн ирэх 20 жилийг монгол хүнээ бүхий л талаар хөгжүүлэх, улс орны хөгжил, их бүтээн байгуулалтын жил болгон тодорхойлсон юм.
"Энэхүү шинэчлэл, манлайлал,хөгжлийн эхлэл болгож Ардын нам өчигдөр намынхаа бат илэрхийлэхийг шинэчлэх аяныг улс орон даяар эхлүүллээ. Аяныг нээж Ардын намын дарга, Ерөнхий ,сайд С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй нийт 1000 гишүүн намынхаа итгэл үнэмшлийн баталгаа болсон бат илэрхийлэхээ гардан авлаа.
Ардын нам 90 жилийнхээ түүхэнд нийгмийн хөгжил дэвшил, хэрэгцээ шаардлагатай уялдуулан гишүүний бат илэрхийлэхээ 12удаа шинэчилсэн fюм. Харин энэ удаагийн шинэчлэлт нь намын нэр, үзэл баримтлал, үйл ажиллагааны цогц шинэчлэлтэй ' уялдаж байгаагаараа онцлогтой. Бат илэрхийлэх шинэчлэх аяныг нээж Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд үг хэлэхдээ "Намын "XXVI их хурлаараа манай нам үзэл баримтлалдаа тодотгол хийж," уугуул нэрээ сэргээсэн нь түүхэн үйл явдал болсон. Уугуул нэрээ сэргээн авсантай холбогдуулан 'гишүүнийхээ бат илэрхийлэхийг шинэчлэх, гишүүддээ гардуулах ажлыг улсынхаа нийслэлээс ёслол төгөлдөр эхэлж байна. Ардын нам анх байгуулагдахдаа гишүүддээ олгох үндсэн баримт бичгээ бат илэрхийлэх хэмээн нэрлэж, үзэл бодлоо нэгтгэн улс орныхоо хөгжлийн төлөө чин шударгаар зүтгэхийг сануулсан нь цаанаа гүн утга учиртай юм. Ардын намын бат илэрхийлэх дээр "Ардын зориг агуу гайхамшиг" гэдэг үгийг дармалдсан байдаг. Энэхүү аян хоёр долоо хоног үргэлжилнэ. Үүнд нийслэлийн анхан шатны 1026 үүр, 150 мянган гишүүд хамрагдах юм. Шинэчилсэн бат илэрхийлэхийг гишүүдэд хүндэтгэлтэйгээр гардуулахыг намын удирдлагуудад хэлсэн" хэмээлээ.
Түүнийг үг хэлсний дараа намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон, намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Г.Очирбат нар намын дарга, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Я.Содбаатар, М.Энхболд нарт бат илэрхийлэх гардууллаа. Намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Г.Очирбат энэ үеэр "Их хурлаас гаргасан нэг чухал шийдвэрийг бид хэрэгжүүлэх гэж байна. Ардын нам гэдэг нэрийг ардын тус, нийтийн тусын төлөө гэж тайлбарлаж болно. Намын их хурал олон чухал шийдвэр гаргасан гэж бид үздэг" гэсэн юм. Ийнхүү намын удирдлагууд бат илэрхийлэхээ гардан авсны дараа УИХ-ын дарга Д. Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, "Гал голомт" хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нарын олон гишүүн бат илэрхийлэхээ гардан авлаа. Ийнхүү намын бат илэрхийлэхээ намын даргаасаа хүндэтгэлтэйгээр гардан авсан гишүүдийн санал бодлыг сонслоо.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Намын их хурлаар шинэчлэлийн томоохон алхмыг хийсэн. Намын шинэчлэлд бодлогын, дүрмийн, зохион байгуулалтын, санхүүгийн, боловсон хүчний гэсэн таван багц асуудал бий. Манай нам уугуул нэрээ сэргээн авч, намын бэлгэ тэмдгээ өөрчилснөөс гадна намынхаа бат илэрхийлэхийг шинэчлэх аян явуулж байна. Би энэхүү аянд хамрагдаж байгаа жирийн гишүүдийн нэг. Шинэчлэлийн аяны гараа эрч хүчтэй үргэлжилж байна.
Төрийн хошой шагналт Н.Жанцанноров:
-Хөгжил дэвшлийн сайн, муу талыг илэрхийлэхийн тулд Монгол Улсынхаа үндэсний онцлогийг хэдийчинээ харгалзаж, дэлхийн жишгийг тооцож чадсан нь гарч чадна. Тийм учраас энэ намын гишүүний хувьд намын үзэл баримтлалыг боловсруулахад оролц-сон, хэрэгжүүлэхэд ч оролцсон. Ингэхдээ би намчирхаагүй. Намаас дэвшүүлсэн дэвшилттэй үзэл баримтлалыг зөвшөөрөхөөс гадна өөрийнхөө үзэл бодлыг итгэл үнэмшил болгон ажиллах болно.
"Гал голомт" хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө:
-Манай намын анхны нэрийг хадгалсан намын бат илэрхийлэхийг хүлээж авсандаа баяртай байна. Намын их хурлаас ийм шийдвэр гаргахад би өөрөө оролцож, батлалцсан хүний нэг. Нам боловсон хүчний бодлогоо эх орныг авч явах хүмүүсийг дэмжихэд чиглүүлэх ёстой гэж боддог. Мөн нийгмийн баялгийг олон түмэнд шударга хуваарилахад бүх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй.
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав:
-Намтай амьдралаа холбосноор надад муудсан зүйл алга. Гэхдээ энэ хугацаанд дандаа дардан замаар яваагүй. Алдаж, оносон үе бий. Ийм үед зөв замыг зааж өгөх хүн хэрэгтэй байдаг. Зарим хүн "Урлагийнхан улстөржөөд байна" гэж ярьдаг. Манай улсын хөгжил өдий зэрэгтэй байгаа нь намын үйл ажиллагаатай холбоотой. Ардын нам боллоо гээд зарим нь эсэргүүцэж, эгдүүцээд байх хэрэггүй. Намын дарга, Ерөнхий сайдаасаа намын бат илэрхийлэхээ гардаж авлаа.
Ардын намын ахмад гишүүн Ч.Оюунчимэг:
-Нам уугуул нэрээ сэргээсэн болохоос биш үйл ажиллагааны хувьд өөрчлөгдсөн зүйл үгүй. Би намдаа 1984 онд элссэн. Дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд минь бүгд Ардын намын гишүүн. Намын гишүүнээр элссэнээс хойш удирдлагуудаасаа хоёр дахь удаагаа бат илэрхийлэхээ гардан авч байгаадаа баяртай байна. Нам залуу боловсон хүчнээр эгнээгээ өргөжүүлэх хэрэгтэй. Залуучууд намаа цаашид авч явах учир эртхэн бэлтгэх ёстой.
Ардын намын ахмад гишүүн Б.Баянмөнх:
-Би энэ намаар 30-аад жил хүмүүжиж байна. Манай намын их хурал хуралдаж, уугуул нэрээсэргээн, үзэл баримтлалдаа тодотгол хийсэнд их баяртай байгаа. Мөн намын бат илэрхийлэхээ гарданавч байгаадаа баяртай байна.Намын шинэчлэлийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж бодож байгаа. Иххурлаараа манай нам олон чухал шийдвэр гаргаж, олон нийтийн шинэчлэлд уриалсан. Шинэчлэлдуриалсан учраас түүнийг хэрэгжүүлэх их ажил бидний өмнө бий.