Нямбаатар.Х Г.Тэмүүлэн Баттөмөр.Б Оюун-Эрдэнэ.Л 2017.04.04 | Сайт: Vip76.mn

Төгсөшгүй үргэлжлэл: НАМЗХ 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

Төгсөшгүй үргэлжлэл: НАМЗХ 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

Маргааш НАМЗХ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой болно. Тус холбооноос улс төрд хүч түрэн орж ирсэн УИХ-ын залуу гишүүд, нийгэмд манлайлагч залуус төрөн гарсан байдаг. 

Намын залгамж халаа, олон залуусын итгэл зүтгэлийн үр дүнд 1997 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо /одоогийн НАМЗХ/ байгуулагдсан байна. 

Тус холбоо одоо 4 сум, 26 багт салбартай нийт 3674 гишүүд, 4200 орчим дэмжигчидтэй. 1996-2016 оны хоорондох Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн шат шатны сонгуулиудад намынхаа гол хүч нь байж, ялалтын тугийг хамт мандуулж, ялагдлын гашууныг хамтдаа амссан гэдгийг НАМЗХ-ны гишүүд, дэмжигчид онцоллоо. Цаашид ч улс эх орноо хөгжлийн замд хөтлөх гол хүч байх болно гэдгээ илэрхийлж байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn