Энхтүвшин.Ө Баасанхүү.О Батзандан.Ж Л.Элдэв-Очир Дамба-Очир.Д 2017.04.14 | Сонин: Улстөрийн тойм сонин

Оффшорын эсрэг хууль олны “ДЭМ”-ээр батлагдлаа

Оффшорын эсрэг хууль олны “ДЭМ”-ээр батлагдлаа

Товлосон цагаасаа хараахан хоцорч эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх байсан юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэн батлуулах Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ хуулийг танилцууснаар чуулганы хуралдаан эхэлсэн.

Энэ хууль баталснаар төрийн албанд ажиллаж буй 39800 хүн оффшор бүсэд данс нээлгэх эрхийг нь хаахын зэрэгцээ ХОМ маягтыг шинэчлэх ажил хийгдэнэ.

Хэрэв хууль зөрчвөл эргүүлэн татах, албан тушаалаас нь түтгэлзүүлэхээс эрүүгийн хэрэгт татах маягаар зохицуулагдсан гэдгийг хууль санаачлагчид хэлсэн юм. Олны анхаарлыг татаж, маргаан дагуулсан оффшорын тухай шинэ заалтууд эл хуульд нэмэлтээр орж байгаагаараа онцлог.

УИХ-ын         гишүүн О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Д.Дамба-Очир, Ж.Батзандан, Л.Элдэв-Очир зэрэг гишүүн энэ хуультай холбогдуулж эцсийн хэлэлцүүлэгт орох мөчид ажлын хэсгийнхнээс асуулт эрэлхийлсэн.

Ө.Энхтүвшин:

“Оффшорын асуудал анхаарлын төвд байгаа. Хууль гарах юм байна. Байнгын хороон дээр нэлээн ярьсан. Сүүлд тэгээд хамаарал бүхий этгээд гэдэг нь хэдэн хүн болчихсон бэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуухад 100 мянган хүн хамаарах байх гэнэ. Төрөл садан, ах дүү, үр хүүхдийг нь шалгаад явах хүчин чадал хэр байна. АТГ баахан цаастай ноцолдсоор байгаад ажил явахгүй юм болох вий” гэлээ.

Л.Элдэв- Очир:

“Энэ хууль нэлээн маргаан дагуулсан хууль. Ард иргэдийн яриад зарим хүмүүсийн зохион байгуулалттайгаар яриад байгаа 17 тэрбумд бизнес эрхлэгчийн хувиар итгэхгүй байгаа. Би гэм    буруугүй. Хууль батлагдвал түүнийгээ нотолчихмоор байна. Сүүлдээ бүр “Оффшорчин царайлчихаад том байнаа” гэж мэндэлж байна. Ард түмний нөхцөл байдал хүнд байхад ингэж турхирч байгаад харамсч байна.     Тиймээс энэ асууцалд          хуулийн зохицуулалт            хийгдлээ” гэдгийг хэлж       байлаа.

Х.Нямбаатар :

“Нэг зүйлийг хэлье. АТГ, ТЕГ,      Монголбанкинд хандаж хэлэхэд 17 тэрбум гадагшласан гээд яриад байх юм. 10 гаруй тэрбум ам.долларын эдийн засагтай оронд 17 тэрбум төгрөг үнэхээр гадагшаа гарчихсан юм уу. Тэгвэл энэ бүхний талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Нэг нэгэндээ нэр хоч өгдөгт цэг тавиач гэж хэлье” гэв.

Ж.Ганбаатар:

“Монгол Улсын эдийн засагт энэ хууль хэрэггүй. Эдийн засгаа боддог бол. Энэ хуулийг баталснаар эдийн засагт ач холбогдолтой юу. Авлига авч байгаа тохиолдолд энэ хууль батлагдсанаар авлига буурах уу. Төрийн Апбаныхан    хангалтгүй хийсэн ” хэмээгээд хуулийг дэмжихгүй гэдгээ тодотгосон.

Ийн асуулт, хариулт завсарлах зуурт тус хуультай холбогдуулж гишүүдээс байр суурийг нь сонсов.

 Ц.Даваасүрэн:

“Манайхан чинь гадаадад хөрөнгө оруулалт хийдэг болж. Гадаадад хуулийн дагуу хөрөнгө оруулалт хийлээ гэхэд яах юм бэ. Хуулийн дагуу л орлогоо олох ёстой шүү дээ. Хууль ёсны орлогоо хэн яаж зарцуулах нь ямар хамаа байна. Шалгаж чадахгүй болохоор ийм хууль гаргах гээд. Ж.Ганбаатартай санал нэг байна. Энэ хууль дэлхийд байдагтүй юм билээ шүү” гэлээ.

Ж.Батзандан:

“2013 оноос оффшорын тухай хууль яригдаж эхэлсэн. Гингүүдийн санаа зовж байгааг ойлгож байна. Төрийн алба, нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг оффшор бүсэд данс эзэмшихийг хоршловол асуудалтай. Энэ хуулийг хатуу хэлбэрээр ашиглавал Тавантолгойг гадны хөрөнгө оруулалтад гаргах эрхгуи болно. Ажлын хэсэгт энэ тухай хэлж байсан. Харамсалтай нь, хуулийн гаргалгааг гаргаагүй байна” хэмээсэн юм.

О.Баасанхүү:

“Монголд оффшорын эсрэг хууль бий шүү дээ. Байгаа. Панамын гээд баахан нэр яриад улстөрчдийг яриад унахаар эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй гэдэг” гэдгийг хэлж байв.

Х.Болорчулуун:

“Энэ хууль богино хугацаанд хэлэлцэгдэж, батлагдах гэж байна. Нэлээн цоорхойтой хууль гарах гээд байх шиг санагдах юм. Өргөтгөсөн байнгын хорооны хурал нэг ч хийсэнгүй. Дахин арагш татаж сайн хэлэлцмээр санагдаж байна” гэв.

Тэрчлэн хуулийн зарим нэг заалтыг ‘Гайхаж, мэлзсэн” гишүүд бишгүй “харагдсан”. Оффшорчдын эсрэг хууль гарснаас гаднаас мөнгө орж ирэх юм шигээр төсөөлж байна тэгэхээр энэ хуулийг эргэж харах хэрэгтэй гэж зарим гишүүд үзэж байсан ч эцсийн санал хураалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл батлагдлаа. Өөрөөр хэлбэл, олны анхаарлын төвд байсан оффшорын эсрэг хууль ийн батлагдав.

Өчигдрийн    УИХ-ын чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, оөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд байсан юм. Дугаар шилжих мөдид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байлаа.