Энхболд.М Ё.Баатарбилэг Очирбат.Д 2017.05.02 | Телевиз: Eagle TV

Элэг бүтэн Монгол хөтөлбөр 5-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Ийгл телевизийн Бүрэн зураглал нэвтрүүлгээр Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн талаар цогц мэдээллийг талуудын байр суурийн хамтаар хүргэж байна.

Долоогоос найман хүн тутмын нэг нь элэгний ямар нэгэн вирустэй байна. Нөхцөл байдал ямар байгааг тодорхой харуулья. Монгол улсад элэгний вирустэй 400,000 хүн байгаагаас 200,000 нь В, С вирустэй, 120,000 нь D вирустэй, 72,000 нь А вирустэй байна.

Эдгээр вирус нь цаашдаа элэгний хатуурал, хавдар үүсгэнэ. Ийм учраас вирусыг устгах нэн шаардлагатай байна.

Элэгний өвчлөлөөр Монголд өдөрт 5 хүн насбарж байна.

Эдгээр шалтгаан тоо баримт нь элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалтгаан юм.