Эрдэнэбат.Ж Сэргэлэн.П 2017.08.19 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийнэ

Малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийнэ

Засгийн газар мал, мах бэлтгэж, экспортлоход анхаарч, хэд хэдэн улс оронд гаргаж эхлээд байна. Мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах, мах бэлтгэдэг хүмүүст Засгийн газар дэмжлэг үзүүлнэ.

Мөн малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, малчдаас худалдаж авсан малаа тэнд тусгаарлаж, энэ эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Малаа эрүүл байлгах, өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нь малчдын үүрэг. Орон нутгийн удирдлагууд малчдын ийм хариуцлагыг нэмэгдүүлэхэд зөвлөгөө зөвлөмж хүргүүлж, тусалж дэмжиж ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжаар ирүүлэх шүлхийн вакцины эхний ээлжийн тарилгыг хүлээн авч өвчин гарсан аймгуудад вакцинжуулах ажил хийгдэж байгаа юм байна.