Ганбаатар.С 2017.09.25 | Сонин: Зууны мэдээ

С.Ганбаатар: МАХН-ЫН САНААЧИЛСАН ДЭЭД ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ТӨР ХУЛГАЙГҮЙ БОЛНО

С.Ганбаатар: МАХН-ЫН САНААЧИЛСАН ДЭЭД ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ТӨР ХУЛГАЙГҮЙ БОЛНО
МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишуун асан С.Ганбаатар

МАХИ-аас “Баярлалаа ” аяныг орон даяар зохион байгуулж, шинэ Үндсэн хуулийн төслийг 21 аймаг, есөн дуүрэгт танилцуулан хэлэлиуулж байгаа юм. Энэ талаар МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишуун асан С.Ганбаатартай ярилаа.

-ТА НАМЫНХАНТАЙГАА ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛААД ИРСЭН ГЭСЭН. ЯМАР АЖЛААР ЯВАВ?

-"Баярлалаа” аяны хүрээнд Хэнтий аймагт очиж нутгийн ахан дүүс монголчууддаа баярласнаа илэрхийлжуулзалтхийгээд ирлээ. Худалдааны зах, үйлчилгээний төвүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлгээр орлоо. Хувийн хэвшлийн байгууллагуудаар ч явлаа. Улс төрчид сонгуульд оролцдог, ард түмнээсээ санал гуйдаг.

Дараа нь ялсан ч, ялагдсан ч алга болчихдог. Тэгвэл миний хувьд сонгогч олондоо эргэж очоод "Та бүхэндээ баярлалаа. Сайхан сэтгэл, итгэлээр дэмжсэний чинь хүчинд би улам хүчтэй тэмцэнэ. Баярлалаа” гэж хэлж яваа юм. Ингэхдээ шинэ Үндсэн хуулийн төслийг танилцуулах ажлыг бас хамтад нь зохион байгуулж байгаа.

Шинэ Үндсэн хуулийн төслийг манай намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр санаачилж, олон хуульч, судлаач оролцож боловсруулсан, их хөдөлмөр шингэсэн хамтын бүтээл. Үүнийгээ ард түмэндээ танил-цуулж, хамгийн гол нь саналыг нь авч яваа юм. Хэнтийчүүдтэйгээ уулзаж, хөдөө сумдаар орж, хуулийн төслөө дэлгэрэнгүй танилцуулж, харилцан ярилцлаа.

-УЛС ТӨРД ШИНЭ СОЁЛ. ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА ТАНЫ ОРОЛДЛОГО, ЗҮТГЭЛИЙГ ХЭНТИЙЧҮҮД ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАВ?

-Бид “Баярлалаа” аян эхлүүлснээс хойш одоогоор зургаан аймгаар ороод байна. Очсон аймаг бүр, монгол хүн бүхэн маш сайхан хүлээж авч, дэмжиж байгаа. Сая Хэнтий аймгийнхан маань ч гэсэн биднийг маш сайхан хүлээж авсан. Би хүн болгонтой уулзаж чадахгүй ч гэсэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монголынхоо хагас сая хүний дэмжлэгийг авсан улстөрчийн хувьд ард түмэндээ баярлалаа гэж хэлэх учиртай.

Захаас нь хэлээд явж байна. Цаашид монголчуудынхаа төлөө эрч хүчтэй зүтгэнэ. Би ганцаардахгүй. Одоо би бие даагч гишүүн биш. Миний ард улс төрийн том хүчин бий. Бид хүчирхэг Монголоо аврах Үндсэн хуулийн төсөлтэй, төлөвлөгөөтэй. Монголын улстөрчид хариуцлагатай байх ёстой. Амласнаа хэрэгжүүлдэг байх ёстой.

Сонгуулиар хаалгыг нь тогшоод намайг дэмжээрэй гээд бүгд л очдог, саналыг нь гуйж авдаг. Тэгвэл эргэж очоод баярласнаа илэрхийлдэг, амласнаа хэрэгжүүлдэг байх ёстой. Иргэд, сонгогчид ч гэсэн тэднээс амлалтыг нь нэхдэг байх ёстой. Энэ үүднээс “Баярлалаа” аян зохион байгуулж байгааг ард түмэн маань дэмжиж, талархаж хүлээж авч байна. Аль ч нам ард түмэнтэйгээ хамгийн ойрхон байгаа нь л илүү хүчтэй гэж би үздэг.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРААГААС ТА МАХН-ЫН БАГА ЧУУЛГАНЫ ШИЙДВЭРЭЭР НАМЫНХАА ДЭД ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА, ДЭЭР НЬ МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ БОЛОХ ХҮНИЙ НЭГ. АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ТА ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

-МАХН-ын дэд даргын хувьд, мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд олон жил зүтгэсний хувьд боловсролын салбарын ажилтнуудын цалин холсний асуудалд онцгой анхаарч ажиллана. Эрүүл мэндийн салбарын нийгмийн асуудалд анхаарал хандуулна.

Хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүсийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах ёстой. Хамгийн гол нь Монголд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүнийг шийдэх гарц гаргалгааг бид шинэ Үндсэн хуульдаа тусгасан. Ард түмнээрээ хэлэлцүүлж.дэмжүүлэхээр ажиллаж байна. Энэ хуулийг ард түмэн дэмжиж, баталсаны дараа Монголын тор хулгайгүй болно.

-БАС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРНА...?

-Монголын төр өнөөдөр эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм биш. Сайд дарга нарын хулгайн хямралд ортож байгаа. Сайд нарыг, улс горчдийг шилийн сайн эр, хулгайч болгохгүйн төлөө хариуцлагыг хэрхэн бий болгох вэ гэдэгхуулийг бид ард түмэндээ өргөн бариад, дэмжлэг, саналыг нь аваад явж байгаа.

Энэ хууль батлагдвал Монгол орон удахгүй босно, улам хүчирхэг болно. Ийм зорилгоор бид орон нутагт ажиллаж, шинэ Үндсэн хуулийн тослоө танилцуулж яваа. Улс орны амин чухал энэ асуудлыг ард,олонтойгоо хэлэлцээд явж байгаадаа баяртай байна.