Тэрбишдагва.Д 2017.10.17 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: "Миний ажлыг шийдэхгүй бол чамайг огцруулна" гэдэг зарчим руу явахгүй шүү

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ын дарга Д.Тэрбишдагва байнгын хорооны хуралдаан дээр шинэ сайд нарыг томилох үед "Шинэ сайд нарыг томилогдох яг энэ үед нь гишүүд хэлэх үгээ сайн хэлж, ойлголцож аваарай. тэгэхгүй томилогдсоных нь маргаашаас эхлээд муу хэлж, шантаачилж болохгүй" шүү хэмээн захилаа. 

Мөн Тэрбээр, Уул уурхайтай холбоотойгоор байгаль орчин сүйдэж байгаа асуудал, Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэх ёстойг хэлээд ирсэн сайд бүрд хэлж байна энэ цэвэрлэх байгууламжийн асуудлыг онцгойлон анхаараарай хэмээн захилаа.