Энхтүвшин.Ө Энхболд.Н Занданшатар.Г Нямдорж.Ц Хүрэлбаатар.Ч Чинзориг.С Цогтбаатар.Д Н.Цэрэнбат 2017.10.19 | Сайт: Vip76.mn

Засгийн газрын 7 гишүүнийг өнөөдөр томилно

Засгийн газрын 7 гишүүнийг өнөөдөр томилно

Өчигдөр /2017.10.18/ УИХ-ын чуулган хуралдаж Засгийн газрын 8 гишүүдийг томилсон.

Тодруулбал,

  1. Монгол Улсын Шадар сайдаар Ө.Энхтүвшинг 84,1 хувь
  2. ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг 88,1 хувь
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбатыг 88,2 хувь
  4. Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг 84,1 хувь
  5. Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг 91,3 хувь
  6. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг 89,9 хувь
  7. Хууль, зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг 89,9 хувь
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзоригийг 89.7 хувьтайгаар тус тус дэмжлээ.

Харин өнөөдрийн чуулганаар үлдсэн 7 сайдыг хэлэлцэнэ.

  • Барилга, хот байгуулалтын сайдад Х.Баделхан,
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа,
  • Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг,
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн,
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нарыг хэлэлцэж баталснаар Засгийн газар албан ёсоор бүрэлдэх юм.