О.Баасанхүү 2018.01.11 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Охин компани гэдгээ тодорхой болгох хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү толгой компани хувьд бусдын хадгаламжийг хадгалаад байгаа ч гэсэн, зээл нөгөө талаасаа бусдад оруулж байгаа хөрөнгө оруулалтаасаа олж байгаа ашгаараа банк өөрөө амьдардаг. Энэ бүхнийг сайн бодож юуг охин компани гэх вэ? гэдгээ тодорхой болгох ёстой. Бусдын мөнгөөр бизнес хийгээд явж байгаа бол болохгүй гэсэн саналтай байлаа.

Охин компани гэдэг нь хүний мөнгөөр аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоё гэсэн заалт гэж ойлгож байгаа. Дүрмийн сангаа бүрдүүлэхийн тулд  тухайн компани толгой компани болж явах уу? Хадгаламж, зээлийн хоршоо гэдэг шиг бусдын мөнгөн дээр босгоод банк байгуулах юм уу? гэдэг асуудлыг  хоёр талтай харах ёстой  гэж хэлэх гээд байгаа юм.

Толгой компаны хувьд бусдын хадгаламжийг хадгалаад байгаа ч гэсэн, зээл нөгөө талаасаа бусдад оруулж байгаа хөрөнгө оруулалтаасаа олж байгаа ашгаараа банк өөрөө амьдардаг. Энэ бүхнийг сайн бодож юуг охин компани гэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Бусдын мөнгөөр бизнес хийгээд явж байгаа бол болохгүй.