Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.01.13/ хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2020.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа: Банкны тухай хуулийн гол зүйл нь хувь эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж, задлъя гэж байна. Их хувь эзэмших тусмаа давуу эрх эдэлдэг байдлыг задлъя гээд байна. Энэ байснаараа юу нь муудаад байгаа вэ? Банкны үйл ажиллагаанд ямар хор учруулаад байгаа вэ? Мэдээж хувь эзэмшсэн хүн бол өөрийнхөө, банкныхаа үйл ажиллагааны төлөө л ажиллаж байгаа. Хэрвээ зээл авч байгаа үйлчлүүлэгч нартаа хор учруулаад байгаа бол энэ хуульд зайлшгүй оруулж бүр хатуу чангаар үзэх ёстой. Олон нийтийн хараа хяналтыг бий болгъё, нээлттэй компани болгъё ингэснээр олон нийтийн хяналт нэмэгдэнэ. Олон нийтийн хяналт гэж юуг хэлээд байна вэ? Банкны хууль гарснаар бид нарын ганц хүсээд байгаа хүү буурах уу? Зээлдэгч нарт очиж байгаа үйлчилгээ сайжирах уу? Сайжирвал яаж сайжирах вэ? Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хариуллаа. Хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах гол шалтгаан нь банкуудын засаглалыг сайжруулъя. Өөрөөр хэлбэл нэг эзэмшлийн банк бол банкных нь удирдлага яг нэг эзнийхээ үг дуугаар явдаг. Гэтэл банк гэдэг тусгай зөвшөөрөлтэй маш онцлог бизнес. Хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь дунджаар 15-18 хувь байдаг, бусад нь гуравдагч этгээд буюу иргэдийн хадгаламжаас бүрддэг бизнес болохоор 20 хувь гэдгээр банкуудын засаглалыг сайжруулна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэмэлт тодотгол хийлээ:
УИХ-ын гишүүн Б.Жавхлан BloombergTV Mongolia телевизэд ярилцлага өгч, Банкны тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тэрээр тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. -Банкны тухай хуулийг баталлаа. Банкны хувьд системийн хэмжээний хадгаламжийн 1.3 хувийг тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр болоод байна. Үүний үр дүнг та яаж харж байна? -Банкны систем өөрөө итгэлцэл дээр тогтдог бизнес. Тиймээс тогтворжуулалтын санг итгэлцүүрийн сан гэж ойлгох хэрэгтэй. Банкны бизнес эрхэлж байгаа, банкны хөрөнгө оруулагч нар дундаасаа хуримтлал бий болгож Төвбанкинд байршуулна. Энэ нь банкинд эрсдэл учирахад хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тавьж өгдөг эх үүсвэр биш. Энэ нь банкуудын өөрийн хөрөнгө талаас нь, тухайлбал банкны системд дутагдал гарвал энэ сангаасаа тогтворжилтоо хангах, эрсдлийг нь урьдчилан сэргийлэхэд зориулагдах сан. Энэ нь ард иргэдэд шууд эерэг хүлээлт бий болгоно.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан MNB телевизийн Тодруулга буланд оржээ. Банкны тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажилласан юм. -Арилжааны банкинд тавих хяналт, шалгалт ямар байх вэ? Энэ тал дээр үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Энэ удаагийн хяналт өөрчлөлтөөр банкны системийг өөрөө тогтвортой байлгах хамгийн гол зүйл бол харилцагч нарын банкинд итгэх итгэл. Энэ итгэлийг өндөр байлгахын тулд банк өөрөө тогтвортой ажиллах хэрэгтэй. Банкыг тогтвортой ажиллагааг хангахын тулд Төвбанкнаас хяналт шалгалтыг чадварлаг, хүртээмжтэй байлгах ёстой. Энэ удаагийн өөрчлөлтөөр Төвбанкны хяналт шалгалтыг цоо шинэ түвшинд аваачсан.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, батлах юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол үзэл санаа нь Төв банкнаас тавих хяналт, шалгалтыг илүү бие даасан, чанартай, чадамжтай болгож өгсөн явдал. Одоо бол Төв банкны хяналт, шалгалтыг зөвхөн гүйцэтгэл дээр хийж байна. Өөрөөр хэлбэл, үйл явдал болсны дараа нь хяналт, шалгалт хийдэг. Өөрөөр хэлбэл, хамаг л ачааг татвар төлөгчид үүрдэг байсан. Үүнийг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг нь сайжруулснаар банкийг дампуурахаас нь өмнө бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, тогтвортой үйл ажиллагааг нь хангах зорилготой хууль юм. Энэ ч утгаараа суурь эрсдэл нь буурна. Ингэснээр зээлийн хүүгээ бууруулах боломж банкиудад бүрдэнэ. Шууд бус замаар зээлийн хүүг бууруулах таатай орчинг бий болгох эцсийн зорилго оршиж байгаа ч гэж хэлж болно.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва зээлийн хүүг бууруулах нь ганц Монголбанкны ажил биш, хүн бүр ажилтай, орлоготой болохоос эхлээд шат дараалалтай авч хэрэгжүүлэх ажил байна гэсэн байр суурьтай байлаа. Зээлийн хүүг буруулахад хүн бүр ажилтай, орлоготой болох хэрэгтэй. Энэ асуудал ганц Монголбанкны асуудал биш. Засгийн газартай хамтарч иргэдийг ажилтай орлоготой болоход анхаарах асуудал. Манайхан бүгдээрээ зээл авч байна. Хуримтлалгүй байна. Хадгаламж эзэмшигчид нэмэгдэж байна уу? Дараагийн асуудал хадгаламжийн хүүг бууруулж байж зээлийн хүү буурна. Инфляцын түвшинг бууруулах шаардлагатай. Ханшны асуудал Монголбанкны асуудал биш. Засгийн газартайгаа хамтарч хийх ёстой. Цаашдаа ханш, үнийн тогтвортой байдлын талаар нийт хэмжээнд нь харж байгаа юу? УИХ-ын гишүүн Б.Жавхлан Та Төвбанкны хуулийг тодруулж байна. Цаашдаа Төвбанкны хууль болон бусад хууль дээр валютын бодлогын талаар холбож өгөх хэрэгцээ шаардлага бий. Монголбанкны төлөөллөөс хадгаламжийн хэмжээний талаар хариулт өгсөн. 2017 оны 12 сарын эцсийн байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 7,8 ихнаяд төгрөг болсон. 2017 оны турш тогтвортой өссөн. Харин 2015,2016 онд хадгаламжийн хэмжээ зогсонги байсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга энэ асуудал хуультай холбоогүй . Монголбанкны гол асуудал бол валютын нөөц. Оюутолгойн асуудлыг ярихдаа Монгол банкаар валютын дамжуулж болох уу? нэсэн асуултын Монголбанкны төлөөллөөс асуулаа. Мөн Монголбанкны удирдлагуудад хандаж 3 тэрбумын нөөцөө 6 тэрбум болгохоор хичээж ажиллаарай гэсэн санал хэллээ. Монголбанкны төлөөллөөс дараах хариултыг өглөө. Өнөөдөр үйлчилж байгаа Төвбанкны тухай хуулиар Монголбанкин дээр ямар нэгэн аж ахуй нэгжийн дансыг байрлуулахыг хориглосон байгаа. Хэрвээ энэ асуудлыг зөвхөн Оюутолгой гэдгээрээ хууль эрхзүйн хувьд нээгдэж өгөх юм бол боломж нь байгаа. УИХ-ын гишүүн Д. Тэрбишдавга Монголбанкны удирдлагуудад хандаж 3 тэрбумын нөөцөө 6 тэрбум болгохоор хичээж ажиллаарай гэсэн юм