Д.Гантулга 2018.01.17 | Телевиз: Eagle TV

Д.Гантулга: Амьд донорыг багасгах, эрсдэлийг буулгах заалтыг оруулсан

УИХ-ын гишүүн Д.Гантулга /Хуулийн ажлын хэсгийг ахалж буй/

Эмч нарын мэдлэг чадвар дээшилсэн, техник тоног төхөөрөмж сайжирсан зэрэг нь дотооддоо эмчлэх боломжтой өвчний тоог нэмэгдүүлж байгаа.

Харин хууль эрхзүйн хувьд дутагдалтай зүйл байна гэж үзэн засгийн газраас Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв. Тухайн хууль шинэчлэгдэн батлагдсанаар тархины үхжилттэй болон амьд гэсэн хоёр төрлийн донорын асуудлыг шийдвэрлэнэ гэв.

УИХ-ын гишүүн Д.Гантулга /Хуулийн ажлын хэсгийг ахалж буй/ Тархины үхэлтэй донорыг монгол улсын хэмжээнд тодорхой нарийн зохицуулалтгүйгээр зургаан удаагийн тохиолдол байдаг. Цаашид амьд донорыг цөөн болгох юм.  Нэг хүнийг эмчилж буй боловч өөрөө эрсдэлд орж буй хэргийг багасгах эрүүл донорыг хамгаалах хууль гэж ойлгож болно. Тархины үхэлтэй донор бий болсоноор эрүүл донорыг хамгаалж байгаа гэсэн ойлголт.