2018.01.18

Б.Жавхлан: Хадгаламжийн даатгалын корпорацийн хамгийн том зорилго бол сангаа арвижуулах, өөрийгөө бэхжүүлэх юм

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Хуулийн төслтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хувьд 2003 оноос энэ хуулийг төслийг боловсруулах ажилд гар, бие оролцож байсан ажээ. 

Тиймээс тэрээр гишүүдийн зарим асуултад тайлбар хийж, байр сууриа илэрхийлсэн юм. 

УИх-ын гишүүн Б.Жавхлан

Хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох зорилготойгоор 2003 онд анх энэ хуулийг ярьж эхэлсэн.Хуулийг боловсруулахад миний бие оролцож байлаа. 2013 онд хуулийг нь батлаад энэ корпарацийг байгуулсан. Яг энэ тогтолцоогоороо хуучин социалист системийн улсууд дундаа манай улс нилээд өмнө яваа, зарим улсуудад үлгэр жишээ болохоор ажиллаж ирсэн. Энэ удаад банкны системд эрхзүйн шинэчлэл хийж байгаа багц хуулиуд дээр гуравдугаар зэргийн хууль болж орж ирж байгаа. Гишүүдийн асууж байгаа зарим асуудал дээр тодруулга хийе гэж бодож байна.

Манай системийн нийт хадгаламж 7 биш 14 их наяд байгаа. Үүнтэй энэ даатгалын санг харьцуулбал 2-хон хувь энд байгаа.

Тэгэхээр даатгалын корпарацийн ойрын хэдэн жилийн хамгийн том зорилго бол сангаа арвижуулах, өөрийгөө бэхжүүлэх юм. Олон улсын стандартаар нийт хадгаламжийнхаа ядаж 20 хувь орчим байх юм бол боломжийн хэмжээнд хүрлээ гэж үздэг. Тэгэхээр одоо байгаа хэмжээнээсээ даруй 10 дахин нэмж байж зорилгодоо хүрэх юм. Одоо даатгалын шимтгэлийг бууруулах бууруулах, суурийг багасгахаас илүүтэйгээр даатгалынхаа сангийн хуримтлалыг богино хугацаанд нилээд их хэмжээгээр нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллах ёстой байгууллага юм.

Ер нь 20 хувь гэдэг нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувийг хамарна.

Тийм учраас энэ муу тоо биш. Энэ нь ийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь даатгагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл банкны эзэд олон нийтийн хөрөнгийг хадгалж эргэлтэнд оруулж байгаагийнхаа төлөө өөрийнхөө хөрөнгөөр даатгалд хамруулж байна гэж ойлгох хэрэгтэй.