Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн Арилжааны банкнууд үйлдвэрлэлийн томоохон зээл өгч чадахгүй байна. 7,8 ихнаядын хадгаламж эзэмшигчидийн дийлэнх нь тун цөөхөн хүний мөнгө байна. Энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй гэсэн санал хэллээ. Арилжааны банкнууд дампуурдаг.Ард түмэн ачааг нь үүрдэг. 630 тэрбум төгрөг үрэгдсэн байна. УИХ-д банкны эзэд цөөнгүй бий. Бусад улс орны жишгийн дагуу хадгаламжийн корпорац байгуулаад явж байгаа юм байна. Өмнөх завхрал одоо гарахгүй гэх нөхцөлгүй. Нэг өдөр унах эрсдэл байна. Арилжааны банкнууд өндөр хүүтэй хадгаламж дээр тогтдог өөр эх үүсвэр байхгүй. Арилжааны банкуудыг хэн өндөр хүүтэй хадгаламж татах вэ? гэдэг өрсөлдөөн ийм байдалд орууллаа. Эдийн засагчдын ярилцлагаа хархад банкнуудын зээлийн 80 орчим хувь нь хэрэглээний зээл өгдөг.Үйлдвэрлэлийг дэмжих зээл өгч чадахгүй байна. 7,8 их наядын хадгаламж эзэмшигчийн дийлэнх нь тун цөөхөн хүний мөнгө байна. Төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүмүүс ямар хэмжээний хадгаламж эзэмшиж байгааг зарлах хэрэгтэй .
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын Д.Оюунхорол байр сууриа илэрхийллээ Хадгаламжийн даатгалын Корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал сайжрах, хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх мөн банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх юм байна гэж би ойлгож байгаа. Улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй шийдвэр болох юм байна. Сангийн хөрөнгийн үр ашигтай удирдардах боломжийг бүрдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр илүү анхаарах ёстой. Хоёр зүйлийг хэлэхэд, нэгдүгээрт энэ нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг менежмент хийх нэрээр ашиг олж үрэн таран хийх явдал нилээн олон жилээсээ улбаатай яригддаг байсан. Зарим нэг арилжааны банк дампуурахад нийгмийн даатгалын сангийн 2 тэрбум төгрөг алга болсон. Энэ хөрөнгө мөнгийг эргүүлэн авч эзэлж чадсан уу? Ер нь бол эрүүл мэндийн санд мөнгөө төлж байгаа иргэд миний амь нас ирээдүйд баталгаатай, эрслэлгүйгээр санхүүгийнхээ боломжийг хангана гэсэн байдлаар цалингаасаа эрүүл мэндийн даатгалдаа мөнгө төлдөг. Тийм учраас энэ мөнгийг нь менежмент хийх нэрээр үрэн таран хийгээд алга болгодог муу зуршил, хариуцлагагүй байдал газар авсан. Энэ байдлыг таслан зогсоох чиглэлээр тодорхой арга хэмжээг манай сангийн яам авч хэрэгжүүлэх мөн эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сан бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой гэж боддог. Хоёрдугаарт нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл мөнгийг үрэгдүүлсэн, шамшигдуулсан, буруу зүйлд хөрөнгө оруулалт хийсэн асуудал илэрч байсан. Гэхдээ тухайн хөрөнгө мөнгийг буцаагаад төлүүлж чадсан уу? Үнэхээр зөв менежмент хийж чадсан болов уу гэсэн эргэлзээ байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг бол амьжиргаа, амьдралынхаа баталгааг хангах гэж хийж байгаа хөрөнгө оруулалт. Харамсалтай нь энэ зүйлүүд нь одоо эрсдэлд ороод байгаа учраас хүмүүст эргэлзээ тээнэгэлзээ төрөх асуудлууд байдаг. Гуравдугаарт хэлэх гээд байгаа зүйл бол зээлийн хүүн бууруулах чиглэлээр манай банк санхүүгийн байгууллагууд дорвитой арга хэмжээг авч ерөөсөө чадахгүй байна. Үйл ажиллагааныхаа зардлыг бууруулахгүй байна. Дээр нь нэмээд хэлэхэд Монгол улсын засгийн газраас барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгож ажилгүй орлогогүй байгаа ядуу иргэдийг ажилтай орлоготой болгох асуудлыг бид ярих ёстой. Ядууралгүй тэгш байдлыг хангаж өгөх асуудал дээр бид олон улсын байгууллагын өмнө тогтвортой хөгжлийн зорилтын гол бодлогуудыг хангаж өгөх ёстой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийгээсэй. Баян хоосны хэт их ялгааг бууруулж ирээдүй хойч үедээ хор хөнөөл учруулахгүйгээр нийгмийн баялгийг тэгш хуваарилах асуудал учир дутагдалтай байгаад байна. Тийм учраас энэ асуудал дээр дорвитой чухал арга хэмжээг аваач ээ. Тогтвортой хөгжлийн зорилтын гол үзэл санаа бол хэнийг ч ардаа үлдээхгүй тэгш байх гэдэг зарчмыг баримталж байгаа боловч энэ зарчим хэрэгжихгүй байгаа. Өнөөдөр баян хоосны ялгаа хоёр талруугаа туйл болтол явж байгааг бид статистик тоон судалгаа дээрээс харж болно. Саяхан 7,8 их наядын хадгаламжийг Монголын нийт хүн амын 5 хувь эзэмшдэг. Баялгийг тэгш хуваахад мөнгөнд хандах хандлага, зарцуулах зарцуулалтыг, хяналт шалгалтыг илүү сайжруулах шаардлагууд байна гэж бодож байна. Дэд сайд Х.Булгантуяа байна. Барьцаа хөрөнгө шаардадгүй итгэлийн зээл олгож ажилтай орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ аваачээ. Энэ саналыг маш олон удаа ярьж байна, бодитой шийдэл гаргасан тодорхой үйлдэл алга байна. Энэ тал дээр онцгой анхаарч ажиллаач ээ гэсэн саналыг хэлмээр байна.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Хуулийн төслтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Л.Энх-Амгалан: Танилцуулга дээр 317 тэрбум гэж байна. Цаашаа ер нь нийт 5 том банкныхаа хадгаламж эзэмшигчдийн эзэмшлийлг даавал 2.3 их наяд шаардлагатай байгаа тул энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн юм байна. Батлаад гаргаж байгаа хууль маань бас эргээд хадгаламжийн эсвэл зээлийн хүү буурахгүй байх эрхзүйн орчиндоо эргээд ороод байгаа юм биш биз гэсэн болгоомжлол байна. 7.8 их наядын хадгаламж байна. Нийт хадгаламж эзэмшигчдийн цөөн хувь нь л энэ их мөнгийг эзэмшиж байгаа. Тэдний эрх ашгийг хамгаалсан хууль эрхзүйн асуудлыг яриад ирэх юм биш биз гэсэн асуудал байна. Сангийн хөрөнгийн менежментийн асуудлыг Д.Дамба-Очир гишүүн хэллээ. Мөнгөн хадгаламжийн даатгалын сангийн мөнгийн зарим хэсэг нь төрийн санд байршиж байна гэж ярьж байна. Ингэж болохгүй. 317 тэрбум төгрөг бол хадгаламжийн эрсдлийг хааж байгаа мөнгө. Яаж давхар даатгал руу хийгддэг юм бэ? Ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд түүнийг хаах мөнгө. Энэ мөнгөнд эрсдэлгүй менежмент хийж байж эрсдэлгүй болно. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна? Г.Занданшатар: Хадгаламжийн даатгалын гол зорилго нь олон улсын нийтлэг практикт 7.8 их наядыг хуримтлуулаад, түүгээрээ бүх хадгаламжийг даатгадаг тогтолцооноосоо илүү банкны үйл ажиллагааг зорилтот түвшинд хангаж, нийт активын харьцааг 2 хувьд барина. Шаардлага нь 8 хувь байлаа гэхэд 2 хувьд ороход нь албадлагын арга хэмжээ авна. Жижиг хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хяналт шалгалтын функцыг илүү ил тод, найдвартай, улсаас даадаг биш, эдийн засгийн агуулгатай уяж өгч байгаа юм. FTIC холбооны хадгаламжийн даатгалын тогтолцоо гэхэд маш их ашигтай болсон. Тэр хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг болсон. Банкууд болохоо болиод ирэхээс нь өмнө зөвхөн хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг л шамшигдуулж байхад нь татан буулгах эрхийг нь хадгаламжийн даатгалын корпорацид өгч байгаа. 7.8 их наядтай болж байж л зөвхөн хэвийн нөхцөл хангагдана гэсэн үг биш. Нөгөө талаараа дэлхийн бүх улсад жижиг хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалахад чиглэгдэнэ. Их мөнгөтэй хүмүүс илүү мэдээлэлтэй, өөрийнхөө хөрөнгийн менежментийг хийх чадамжтай. Бүх л хадгаламжийг даатгадаг тогтолцоо руу орох боломж байхгүй. Зээлийн хүү болон аливаа үнийг төр засаг шууд тогтоодог байсан бол эдийн засаг хөгжих аргагүй байсан байн. Бид энэ хуулийг оруулж ирснээр Монголбанк болон холбогдох байгууллагуудыг шахаж, хариуцлагыг нь үүрүүлнэ. Зээлийн мэдээллийн сангаа одоог хүртэл хувьчлаагүй. Зээлийн түүхийг иргэн боргоноор нь нээчихвэл зээлийн ажиллагааны зардал эрс буурна. Хэрэглээ болон ипотекийн зээлийн хүү буурна. Ийм дорвитой шинэчлэлтүүдийг хийхийн тулд аргаа бараад захиргааны аргаар шахаж байна. Харамсалтай нь эдийн засгийн байнгын хороон дээрээс үүнийг буцаасан. Макро эдийн засгийн зорилтот түвшинд хүрж байж зээлийн хүү буурна гэвэл маш их ажиллагаа орно. Заримдаа Төв банкинд захиргааны буюу зээлийн хязгаар тогтоох эрхүүд байдаг. Тийм эрхийг нээж өгөх нь зөв байсан гэж үзэж байна. Харамсалтай нь байнгын хороо буцаасан. Өнөөдөр ч гэсэн хадгаламжийн даатгалын мөн чанар нь банкуудаа хэвийн ажиллуулж байж хадгаламж эрсдэлгүй байна. Эрсдэл гарсан тохиолдолд хадгаламж эзэмшигчийн эрсдлийг даах чадвартай байна. Банк муу ажиллаж, муу зээл олгоод, хувьцаа эзэмшигчиддээ үйлчлээд ирвэл нийт хадгаламж эзэмшигчдийн нэрийн өмнөөс хяналт тавьдаг шаардлагыг илүү найрийвчлалтай байлгах зорилтоор энэ хуулийг оруулсан.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Хуулийн төслтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хувьд 2003 оноос энэ хуулийг төслийг боловсруулах ажилд гар, бие оролцож байсан ажээ. Тиймээс тэрээр гишүүдийн зарим асуултад тайлбар хийж, байр сууриа илэрхийлсэн юм. УИх-ын гишүүн Б.Жавхлан Хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох зорилготойгоор 2003 онд анх энэ хуулийг ярьж эхэлсэн.Хуулийг боловсруулахад миний бие оролцож байлаа. 2013 онд хуулийг нь батлаад энэ корпарацийг байгуулсан. Яг энэ тогтолцоогоороо хуучин социалист системийн улсууд дундаа манай улс нилээд өмнө яваа, зарим улсуудад үлгэр жишээ болохоор ажиллаж ирсэн. Энэ удаад банкны системд эрхзүйн шинэчлэл хийж байгаа багц хуулиуд дээр гуравдугаар зэргийн хууль болж орж ирж байгаа. Гишүүдийн асууж байгаа зарим асуудал дээр тодруулга хийе гэж бодож байна. Манай системийн нийт хадгаламж 7 биш 14 их наяд байгаа. Үүнтэй энэ даатгалын санг харьцуулбал 2-хон хувь энд байгаа. Тэгэхээр даатгалын корпарацийн ойрын хэдэн жилийн хамгийн том зорилго бол сангаа арвижуулах, өөрийгөө бэхжүүлэх юм. Олон улсын стандартаар нийт хадгаламжийнхаа ядаж 20 хувь орчим байх юм бол боломжийн хэмжээнд хүрлээ гэж үздэг. Тэгэхээр одоо байгаа хэмжээнээсээ даруй 10 дахин нэмж байж зорилгодоо хүрэх юм. Одоо даатгалын шимтгэлийг бууруулах бууруулах, суурийг багасгахаас илүүтэйгээр даатгалынхаа сангийн хуримтлалыг богино хугацаанд нилээд их хэмжээгээр нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллах ёстой байгууллага юм. Ер нь 20 хувь гэдэг нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувийг хамарна. Тийм учраас энэ муу тоо биш. Энэ нь ийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь даатгагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл банкны эзэд олон нийтийн хөрөнгийг хадгалж эргэлтэнд оруулж байгаагийнхаа төлөө өөрийнхөө хөрөнгөөр даатгалд хамруулж байна гэж ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр /2017.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. О.Баасанхүү: Банк ямар нэгэн байдлаар дампуурвал 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг төр хариуцна гэж байсан. Одоо бол даатгалын компанид тэрийг хариуцуулж байна гэж ойлгож болох уу? Хэрвээ хариуцуулна гэж байгаа бол даатгалын компани дампуурахгүй гэх баталгаа байгаа юу? Банк ч байхгүй, даатгал ч байхгүй болох вий. Ямар нэгэн эрсдэлгүй байх үндэслэлийг гаргаж өгөөч. Хадгаламж эзэмшигч нар мөнгөө хадгалуулсныхаа төлөө хохирдог. Манайд банк их амархан дампуурдаг. Хадгаламж зээлийн хоршоо гээд гашуун туршлага байна. Одоог хүртэл 50 хувиа авч чадаагүй. 50 хувийг нь төр хариуцсан, үлдсэнийг нь аваагүй байгаа. Банкийг өнөөдөр баталгаатай байлгахын тулд төрийн оролцоог нь багасгаж байна гэж ойлгож болох уу? Г.Занданшатар: Хадгаламж эзэмшигчдийн эрх ашийг хамгаалах асуудал банкны үйл ажиллагаа хэвийн явахтай салшгүй холбоотой. Хадгаламжийн даатгалын тогтолцоо АНУ-ын FTIC буюу хадгаламжийн даатгалын корпораци иргэдийн хадгаламжийн найдвартай байдлыг хадгалахын тулд банкуудад хянан шалгах давуу эрх эдэлдэг. Банкны өөрийн хөрөнгийн нийт активын харьцаа 4 хувиас доош ороход алдагдалд орохоос нь өмнө тухайн банкны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө рүү татан буулгаад, өөрийн хөрөнгө буюу дүрмийн сангийнхаа хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн хэмжээнд нь хязгаарладаг. Тухайн хадгаламжийн даатгалын корпораци амжилттай ажиллаж чадахгүй бол өөрийнхөө хөрөнгө рүү орно. Тиймээс эдийн засгийн аргаар хадгалмжийн даатгалыг хяналт шалгалтынх нь үйл ажиллагаатай уясан тогтолцоо байдаг. Төвбанк энэ бүхнийг хянах, мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх давуу эрхээ авч, банкуудын хяналт шалгалтын ажил, хууль ном журмын дагуу эрсдэлгүй үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо руу зах зээлийн зарчмаар илүү ойртож байна. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ө.Баттулга: Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь 2013 онд хууль нь батлагдаад, хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн банкны холбогдолтой хууль тогтоомжид өөрчлөлтүүд орж байгаа. Мөн ОУ-ын стандартад хадгаламжийн даатгалын тогтолцоог ойртуулах үүднээс хуулийн төслийг өөрчилж оруулж ирж байгаа. Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь банкууд хадгаламжаасаа тодорхой тогтмол хувь хэмжээгээр шимтгэл төлж хуримтлуулдаг. Буцаагаад банк хүндэрвэл энэ сангаасаа харилцагчдын мөнгийг тавьж олгодог тогтолцоо. Хуулийн гол өөрчлөлтүүд бол хадгаламжийн даатгалын корпорацын бие даасан байдлыг илүү сайжруулж өгч байна. Банкинд албадлагын арга хэмжээ авагдсан үед зөвхөн харилцагчдын мөнгийг тавьж олгох биш зардал багатай арга хэмжээ байвал тэр дагуу шийдвэрлэх боломжуудыг нээж өгсөн. Хадгаламжийн даатгалын корпораци нь банкуудаас авсан мэдээллээ буцааж нягтлах боломжтой байдлаар эрх мэдлийг нь олгосон.