Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү,Ж.Энхбаяр нар Хадгаламжийн даатгалын корпорац ямар дүрмийн сантай вэ? гэсэн асуултанд хариулт авлаа Хадгаламжийн даатгалын корпорац гэхээр компани юм шиг. Даатгал гэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм шиг байна. Хадгаламжийн даатгалын корпорац ямар дүрмийн сантай, хэзээ байгуулагдсан бэ? Аль намын харьяалалтай вэ? Хүүгийн эрсдэлийг яаж тооцож байна вэ? УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа Хадгаламжийн даатгал 1933 онд АНУ-д анх үүсэн байдаг. Хадгаламжийн даатгалын Олон улсын холбоо гэж байдаг. Ази номхон далайн холбооны гишүүний статустайгаар Монголын хадгаламжийн даатгалын корпорац ажилладаг. Монголбанк 2003 онд дүрмийн санд нь 50 тэрбум төгрөг, МУ-ын Засгийн газар 42,7 тэрбум төгрөг нийт 92,7 тэрбум төгрөгний дүрмийн сантайгаар байгуулагдсан. Нам эвсэл хамаарахгүй. Монгол улсын төрийн өмчит байгууллага. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:Дүрмийн сангийн талаар мэдээлэл өгөхийг хүслээ УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Өнөөдрийн байдлаар хадгаламж хадгаламж даатгалын сангийн хөрөнгө 337 тэрбум төгрөг байна. 29 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Монголд нийт харилцах хадгаламжийн хэмжээ 17,5 ихнаяд төгрөг байгаа. Даатгалагдсан хадгаламж нь 4,3 их наяд төгрөг, Даатгалын сангийн хэмжээ 337 тэрбум төгрөг байгаа.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Арилжааны банкнууд олноороо дампуурсан. Удирдлагуудын хариуцлагагүй үйл жиллагаанаас болсон байдаг. Банкны хуулинд хариуцлагын тогтолцооны талаар ямар заалт орсон бэ? Томоохон банкны эзэд, үндэсний хэмжээний сүлжээ компаниудын эзэд энд байна. Туйлшраад яриад байгаа нэг зүйл бол. УИХ-ын гишүүд хувиараа зам тавьсан, цэцэрлэг барьсан гээд хөхүүлэн дэмжиж байна. Олон гишүүд ашиг сонирхлоос хол төрийн төлөө зүтгэж байна. Энэ хүмүүс юун цэцэрлэг, эмнэлэг барих. Тойрогтоо хувийн зардлаар хийж байгаа зүйлийг хөхүүлэн дэмжээд байна. Энэ бол сайн зүйл биш УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа Зоос, Анод, Хадгаламж банк дампуурсан. Энэ банкинд Монголын татвар төлөгчдийн хөрөнгөнөөс 630 тэрбум төгрөгний хохирол амссан. Монголбанкнаас 14 банкинд шалгалт хийсэн. Гайгүй үнэлгээтэй гарсан. Сая банкны тухай хуулиуд гарсан. Энд хяналт шалгалтын хороо байгуулаад, арилжааны банкнуудаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх боломжтой болсон.