Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хугацааг жилээр сунгахыг дэмжлээ
2012.10.17
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хугацааг жилээр сунгахыг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.10.17/ хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.

Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах хугацаа энэ оноор дуусгавар болж байгаа бөгөөд Засгийн газраас дахин нэг жилээр сунгах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга банкин дахь хадгаламжийн 98 хувийг манай нийт иргэдийн 2 хувь нь л эзэмшдэг гэсэн тоо байдаг юм байна лээ.

Тэгэхээр энэ хууль тэр 2 хувьд л зориулсан хууль гэж ойлгогдохоор байна. Үүнийг тэдгээр хүмүүсийн лобби ч гэж хэлж болохоор байна. Тийм болохоор хэлэлцэхийн эсрэг саналтай байна гэж байлаа. Гэсэн ч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.