Ц.Даваасүрэн Д.Сарангэрэл Г.Занданшатар Б.Батзориг Ц.Цогзолмаа С.Чинзориг Д.Сумъяабазар 2018.02.01 | Телевиз: МҮОНТВ

Нэг аймагт 4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөнө

Орон нутагт хийж байгаа төсөл хөтөлбөрүүдийг баталгаажуулж, аймгийн Засаг дарга нар салбарын сайд нартай гэрээ байгууллаа.

Өөрөөр хэлбэл 2018 онд аль аймагт ямар бүтээн байгуулалт өрнөх, хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжих нь тодорхой болсон гэсэн үг юм. Ирэх онд аймгийн Засаг дарга нарын гарын үсэг бүхий энэ гэрээ, баримтаа барьж ирээд, Засгийн газарт ажлаа дүгнүүлнэ гэдгийг албаныхан хэлсэн байна. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:  Орон нутагт шилжүүлэх ажил байвал бид мэргэжлийн өндөр ур чадвар шаардахгүй тодорхой ажлуудыг шилжүүлэх боломжтой гэж үзэж байна. Түүнээс биш мэргэжлийн өндөр ур чадвар шаардлсан, технологийн хувьд нарийн ажлуудыг тендерийн баримт бичигт нь тусгаж байгаа. 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Бид гэрээндээ улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын дуусаагүй 19 барилгуудаа гэрээний хугацаанд сэргээх, улмаар ашиглалтад оруулах чиглэлд ажиллана гэж тусгасан.