2018.04.17

УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

4-р сарын 14-ны өдөр болсон бөхчүүдийн үймээний үеэр УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед улсын начин Б.Одхүү халдсан хэрэг гарсан байна. Б.Одхүүд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийлээ.

А. Сүхбат:  Би бөхийн өргөөний 15 номерийн өрөөнд дуг хийсэн. Хаалга эвдэж, Б.Одхүү тэргүүтэй хэдэн залуус орж ирээд  миний гарыг уяад, хүч хэрэглэсэн. Эдгээр залуусыг согтуугаар ийм болчимгүй үйлдэл хийсэнд их харамсаж байна.

Одоогоор Прокурорын байгууллагын шийдвэрээр Монгол бөхийн өргөөний үйл ажиллагааг түр зогсоогоод байна.