Нягтлан бодох бүртгэлийн улсын xxi олимпиад сэзис-д эхэллээ
2018.04.20

Нягтлан бодох бүртгэлийн улсын xxi олимпиад сэзис-д эхэллээ

 Монгол Улсын Гавъяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиад СЭЗИС-д эхэллээ.

Олимпиадад сургууль сургуулиасаа шалгарсан 5, 5 оюутан, нийт 13 их, дээд сургуулийн 65 оюутан оролцож байна. Олимпиадын эхний шатанд оюутнууд бие дааж СТОУС, НББОУС, санхүүгийн ба зардлын бүртгэл, англи хэл гэсэн сэдвийн хүрээнд тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодон өрсөлдөж байна. 

2-р шатны уралдаан маргааш үргэлжлэх бөгөөд оюутнууд багаар ажиллах юм. Олимпиадаас шилдэг сургууль, шилдэг багш, шилдэг 10 оюутныг шалгаруулна.