УИХ: Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгана
Тус хуулийн хугацааг ийнхүү 4 дэх удаагаа сунгах гэж байна
2018.04.20

УИХ: Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”  юм. 

Монгол улсын иргэн бүрт 1 удаа үнэгүй газар өгөх хуулийн хугацаа дууссан тул Засгийн газраас энэ хугацааг 10 жилээр сунгах хуулийг төслийг өргөн барьсан юм. 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг БХБ-ын сайд Х.Баделхан танилцууллаа. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

УИХ-ын гишүүд "хуулийн хугацаа 10 жил гэхгүйгээр хязгааргүй болгох нь зүйтэй мөн иргэдийн газар өмчлөх идэвх муутай байгаа шалтгаан, түүнийг хэрхэн шийдэх талаар өөр өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Ингээд хуулийн төслийг ирэх 5 сарын 1 өмнө батлах ёстой учир дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.