Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хэрэгжилтийн явцад удаашралтай асуудал байгаа. Иргэд яагаад газраа авч чадахгүй байгаа асуудлыг судлах хэрэгтэй. Иргэд газар авах сонирхолтой, газар олдохгүй байна гэж байгаа. Иргэд суурьшлын бүс, дэд бүтэц шийдэгдсэн газар сонирхож байгаа. Хамтын шийдвэрээр дагуул хотын асуудлаа шийдэх хэрэгтэй. Зоригтой алхам хийх хэрэгтэй. Нийслэл хотын ойролцоо дагуул хотын асуудлаа шийдэх цаг болсон. Ингэснээр иргэдэд хүртээмжтэй, олон асуудлыг хамтаар шийдэх боломж бүрдэнэ. Туул голын ай саваар газар олгогдсон. Жил бүр улстөржүүлж ярьдаг. Миний хувьд сайд байхдаа зоригтой шийдвэрийг гаргаж байсан.Суурьшлын бүс уруу ороод газар ухаж байсан, энэ асуудлыг газар дээр нь зогсоох,үйл ажиллагаа явуулж байсан.Тухай үед маш их шийдвэр гарсан одоо болтол хэрэгжээгүй. Энэ асуудлыг улстөржүүлэх шаардлагагүй. Цуцалсан шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр анхаараач ээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа: Цаашдаа суурьшлын бүсэд газар олгохдоо төлөвлөгөөтэй хийх шаардлагатай. Дагуул хотын асуудал чухал. Нийслэлийн асуудлыг ярвал дуусахгүй.Зоригтой нийслэлийн зарим байгууллагыг шилжүүлэхэд буруу зүйл байхгүй. Хотын төлөвлөгдөөгүй газар асуудлыг шийдэх хэрэгтэй. Хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжгүй. Харин Засгийн газрын хувьд ярьж, шийдэх асуудал их байна.
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хөдөө орон нутагт, газар тариалангийн зориулалтаар газар өмчлөх иргэдэд хүндрэл их байна. Ямар үнэ ханш байна вэ? Иргэд газар өмчилж авахад суурь үнийн ойлгомжгүй асуудал байна уу? Тусгай хамгаалалтын газарт сумын төвийн иргэдийн газар орчихсон байдаг. Үүнийг шийдээд явбал асуудал шийдэгдэнэ. Уул уурхайтай холбоотой асуудлыг цэгцлэх цаг болсон. Ялангуяа байгаль цаг уурын тогтворгүй уур амьсгалтай оронд байгалийн тэнцвэртэй байдал чухал. Алтны компаниуд гол усны голдрил руу орчихсон. Манай байгаль цаг уурын тэнцвэр алдагдаж байгаа зүйл их байна. Засгийн газар анхаарах хэрэгтэй.
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-ын гишүүн М.Билэгт: Анх 1998-2002 онд боловсруулагдаад батлагдсан. Авсан газар дээрээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж олгосон. Зөвхөн МУ-ын иргэнд өмчлүүлэхээр заасан. Харин газрын доорх баялаг нь хэвээрээ байгаа. Харин ашигт малтмалын хуулин дээрээ анхаарах хэрэгтэй.Уул уурхайтай холбоотой асуудал иргэдийн бухимдлыг их хөдөлгөж байгаа. Замбараагүй олгогдсон лицензийн асуудал гээд цэгцлэх зүйл их бий. Малчдын бэлчээр хумигдаж байна.
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Нийслэл хот усны эх үүсвэр хүнд байдалд байгаа. Туул голын ай савд төмөр хашаа барьчихсан. Үүнийг хэзээ буулгах вэ, Хууль бусаар аж ахуй эрхэлж байгаа, газар авсан хүмүүстэй ямар хариуцлага ногдуулах вэ? Нийслэл хотын газар зохион байгуулалттан дэрээ анхаараач ээ. Дагуул хотын асуудлыг шийдэх хэрэгтэй. Гол руу түрээд буусан аялал жуулчлалын баазын асуудлыг шийдэхгүй бол усны асуудал хүндрэх нээ. 894 объект усны сав газар баригдсан. Энэ зөвшөөрлийг хэн өгсөн бэ? Ажлын хэсэг: Нийслэл хотод Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо орох чиглэлийн Туул голын урд хэсэг тусгай хамгаалалттай газарт ордог. 50 гаруй иргэн аж ахуй нэгж зөвшөөрөл авсан. Саяхан 28 байгууллагын газар эзэмших гэрчилгээг цуцалсан. Гол дагуу байгаа хашааг буулгана.
УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/ хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Би энэ хуулийг дэмжихгүй. Яагаад гэхээр жирийн иргэд 22-ын товчооноос цааш тог цахилгаангүй газарт, газар авдаг, жирийн биш нь Ерөнхийлөгчийнхөө өвлийн ордны хашаанд ч гэсэн газар авчихдаг. Ард түмэнд ийм ялгаваралтай хандаж байгаа хуулийг 10 жилээр сунгая гэж байна. Одоо газар өмчлөлийн хуулиа оруулж ир. Хятадуудад өглөө гээд л ярьдаг. Хуулиндаа өгөхгүй гээд л оруулчих. Эрдэнэт хотод хүнээ оршуулах газаргүй. Эрдэнэтийн хил хязгаарыг тэлэх шаардлага байна. Их хурлын тогтоолоор хугацааг нь сунгая, иргэд авах зүйлээ авъя. Авсан газрынх нь дэд бүтцийн шийдээд өгвөл иргэд сонголтоо хийнэ. Хотоо тэл, бодлогоо тодорхой болгох хэрэгтэй гэсэн санал хэллээ