Оюун-Эрдэнэ.Л Б.Баттөмөр 2018.05.08 | Телевиз: МҮОНТВ

Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгооны зарчмыг өөрчлөх нь зөв үү?

Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгооны асуудлаар  УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:  Цахим санал хураалтыг судалгааны түвшинд авч үзэж шийдвэр гаргадаг жишиг бусад улс оронд байдаггүй. Ийм жишиг рүү Монгол улсын төр явж болохгүй.

Мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг байгуулснаар дотоодын зах зээл идэвхжих боломж бүрдэнэ гэсэн  тайлбарыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өглөө.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  Монгол улсын хувьд арилжааны банкнуудтай уралдаж зээл, хадгаламж авахгүй. Харин Эгийн голын усан цахилгаан станц,  Тавантолгойн Гашуунсухайтын зам, гэх мэтийн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь Монгол улсад чухал хэрэгтэй. Иймээс энэ чиглэлд  гадны хөрөнгө оруулагч нар орж ирэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.