Гишүүд Эрдэнэс Монгол компаний хяналтын багцыг арилжихыг дэмжсэнгүй
2018.06.29

Гишүүд Эрдэнэс Монгол компаний хяналтын багцыг арилжихыг дэмжсэнгүй

 УИХ-ын нэгсдэн чуулганаар Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж  баталлаа. 

Уг төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр Эдийн засгийн байнгын хорооноос Эрдэнэс Монголын 34 хувийг ард түмэнд эзэмшүүлэх гэсэн санал орж ирсэн юм. Энэ нь УИХ-ын гишүүдийг нилээд бухимдуулсан. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

"Анх ЗГ-аас орсон тогтоол дээр Эрдэнэс Монгол гэж байгаагүй. Харин Эдийн засгийн байнгын хорооноос хажуугийн саналаар орж ирсэн байна. Энэ 34 хувь хаанаас гараад ирэв ээ? ҮҮнийг тэгээд яагаад ЭЗБХ дэмжчихэв. Энэ компани мэдэлд яг ямар ордууд байна? ард түмэнд хэлээд өгөөч" гэсэн юм. 

 

Тус компани нь 

  • “ЭТТ” ХК,
  • “Эрдэнэс Оюутолгой”,
  • “Багануур” ХК,
  • “Шивээ Овоо” ХК
  • “Мон Атом” 100 хувь,
  • “Эрдэнэс Алт”
  • “Гашуун сухайт зам” ХХК,
  • “Эрдэнэс метан” ХХК,
  • “Эрдэнэс Шивээ Энержи”
  • "Эрдэнэс ассесмент" ХХК-ийг эзэмшдэг.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслийг бол дэмжиж байгаа харин оруулж ирсэнээс өөр агуулгатай зүйл заалт нэмсэнийг дэмжихгүй, хэмээн эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн юм. 

М.Билэгт 

Бид өмнөх Оюутолгойнхоо асуудлыг шийдэж чадаагүй байна. Эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн гэтэл иргэд эдийн засгийн хямралд орсон. Энэ том ордоо ард түмэнд хэрхэн өгөөжийг нь өгөхөө шийдээгүй байж дахиад энэ том төслийг оруулаад ирлээ. Бас Эрдэнэс Монголын 34 доошгүйг ард түмэнд эзэмшүүлнэ гэж байна. Цагаа болохоор энэ чинь энгийн иргэдэд очдоггүй юм.

МӨн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир маш хариуцлагагүй байна. “Эрдэнэс Монгол” компаниа стратегийн бүх ордыг төрийн өмнөөс эзэмшдэг. Ийм чухал компанийн хяналтын багцыг арилжих талаар ярьж байна шүү. Гуя дагаж хүзүү гэдэг л болж байна. Ард түмнийг хуурч болохгүй. Өмчийг үнэгүйдүүлэх гэж байна. Засгийн газраас оруулж ирээгүй шийдвэрийг та нар хүч түрэн өөрчилж байна.  

Мөн А.Ундараа гишүүн

Луйврын шинжтэй болчихлоо. “Мон-Атом” компани гэхэд л ураны ордуудын лицензийг эзэмшдэг. Францын “Арева” компанитай хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээ хийх ёстой. Иймэрхүү чухал гэрээнүүдийг Эрдэнэс таван толгойгоор халхавчлан хийх гэж байна уу? Тогтоолын төслийг УИХ-д оруулж ирж буй үе шат таалагдахгүй байна. Иргэдийн мэдээлэл дүтууг ашиглан, өмч хувьчлалыг өргөн хүрээнд явуулаагүй нь үнэн шүү дээ. Үнэнийг нь хэлэхээр битгий бухимд.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

Эрдэнэс Монголын 34 хувийг ард түмэнд эзэмшүүлнэ гэж байна. Тооцоо судалгаа байна уу? Энэ том орд газруудыг ингэж хуумгай шийдэх гэж байгаа юмуу. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

 Тогтоолын төслийн нэр нь Таван толгой атлаа “Эрдэнэс Монгол”-ын 34 хувийг хувьчлах талаар яриад эхэллээ. Иймд тогтоолын төслийг  дэмжихгүй. Агуулгын хувьд авцалдахгүй байна. хууль тогтоомжийн тухай хуулийг энэ төсөл зөрчиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Монголын төрийн гаргах түүхэн шийдвэрүүдийн нэг гэж харж байна. Том төслүүд хөдлөх ёстой, Монголын ард түмэнд өгөөжөө өгөх ёстой гэдэг зарчмын байр суурь дээр байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газрын байр суурийг дэмжиж байгаа. Харин гуя дагаж хүзүү гэдэг шиг одоо бүүр хүзүү дагаж гуя орж ирж байна. Юун Эрдэнэс Монголын 34 хувь хаанаас гараад ирэв ээ? тэгээд Цөөнхийн гаргасан саналын дагуу ард түмний нэр барьж ийм юм орж ирдэг. Иймэрхүү юмны эсрэг байна. Үгээ хэлнэ.

Хэлэлцүүлгийн явцад Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажлын гурав хоногийн завсарлага авахыг хүслээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

 Цөөнхийн гаргасан саналыг хүндэтгэх ёстой. Гэхдээ тогтоолын төсөлд өөрчлөлт оруулан, “Эрдэнэс Монгол” хэмээх толгой компанийн 34 хүртэл хувийг хувьчлах асуудлыг судлахыг Засгийн газарт даалгасугай гэж өөрчилье. Том шийдвэр гаргах явц бүү хойшлоосой, АН-ын бүлэг битгий завсарлага аваасай гэж хүсэж байна.

Ингээд ЭЗБХ-оос орж ирсэн Эрдэнэс Монголын 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх саналыг гишүүдийн олонхи дэмжээгүй байр суурь илэрхийлсэн учраас "Засгийн газарт судлах үүрэг өгөх" хэмээн өөрчлөж, Таван толгойн төслийг эрчимжүүлэх тогтоолын төслийг гишүүд дэмжиж баталлаа.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn