Б.Цэрэн 2018.07.20 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

БНСУ-ын Гуян хотын хүүхдүүд Хан-Уул дүүрэгт зочлов

БНСУ-ын Гуян хотын хүүхдүүд Хан-Уул дүүрэгт зочлов

2018 оны долдугаар сарын 18-24-ний өдрүүдэд БНСУ-ын Гуян хотын Глобал залуучуудыг гадны оронтой танилцаж өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамруулах хөтөлбөрийн дагуу дунд ангийн 6, ахлах ангийн 9, их сургуулийн 6 оюутан Монгол улсад зочлож байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд аяллын багийнхан Дундговь аймагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэн мод тарих, арчлах, Монгол орны түүх соёл, зан заншилтай танилцахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр /2018.07.19/ Гуян хоттой хамтын ажиллагаатай ажилладаг Хан-Уул дүүрэгт зочиллоо.

БНСУ-ын Гуян хот нь 2008 онд Дундговь аймагт мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэх зорилт бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд жил бүр оюутан сурагчдаас бүрдсэн баг мод тарих, тарьсан ногоон байгууламжаа арчлах ажлыг гүйцэтгэдэг байна.

Гуян хотын зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн болон Тэргүүлэгчдийн Ажлын албаны хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бөгөөд сурагчид болон оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгч, Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт тавин ажиллаж буйгаа танилцуулан, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлснээр танилцах уулзалт өндөрлөлөө.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn