Л.Мөнхбаатар 2018.08.28 | Vip76.mn

Солонгос, Канад, Монгол эмч нараас бүрдсэн баг Хөвсгөл аймгийн сумдад үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийжээ

Хөвсгөл аймгийн Ханх, Чандмань-Өндөр, Баянзүрх сум эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хомс байдаг.

Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Анагаахын сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч профессор Ким Ён Жүүнд энэ талаар мэдээлэл илгээж, хамтран ажиллах санал тавьжээ.

Энэ дагуу Солонгос, Канад, Монгол эмч нараас бүрдсэн баг 6 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж шаардлагатай эм тариаг олгосон байна. 

Эрүүл мэндийн үзлэгт зүрх судас, мэдрэл, үе мөч, эхо оношлогоо хийж 750 гаруй иргэд хамрагдсан бөгөөд хоёр жилийн хугацаанд 7 сумын 1300 иргэд энэхүү үзлэг оношлогоонд хамрагджээ.

Цаашид зонхилон тохиолддог өвчлөлийн талаар нарийн судалгаа шинжилгээ хийж, өвчнийг эрт үед илрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцсон байна. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn