2018.03.27

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Түнэл, Цагаан-Үүр сумдад ажиллалаа

Намрын чуулганы завсарлагаанаар гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тойрогтоо буюу Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр сумдад ажиллаж байна. 

Түнэл сумын 6-р багийн малчин Лхагвадоржийн хотонд ихэр хурга хургалаад удаагүй байна. Тэрээр Эрчим хүчний сайд  буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс худагны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ.

Түүнчлэн Түнэл сум нь нийтдээ 4200 хүн амтай. Энэ жил тус суманд сургуулийн дотуур байр болон цэцэрлэгийн барилгын ажил хийгдэнэ. Шаардагдах хөрөнгийг шийдврлэсэн гэдгийг Эрчим хүчний сайд иргэдтэй уулзах үеэрээ илэрхийлсэн. Харин иргэдийн зүгээс залуучуудыг ажлын байраар хангах үүднээс ЖДҮ-ийг бий болгох талаар санал дэвшүүлсэн. Мөн бэлчээрийн асуудал болон эмнэлгийн байгууллагын чанар үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллахыг хүслээ.